Тод мэдээ
ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагчдын сонгон судлах хичээлийн бүртгэл эхэллээ

Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангид суралцах сурагчдын сонгон судлах хичээл сонголтыг Student.medle.mn системээр бүртгэж эхэллээ.
Сурагчид системд бүртгүүлэх нэр, нууц үгийг анги удирдсан багшаасаа авч, 15 хичээлээс дөрвийг нь сонгох юм. Сурагчдын энэ сонголтод багш нар зөвлөгөө өгч, эцэг, эх, асран хамгаалагчид нь баталгаажуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
"UBCARD" аппликейшнийг 11723 иргэн шинээр татаж ашиглажээ
Нийтийн тээврийн салбарын UBCARD аппликейшнийг өнгөрсөн хоёрдугаар сард буюу 28 хоногт зорчигчид хэрхэн ашигласан талаарх мэдээллийг хүргэж байна.
- UBCARD аппликейшнийг шинээр татаж ашигласан-11723 иргэн
- UBCARD аппликейшн ашиглан цэнэглэсэн мөнгөн дүн-28.086.200 төгрөг
- UBCARD аппликейшн ашиглан зорчсон-18653
- Буусан зорчигч-16.074.252
- Суусан зорчигч-15.282.117
- 1-2 удаа дамжин суусан-165556 иргэн
- 3-4 удаа дамжин суусан-2953 иргэн байна.
Тод мэдээ
Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар ажлын хэсэг хуралдлаа
Улсын Их Хурлын даргын 76 дугаар захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа цахилгаан дугуй (суррон), скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг" 2025 оны гуравдугаар сарын 24-ний өдөр хуралдлаа.
Тус хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг даргалж, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Н.Алтаншагай, Д.Цогтбаатар нар болон ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж, санал солилцлоо.
Ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг хуралдааны эхэнд тус хуулийн төслийн ерөнхий агуулга, зохицуулах харилцаа болон үндэслэл, хэрэгцээ шаардлагын талаар танилцууллаа. Тэрбээр, манай улсад мөрдөгдөж хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд цахилгаан дугуй, скүүтерийн тээврийн хэрэгслийн ангилал тодорхойгүй, улсын бүртгэлгүй, хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлага зохицуулалтгүй, техник хэрэгслийн хяналтын үзлэг, оношилгоонд хамрагдаагүй зэрэг асуудлууд байгаа талаар хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай “Хотжилт дагасан тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж байна. Нэг талдаа автозамын түгжрэлийг бууруулах, хувь хүний зохицуулалт боловч нарийвчилсан тусгай зохицуулалт хийх шаардлага бий. Явган зорчигч, хөдөлгөөнд оролцогч хэн хэнд нь эрсдэл, хохирол учирч буй тохиолдлууд олон гарч байна. Аюулгүй байдал дээр онцгойлон анхаарах шаардлагатай. Мөн цахилгаан дугуй, скүүтэрээр зорчих зам, талбайн асуудал дутмаг байна гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц хуулийн төсөлтэй холбогдуулан зарим зүйл заалтууд дээр нарийвчлан зохицуулалт тусгах талаар саналаа илэрхийллээ. Ажлын хэсгийн зүгээс цахилгаан унадаг дугуй, скүүтерээр үйлчилгээ үзүүлж буй аж ахуй нэгж, бизнесийн байгууллагын төлөөлөлтэй дахин өргөтгөсөн хурал зохион байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Гал түймрийн тархалтыг зогсоож бүрэн унтраахаар ажиллаж байна
Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08:36 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 4х5 хэмжээтэй 2 давхар мансаардтай байшин, 4х7 хэмжээтэй 1 давхар байшин бүрэн шатаж байжээ.
Гал түймрийн тархалтыг 08:48 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
-
Өнөөдөр2022/09/22
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Тод зураг2023/01/13
Шинэ автобуснуудыг нэгдүгээр сард багтаан үйлчилгээнд явуулна
-
Тод мэдээ2022/11/17
ЗГ: Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцлаа
-
Тод мэдээ2022/04/01
Үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлийн үнэлгээ, зураглалын анхны хувилбарыг хэлэл...