Бидэнтэй нэгдэх

Чөлөөт бүс

“Фауст” жүжгийг үзэх 5 шалтгаан

Огноо:

,

Сэтгүүлч:

ШАЛТГААН №1. “СЭХЭЭТЭН” ЭСВЭЛ “ЭЛИТ” ГЭДГЭЭ МЭДЭРМЭЭР БАЙВАЛ...

“Фауст” жүжгийн тухай дуулаагүй хүн ховор. Өөрийгөө боловсролтой гэж боддог, үгүй ядахнаа боловсролтой хүмүүсийн хүрээнд хамаатуулахыг дотроо хичээж явдаг хэн болов ч “Фауст” тавигдах нь гэсэн зарыг тогтож уншилгүй өнгөрнө гэж байхгүй. Манайд энэ хүрээллийг хуучин цагт “сэхээтэн” гэдэг байв. Одоо цагт бол “элит” гэх болжээ.  Энэ хүрээнийхний оюун санааны хэрэгцээ, хэрэглээ нь жирийн дундаж ард олноос дээгүүр байх нь ойлгомжтой. Үгүй ядахнаа тэгж харагдах хэрэгтэй болно. Олонх хүний хувьд цочирдмоор шинэлэг тавилттай, хүний түүхэнд бичигдсэн хамгийн агуу зохиол гэгдсэн “Фауст” жүжиг бол чухам л сэхээтэн гэдгээ хэн нэгэнд, эсвэл өөртөө ч юм уу нотлох сайхан боломж. Мэдээж хүн бүхэн Гётегийн “Фауст”-ыг унших боломжгүй. Уншаад ч ухаж ойлгох нь юу л бол. Гэхдээ л дэлхийн сэхээтнүүд, элитүүд энэ жүжгийг үзсээр ирсэн, үзсээр ч байх бололтой. Тэгэхээр монголчууд юугаар дутахав.

Монголд дээд зэрэглэлийн, сонгодог гэсэн тодотголтой бүхэн хүлээлтэндээ хүрч чаддаггүйг хэн хэнгүй мэднэ. Өндөр хүлээлттэй, байдгаараа гоёж очоод, өвлийн шөнө сэтгэл дундуур даарсхийн харих ямар олиг байх билээ. Анхны тавилтыг нь өндөр хүлээлттэй үзсэн хүний хувьд найруулагч М.Батболдын “Фауст” жүжиг үзэгчээ сэтгэл дундуур гаргахгүй л болов уу гэж найдаж байна. Үзэгчээс ямар нэг зүйл, санаашрал ч юм уу, баяр баясал ч юм уу эсвэл бүр үзэн ядалт ч юм уу танхимдаа авч үлдэх нь уран бүтээлчдийн зорилго байдаг. Манайд сүүлийн үед тавигдсан жүжгүүдээс тэр зорилгодоо хамгийн дөхөж очсон бүтээл бол “Фауст” байж магадгүй. Гэхдээ “магадгүй” шүү!

ШАЛТГААН №2. ХҮН ЧАНАРАА “ЛОМБАРД”-НД ТАВЬСАН ЭСЭХЭЭ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ...

“Фаустын домог” уг нь Ариун библийн Иовын номноос эхлээд хар домч, алхимичдийг хамарсан алдартай домог. Гэхдээ үнэн бодит юм шиг санагддаг цөөхөн домгийн нэг шүү! Хамгийн энгийнээр ойлговол чөтгөрт сүнсээ худалдаж, зүйрлэшгүй шид чадварыг олсон хүний түүх юм. Өөрөөр хэлбэл хүний оршихуйгаас хэтийдэхийн тулд, хүний чадвараас давсан үйл бүтээхийн тулд өөрийн амин сүнсээ чөтгөрт барьцаалсан хүн. Орчин үед буулгаж ойлговол хүн чанараа ямар нэг “ломбард”-нд тавьчихаад хүүнд нь барьцаалагдаад есөн жорын жаргал зовлон туулж яваа хүний түүх.

Европт чөтгөртэй гэрээлсэн санваартны тухай, бүр чөтгөртэй хийсэн гэрээ нь олдсон тухай цуу яриа,  инквизаторууд зэтгэртэй гэрээлэгсдийг илрүүлэн устгасан түүх тоо томшгүй олон бий. Тэдний дундаас хамгийн алдартай нь Европыг хэрэн хэсэж амьдарсаар 1540-өөд онд Германы Виттенбергт дуулиантайгаар нас эцэслэсэн Иоханн Фауст хэмээх санваартны түүх юм.  Хар домч, алхимичээрээ алдаршсан энэ эрийн чөтгөртэй байгуулсан гэрээ ч олдсон гэлцдэг.

Төд удалгүй энэ түүхээс сэдэвлэж, Шекспирийн үед Шекспирээс ч алдартай байсан Кристофер Марлоу жүжиг бичжээ. Марлоугийн жүжгээс 300 гаруй жилийн дараа Германы их бичгийн хүн Иохан Вольфанг Фон Гёте “Фауст” хэмээх жүжиг бичсэн нь эдүгээ ертөнцийн хамгийн агуу жүжиг гэгдэх болжээ. Гэхдээ сэдэл болсон домгоос нь болж “Фауст” жүжгийг христийн шашинтай хольж ойлговол үнэхээр утгагүй төөрөгдөл болно. Шашинжуулахдаа тулвал, “Чи буддист бол Фаустыг нэн даруй үз, чи итгэгч бол Фаустыг үзэхгүй өнгөрч болно гэж үү?” гэж хэлэх байна.

ШАЛТГААН №3. “АГУУ”, “СОНГОДОГ” ГЭХ МЭТ СҮРЖИН ТОДОРХОЙЛОЛТЫН УЧРЫГ ОЙЛГОХЫГ ХҮСВЭЛ...

Сүнсээ чөтгөрт худалдсан хүний түүх юу нь тэгтлээ сонирхолтой байна гэх асуух хүн гарах байх. И.В.Ф Гётегийн насан туршдаа бодож байж бичсэн гэлцдэг энэ жүжигт зөвхөн дээрх домгийн тухай өгүүлэхгүй.

Зохиолч энэ жүжгээр ёс суртахуун, хүний оршихуйн мөн чанар, хайр дурлал, мөнхийн хайр бий эсэх, цаг хугацаа, үйлийн үр гэж бий юу, хойд насны амьдрал, насны бөгсөнд эд баялаг, эрдэм мэдлэг хоёрын аль нь үнэндээ чухал вэ, аль эсвэл аль нь ч хэрэггүй хог юм уу зэрэг тоо томшгүй асуулт тавьж, түүндээ хариулт эрсэн байдаг. Хүн насан туршдаа өөрөөсөө асууж, өөртэйгээ зөрчилдөж явдаг үр бодлуудыг Фауст хэмээх ухаантны амьдралд сүлжиж орхисон хэрэг. Энэ сүлжээсийг хэрхэн тайлах нь хүн төрөлхтний хувьд гоо зүйн эрэл хайгуул болж үлдсэн. Сонгодог жүжгүүд мөнхөд тоглогдсоор байдгийн гол шалтгаан нь энэ. Сонгодог зохиол гэдэг хариулт, сургаалиудаар дүүрэн биш асуулт, хариулахад хэцүү асуултуудаар л дүүрэн байдаг юм.

Агуу зохиол гэдэг асар олон талтай, сэтгэхүй, үйлдлийн систем бөгөөд түүнийг тайлна гэдэг найруулагчийн хувьд ч, жүжигчний хувьд ч, үзэгчийн хувьд ч сэтгэхүйн том дасгал, оюун санааны аялал байдаг. Чухам тэрхүү тайллаараа найруулагч, уран бүтээлчид үнэлэгддэг. М.Батболд шиг залуухан, туршлага багатай найруулагчийн хувьд “Фауст”-ыг тавихаар зориглох нь амиа хорлосноос ялгаагүй хэрэг. Чухам энэ зоригтой сонголт нь урлагийн хүрээний олон хүний сониучирхал, зэвүүрхлийг төрүүлсэн. Үүнийг бичиг ч бас сониу, зэвүү тээсээр анх үзсэнээ нуух юун...                    

ШАЛТГААН №4. УЛАМЖЛАЛТ ТЕАТРААС УЙДАЖ ЗАЛХСАН БОЛ...

Найруулагч М.Батболд бол Орос ах нарын бүтээгдэхүүн. С.Гэндэн, Л.Ванганаас эхлээд монголын театрын уран сайхны бодлогыг сүүлийн 30 гаруй жилийн турш зангидсан Н.Сувд гуай гээд театрын гол уран бүтээлчид бүгд орос школоор хүмүүжиж, эх орондоо хэрэгжүүлсэн улс. Монголын урлагийнхан 10 гаруй жилийн өмнөөс оросууд өөр болчихож, оросын театр өөрчлөгдөж байна гэх мэтээр жиг жуг гэх болсон. Гэхдээ яаж өөрчлөгдөөд, өөр болоод байгааг нь очиж үзээд, монголдоо авч ирж хэрэгжүүлсэн нь харамсмаар цөөхөн. Хэдийгээр найруулагчдын нэгэн шинэ үе гарч ирж, эрэл хайгуул хийсээр байгаа ч монголын театр үзэгчдийнхээ оюуны хэрэгцээ, таашаалыг хангаж, сэтгэлийн цэнгэл эдлүүлж чадаж байгаа юу гэвэл үгүй.

Яг ийм нэг сонирхолтой ч юм шиг, уйтгартай ч юм шиг зурвас үед М.Батболд хэмээх шинэ найруулагч театрын ертөнцөд орж ирж байна. Манай үеийнхний гадаадын мэргэжлийн сэтгүүл, цахим орон зайнаас л олж үзэж ирсэн динамиктай, орон зай шаардсан чөлөөт тавилтыг М.Батболдын “Фауст” жүжгээс үзсэн нь таашаал төрүүлснийг нуугаад яахав. Гэхдээ анхны тавилтаа Соёлын төв өргөөнд хийсэн нь учир дутагдалтай байв. Соёлын төв өргөө бол хошин шогийн гараа, концерт хийхэд тохиромжтой болохоос драмын жүжиг тавихад тохиромжгүй тайз юм. Тийм ч учраас М.Батболд найруулагчийн зарим орон зайн шийдэл, тоглолтууд үзэгчдэд хүрэхгүй сарниад байгаа нь мэдрэгдсэн. Харин энэ удаа “The Corporate Hotel and Convention Centre”хэмээх монголдоо л сайнд тооцогдох танхимд тавигдах гэж байгаа нь сонирхол татаж байна.

“Найруулагчийн тавилт” гэдэг энэ үг өөрөө их марзан үг л дээ. Гэхдээ үйл явдал, шийдлийг нь урьдчилан задлахгүйгээр тавилтыг нь базаж дүгнэвэл, үзэгч энэ жүжгээс монголд урьд өмнө нь үзээгүй театрын олон боломж байдгийг олж харах болно.

ШАЛТГААН №5. ХИЙМЭЛ БУС БОДИТ ЖҮЖИГЛЭЛТ ҮЗМЭЭР БАЙВАЛ...

“Фауст” жүжиг гол хоёр дүртэй. Нэг нь ертөнцийн явдалыг бясалгаж, бараг л гэгээрлийн гарман дээр ирсэн Фауст гуай. Манай нийгэмд Фаустархуу дүр байна уу гэж миний бие бодож үзээд, яруу найрагч Д.Урианхайгаас өөр хүн олоогүй. Өөрөөр хэлбэл Фауст бол Д.Урианхай гуайрхуу л ховор хувь хүн, бодьгал гэсэн үг. Энэ дүрд жүжигчин Г.Мягмарнаран, С.Болд-Эрдэнэ нар тоглоно. Хөгшин залуу хоёр жүжигчин нэр дурьдагдахыг үзээд гярхай үзэгч нэгийг тааварлах нь лавтай. Хоёулаа драмын театрын сонгодог, арилжааны, хүүхдийн гээд бүх л жүжгийг нуруун дээрээ үүрч гарч сурсан туршлагатай “тайзны хүмүүс”. Тэдний хослол найруулагч М.Батболдын “орон зайн тавилт” дээр хэрхэн буух нь үзэгчдэд сонирхолтой байх. 

Жүжгийн нөгөө нэг гол дүр нь бурхадтай дэнчин тавьж, Фаустын сүнсийг авахаар ертөнцөд бууж ирэх Мефистофел. Хамгийн сонирхолтой энэ дүрд монголын хошин урлагийн оддын нэг “Аглуу” буюу Л.Баттулга тоглоно. Л.Баттулгын тоглолт, жүжигчний ажиллагаан дээр ярих юм их байгаа ч жүжгээ хүлээж буй үзэгчдийг хүндлээд одоохондоо хэлээ хазъя. Ямартай ч энэ жүжигт дүр бүтээж буй жүжигчид өөрийн тогтсон хэв маягаасаа аль болох зайлсхийхийг хичээж байсныг нь дуулгах нь зүйтэй байх. Басхүү жүжигчдийн тоглолтонд сонгодог бүтээлд дүр бүтээж байгаа гэсэн дотоод хиймэл хичээнгүйлэл бага байсныг урьдчилан дуулгамаар байна.

Монгол шинээр тавигдаж буй нэгэн шинэ жүжгийн тухай үзэгчдэд хэрэг болох болов уу гэсэн санаануудаа нуршихад ийм байна. Үүнээс цаашихыг мөнх хөх тэнгэр ч биш, урлагийн бурхан Янжинлхам, Гэгээн Муза ч биш гагцхүү үзэгч таны мэргэн оюун мэдмой!

СУИС-ийн Театрын Урлагийн Сургуулийн багш Я.Баяраа

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Чөлөөт бүс

БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдэд хэрэгтэй аппууд

Огноо:

,

БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэд аяллаа илүү хялбар, аюулгүй болгохын тулд гар утсандаа дараах аппликэйшнүүдийг урьдчилан суулгахыг зөвлөж байна.


WeChat – Харилцаа холбоо, төлбөр, үйлчилгээ

Хятадад хамгийн өргөн хэрэглэгддэг аппликэйшн бөгөөд мессеж, дуудлага хийхээс гадна QR кодоор төлбөр төлөх, такси дуудах, хоол захиалах, төрийн болон бусад үйлчилгээ авах боломжтой.


Alipay – Төлбөр тооцоо

Дэлгүүр, ресторан, нийтийн тээвэр зэрэгт QR кодоор төлбөр хийхэд өргөн ашиглагддаг. Олон улсын банкны картыг холбож ашиглах боломжтой бөгөөд "Tour Pass" үйлчилгээгээр жуулчдад зориулсан төлбөрийн шийдлийг санал болгодог.


DiDi – Такси дуудах

Хятадын хамгийн түгээмэл такси дуудлагын аппликэйшн. Англи хэлний горимтой тул ашиглахад хялбар бөгөөд зорчих үнийг урьдчилан харах, WeChat эсвэл Alipay-аар төлбөр хийх боломжтой.


Baidu Maps – Газрын зураг, чиглэл

Метро, автобус, автомашин болон явган зорчих чиглэлийг нарийвчлан заадаг. Мөн бодит цагийн замын хөдөлгөөний мэдээлэл, ойр орчмын үйлчилгээний байршлыг харуулдаг.


12306 – Галт тэрэгний тасалбар

БНХАУ-ын төмөр замын албан ёсны аппликэйшн бөгөөд хурдны болон энгийн галт тэрэгний тасалбар хайх, захиалах, захиалгаа удирдах боломжтой. БНХАУ-д зорчихоосоо өмнө эдгээр аппликэйшнийг суулгаж, шаардлагатай тохиолдолд бүртгэлээ урьдчилан баталгаажуулснаар төлбөр тооцоо хийх, тээврийн хэрэгсэл ашиглах, замаа олох зэрэг өдөр тутмын үйлчилгээг илүү хялбар авах боломжтой.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Дэлхийн хамгийн үнэтэй муурнуудыг танилцуулж байна

Огноо:

,

Муур нь зөвхөн өхөөрдөм төрхөөрөө бус, үүлдэр, ховор байдал, гарал үүсэл, үржүүлгийн онцлогоосоо шалтгаалан маш өндөр үнэд хүрдэг амьтан юм. Дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог муурны үүлдрүүдийг танилцуулж байна.

1. Ашера (Ashera)
Ashera Cats ⋆ Big Hoax ⋆ Ashera Cat vs Savannah cat
Дэлхийн хамгийн үнэтэй муурны нэгт тооцогддог Ашера нь Африкийн сервал, Азийн ирвэс муур болон гэрийн муурны эрлийз гэж танилцуулагддаг. Ховор учраас үнэ нь 75,000–125,000 ам.доллар хүрдэг байна.

2. Саванна (Savannah)
Savannah - TICA - The International Cat Association
Африкийн сервал болон гэрийн муурны эрлийз энэ үүлдэр нь өндөр биетэй, урт хөлтэй, зэрлэг төрхтэйгээрээ алдартай. Үнэ нь гарал, үеэсээ хамааран 10,000–50,000 ам.доллар хүрдэг.

3. Бенгал (Bengal)
Bengal Cat Breed Guide: Temperament, Training, Health.
Азийн ирвэс муурнаас гаралтай энэхүү үүлдэр нь толбот арьс, идэвхтэй зан араншингаараа онцлог. Үнэ нь 3,000–25,000 ам.доллар байдаг.

4. Сфинкс (Sphynx)
2,200+ Black Sphynx Cat Stock Photos, Pictures & Royalty-Free Images - iStock
Бараг үсгүй төрхөөрөө танигдсан энэ үүлдэр нь тогтмол арчилгаа шаарддаг. Үнэ нь ихэвчлэн 1,500–6,000 ам.доллар байдаг.

5. Перс (Persian)
Types of Persian Cats: Faces, Coats, Care - Jd Collections
Урт, өтгөн үстэй, тайван ааштай Перс муур нь дэлхий даяар хамгийн түгээмэл тансаг үүлдрийн нэг юм. Үнэ нь гарал үүсэл, үржүүлэгчээсээ хамааран 1,000–5,000 ам.доллар хүрдэг.

Муурны үнэ нь зөвхөн үүлдрээс бус, цусны шугам, үржүүлэгчийн нэр хүнд, эрүүл мэндийн баталгаа, вакцинжуулалт, бүртгэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр байдаг. Харин мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ямар ч үнэтэй үүлдрийн муур байсан эзний хайр халамж, зөв арчилгаа хамгийн чухал хэвээр байдаг.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ

Огноо:

,

МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.

Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.

МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Дэлхий нийтээр..2026/07/31

Claude хиймэл оюун ухаан туршилтын үеэр гурван байгууллагын системд ...

Хэн юу хэлэв...2026/07/31

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурын их цэвэрлэгээнд оролцогчидтой ...

Хэн юу хэлэв...2026/07/31

“Монастери тауэр” төслийн газрыг нээлттэй дуудлага худалдаагаар ...

Дэлхий нийтээр..2026/07/31

АНУ-ын Миннесота мужийн усан хангамжийн систем кибер халдлагад өртжэ...

Дэлхий нийтээр..2026/07/31

Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ

Дэлхий нийтээр..2026/07/31

Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ

Үйл явдал2026/07/31

Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Үйл явдал2026/07/31

Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч орол...

Чөлөөт бүс2026/07/31

БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдэд хэрэгтэй аппууд

Үйл явдал2026/07/31

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг а...

Дэлхий нийтээр..2026/07/31

Навахо эмэгтэйн алга болсон хэрэгт ял шийтгүүлсэн этгээд дахин барив...

Үйл явдал2026/07/30

Агаарын тээврийн зорчигчдын тоо эхний хагас жилд 1.2 саяд хүрчээ

Үйл явдал2026/07/30

Хуулиас давсан 83 дүрэм, журмыг хүчингүй болгожээ

Тод зураг2026/07/30

Сэлбэ 20 минутын хот

Хэн юу хэлэв...2026/07/30

Намрын саруудад нойтон цас орж, эрт хүйтрэх төлөв гарчээ

Хэн юу хэлэв...2026/07/30

Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ

Дэлхий нийтээр..2026/07/30

ОХУ Павел Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгалаа

Үйл явдал2026/07/30

COP-17: Газрын тогтвортой менежментэд хөрөнгө оруулах боломжийг хэлэ...

Дэлхий нийтээр..2026/07/30

Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаа үргэлжил...

Үйл явдал2026/07/30

Стандартын бус дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж б...

Дэлхий нийтээр..2026/07/30

xAI Миннесота мужийн шинэ хуулийг эсэргүүцэн шүүхэд ханджээ

Үйл явдал2026/07/30

Эцэг эхчүүд хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрч буй контентын сөрөг агуулгы...

Дэлхий нийтээр..2026/07/30

Японы Засгийн газрын дэмжлэгийн түвшин буурсаар 50 хувиас доошилжээ

Үйл явдал2026/07/30

Зөвшөөрөлгүйгээр ус ашиглан элс угааж байсан компанийн үйл ажиллагаа...

Үйл явдал2026/07/30

Монгол, Японы шууд нислэгийн чиглэлийг өргөжүүлэх асуудлаар Хирошима...

Үйл явдал2026/07/30

Цахим орчинд банкны нэр, логог ашигласан залилангийн зар сурталчилга...

Үйл явдал2026/07/30

Бүгд Найрамдах Киргиз Улстай худалдаа, тээвэр, логистикийн хамтын аж...

Үйл явдал2026/07/30

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн ор...

Үйл явдал2026/07/29

Японы Күмамото мужид хүчтэй газар хөдөлжээ

Үйл явдал2026/07/29

Эрдэнэт хотын Хавдрын төвд БНСУ-ын шинэ технологийн дулаан эмчилгээн...

Санал болгох