Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн бэрхшээл-Шийдэл гарц” уулзалтад оролцлоо

Огноо:

,

Сэтгүүлч:

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг Улаанбаатар хотод барьж, өнөөдөр  /2024-06-18/ нээлээ. Энэ үеэр Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзав. Энэхүү  “Хөгжлийн бэрхшээл- Шийдэл гарц” уулзалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 200 гаруй төлөөлөл оролцож, санал бодлоо хуваалцав.

Энэхүү уулзалтад УИХ-ын сонгуулийн VIII тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Монгол Ардын намын жагсаалтаар нэр дэвшигч, АШУҮИС-ийн НЭМС-ийн багш,  “Ахиллис Монгол” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал О.Саранчулуун, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга болон холбогдох бусад албаныхан оролцсон юм. 

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "Монгол Ардын намын жагсаалтад нэг ч улстөрчийг оруулахгүй, харин нийгмийн салбар бүрийн төлөөллийг багтаасан. Тэдний нэг бол жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой, төлөөлөл болж ажиллах АШУҮИС-ийн НЭМС-ийн багш, “Ахиллис Монгол” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал О.Саранчулуун юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд анх удаа өөрсдийг нь парламентад бүрэн дүүрэн төлөөлж чадах, хүчтэй дуу хоолойтой болох боломж нөхцөл бүрдлээ. Парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлж, 126 болгосон зорилго бол нийгмийн төлөөллийг нэмэгдүүлэх зорилго юм. Нийгмийн салбаруудын төлөөлөл тойрогт нэр дэвшиж гарч ирэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс бид намынхаа жагсаалтад эрүүл мэнд, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, инженерүүд, үйлвэрчний эвлэл, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Шинжлэх ухааны академи зэрэг салбар бүрийн бүх төлөөллийг багтааж, бусад улс төрийн намд үлгэр дуурайл үзүүллээ. Харин цаашид энэ шийдэл жишиг болж хэвшээсэй гэж хүсэж байна. Нийгмийн тухайн бүлгийг, тэр салбарыг хэн нэгэн улстөрч биш харин тухайн салбарын эд эс болсон хүн л бүрэн дүүрэн төлөөлж, тэдний хүчтэй дуу хоолой болж чадна. Тиймээс энэ түүхэн жишгийг үргэлжлүүлж, хэвшүүлэхийн тулд та бүхэн маань өөрсдөө нэгдэн дэмжиж авч явах хэрэгтэй шүү” гэв.

“Хөгжлийн бэрхшээл- Шийдэл гарц” уулзалтад оролцогчдын асуултыг шууд болон цахимаар авч, Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар хариулт өгөв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тавьсан асуулт, санал хүсэлтийн дийлэнхийг парламентад төлөөлөлтэй болох боломж нөхцөлийг бүрдүүлсэнд, мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газартай, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төвтэй болсонд, түүнчлэн хараагүй хүмүүст зориулан намынхаа мөрийн хөтөлбөрийг баррель үсгээр хэвлэсэнд талархаж, Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайдын багийг дэмжихээ илэрхийлж, амжилт хүссэн сэтгэгдэл эзэлж байв.  

Тухайлбал,  “Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг “Бидний жаргал зовлонг мэдэрч, ойлгодог хүн биднийг төлөөлж парламентад орох гэж буйд баяртай байна. Мөн бидний төлөөллүүд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр, мөн агентлагийн даргаар ажиллаж байгаа нь ахиц дэвшил юм. Энэ бол бидний бодит дуу хоолой төрийн бодлого шийдвэрт хүрч байна гэсэн үг. Харин одоо бид төрөөс бэлэн халамж хүсэх бус нэгдэж, хамтарч хийж бүтээх цаг болсон” хэмээгээд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт зочилж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хийж бүтээж буй зүйлтэй танилцахыг урилаа.

Энэ мэтчилэн уулзалтад оролцогчдын асуусан асуултад Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоонд тулгуурлаж орон сууцны асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг энэхүү уулзалт ойлгуулсан гэдгийг тодотгов. Тэрбээр “Баригдаж буй энгийн орон сууцанд стандарт тогтоох, мөн тусгайлсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага бий болжээ. Хамгийн чухал нь аливаа зүйлд өөсрдөө оролцох нь зөв хандлага. Төр засаг оролцоонд тулгуурлаж бодлого, шийдвэр гаргадаг байх ёстой. Харин нэг зорилго чиглэлийн төлөө ажиллаж буй байгууллагууд нэгдэж чаддаг байх хэрэгтэй. Хоорондоо нэгдэн нийлэх тусам та нарын дуу хоолой хүчтэй байж, тэр хэрээр хөрөнгө оруулалтыг бий болгож чадна” хэмээгээд нэлээд олон хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг хэрхэн дэмжих тухай асуулт асуусанд талархалтай хандаж буйгаа хэлээд тэрбээр “Энэ асуултыг олон хүн асууж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань итгэл сэргэж байна гэсэн үг. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн сонгуульд нэр дэвших тухай ойлголт боломжгүй мэт байдаг байсан бол бид энэ үзэл хандлагыг өөрчилж итгэл өгч чаджээ. Тиймээс орон нутгийн түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх тухайд хамтдаа гарц шийдэл эрэлхийлье” хэмээн хариулав.

Улаанбаатар хотод нээлтээ хийж буй  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”  нь  найман давхар, 4073.45 ам метр талбайтай бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан, олон улсын стандартад нийцсэн автомашины түр зогсоол, хөтөч зам, талбай байгуулжээ. Мөн барилгын нэг, хоёрдугаар давхрыг Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн барилгатай хоолойогоор холбож, төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломжоор хангасан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх, ажилд зуучлах, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил олгогчид зориулсан сургалт зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, судалгаа инноваци болон хөдөлмөрийн сэргээн засалт, бизнес инкубаторын үйлчилгээ үзүүлэх гэх мэт өргөн хүрээний зорилготой төвийг 21 аймагт байгуулахаар төлөвлөснөөс одоогоор  Архангай, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Ховд, Дархан-Уул аймагт барьж байгуулан ашиглалтад оруулжээ.

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 111 мянга гаруй хүн байдаг. Үүний 88 хувь нь хөдөлмөрийн насных боловч дөнгөж 30 гаруй хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа нь хөдөлмөр эрхлэх орчин нөхцөл, хууль эрх зүйн орчин бүрдээгүйтэй холбоотой тул үүний засч сайжруулах чиглэлд анхаарч, тусгайлсан бодлого хөтөлбөр  хэрэгжүүлэн ажиллаж, тодорхой хэмжээний ахиц дэвшил бий болгож байгаа гэдгээ УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тус төвийг нээж хэлсэн үгэндээ тодотгосон юм. 

 

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдагдаж эхэлжээ

Огноо:

,

Оманы эргийн ойролцоо гацсан, олон улсын хоригт багтсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс түүхий газрын тос алдагдаж, далайн хамгаалалттай бүсэд тархаж эхэлснийг хиймэл дагуулын зургууд харуулжээ.

Associated Press агентлагийн мэдээлснээр, Оманы Дофар мужийн Киблия арал орчмын усанд газрын тосны толбо ойролцоогоор 20 ам дөрвөлжин километр талбайг хамарч, эрэг дагуу тархаад байна.

Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сүүлийн өдрүүдэд газрын тосны алдагдал нэмэгдэж байгаа бөгөөд муссоны хүчтэй салхи, өндөр давалгаа хөлгийн их биеийг улам гэмтээж, их хэмжээний асгаралт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.

Камеруны далбаатай "Каролин Безенги" хөлөг нь Их Британи, Европын Холбоо, Канад, Швейцарын хоригийн жагсаалтад багтдаг бөгөөд бүртгэлийн мэдээллээр ОХУ-ын Хар тэнгисийн Новороссийск боомтоос түүхий газрын тос ачсан нь тогтоогджээ.

Тус хөлөг зургаадугаар сараас хойш Оманы эргийн ойролцоо гацсан бөгөөд тухайн үед хөлөг дээр дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.

Шинжээчдийн тооцоолсноор хөлөгт 800 мянга гаруй баррель түүхий газрын тос байгаа бөгөөд их бие нь цуурсан байх магадлалтай аж. Хэрэв хөлөг хоёр хуваагдах эсвэл их хэмжээний газрын тос асгарвал Оманы хамгаалалттай далайн экосистем, шүрэн хад болон ховор амьтдын амьдрах орчинд ноцтой хохирол учруулж болзошгүйг байгаль орчны байгууллагууд анхааруулжээ.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгана

Огноо:

,

АНУ-ын Засгийн газар гадаад оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог визийн журамд томоохон өөрчлөлт орууллаа. Шүүхээс хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэр гарахгүй бол шинэ журам 2026 оны есдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.

Шинэ журмаар F ангиллын оюутны виз, J ангиллын солилцооны хөтөлбөрийн виз эзэмшигчид өмнөхийн адил хөтөлбөрөө дуустал хугацаагүй оршин суух боломжгүй болж, АНУ-д байх хугацааг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа эсвэл дээд тал нь дөрвөн жилээр хязгаарлахаар болсон байна. Хэрэв суралцах хугацаагаа сунгах шаардлагатай бол АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, зохих журмаар зөвшөөрөл авах шаардлагатай болно.

Мөн F-1 визтэй оюутнууд сургуулиа төгссөний дараа АНУ-аас гарах хугацааг 60 хоногоос 30 хоног болгон богиносгожээ. Түүнчлэн хугацаа сунгуулах хүсэлт гаргах бүрдээ холбогдох хураамж төлөхөөр журамд тусгасан байна.

Шинэ зохицуулалтаар бакалаврын түвшний гадаад оюутнууд эхний жилдээ сургууль, мэргэжлээ өөрчлөх боломжгүй болж, зөвхөн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам онцгой нөхцөл гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөхөөр болжээ. Мөн ижил түвшний өөр зэрэг эзэмшихийн тулд АНУ-д үргэлжлүүлэн оршин суух боломжгүй бөгөөд зөвхөн ахисан түвшний сургалтад элссэн тохиолдолд үлдэх эрхтэй байхаар зохицуулсан байна.

Харин олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог I ангиллын визийг ердийн тохиолдолд 240 хүртэл хоногоор, БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад 90 хүртэл хоногоор олгохоор өөрчилжээ.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Claude хиймэл оюун ухаан туршилтын үеэр гурван байгууллагын системд нэвтэрчээ

Огноо:

,

Хиймэл оюун ухааны Anthropic компани өөрийн хөгжүүлсэн Claude загварууд аюулгүй байдлын туршилтын үеэр санамсаргүйгээр гурван байгууллагын бодит системд зөвшөөрөлгүй нэвтэрсэн талаар мэдээллээ. Энэхүү тохиолдол нь өнгөрсөн долоо хоногт OpenAI-ийн туршилтын загвар өөр компанийн системд нэвтэрсэн тухай мэдээллийн дараа ил болсон юм.

Anthropic-ийн мэдээлснээр кибер аюулгүй байдлын үнэлгээг гуравдагч байгууллагатай хамтран хийхдээ туршилтын орчныг интернетээс бүрэн тусгаарлах ёстой байсан ч тохиргооны алдааны улмаас Claude загварууд бодит интернетэд холбогдсон байна. Үүний улмаас тэд сул нууц үг болон хамгаалалтгүй системийг ашиглан гурван байгууллагын сүлжээнд нэвтэрчээ.

Компанийн тайланд дурдсанаар нэг тохиолдолд Claude нь зохиомол байгууллагын системд халдах даалгавар авч байсан ч ижил нэртэй бодит байгууллагын цахим хуудсыг онилж, үйлдвэрлэлийн мэдээллийн санд нэвтэрсэн байна. Зарим загвар бодит системд нэвтэрснээ ойлгоогүй бол дор хаяж нэг загвар бодит орчинд ажиллаж байгаагаа мэдсэн ч үйлдлээ үргэлжлүүлсэн гэжээ.

Уг үйл явдалд Claude Opus 4.7, Claude Mythos 5 болон судалгааны зориулалттай туршилтын нэг загвар оролцсон байна. Anthropic энэ алдааны дараа кибер аюулгүй байдлын туршилтаа түр зогсоож, үнэлгээний орчинд тавих хяналт, хамгаалалтаа чангатгахаа мэдэгджээ. Мөн хохирсон байгууллагуудад мэдээлж, доголдлын хариуцлагыг бүрэн хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ нь хиймэл оюун ухааны загварууд туршилтын явцад бодит системд зөвшөөрөлгүй нэвтэрсэн хоёр дахь томоохон тохиолдол болж байна. Үүний өмнө OpenAI туршилтын загвар нь хамгаалалттай орчноос гарч, өөр компанийн системд халдсан талаар мэдээлж байсан бөгөөд уг явдал хиймэл оюун ухааны аюулгүй байдлын хамгаалалтыг чангатгах шаардлагатайг дахин харууллаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал12 цаг 1 минут

Наймдугаар сарын 15-наас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоо...

Дэлхий нийтээр..12 цаг 2 минут

Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдаг...

Дэлхий нийтээр..12 цаг 6 минут

АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгана

Үйл явдал12 цаг 10 минут

Багануур дүүрэгт гал түймрийг алсаас илрүүлэх өндрийн камер ашиглалт...

Үйл явдал12 цаг 15 минут

Шатахууныг улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож байна

Үйл явдал12 цаг 22 минут

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөл...

Үйл явдал12 цаг 25 минут

Хотын дарга Б.Пүрэвдагва Түргэний гол орчмын үерийн эрсдэлтэй бүсэд ...

Үйл явдал12 цаг 31 минут

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Хэн юу хэлэв...2026/08/03

Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгоно

Хэн юу хэлэв...2026/08/03

Шатахууныг наймдугаар сарын 15 хүртэл тэгш, сондгой дугаараар олгоно...

Үйл явдал2026/08/03

“Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа...

Үйл явдал2026/08/03

Улаанбаатарт таван байршилд олон түвшний уулзвар, гүүр барина

Үйл явдал2026/08/03

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг а...

Үйл явдал2026/08/03

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Үйл явдал2026/08/03

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Хэн юу хэлэв...2026/08/03

Шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээг эрчимжүүлж ...

Үйл явдал2026/08/03

Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилг...

Үйл явдал2026/08/03

Дамбадаржаагийн 63 МВт-ын дулааны станцын бүтээн байгуулалт 62 хувий...

Дэлхий нийтээр..2026/07/31

Claude хиймэл оюун ухаан туршилтын үеэр гурван байгууллагын системд ...

Хэн юу хэлэв...2026/07/31

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурын их цэвэрлэгээнд оролцогчидтой ...

Хэн юу хэлэв...2026/07/31

“Монастери тауэр” төслийн газрыг нээлттэй дуудлага худалдаагаар ...

Дэлхий нийтээр..2026/07/31

АНУ-ын Миннесота мужийн усан хангамжийн систем кибер халдлагад өртжэ...

Дэлхий нийтээр..2026/07/31

Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ

Дэлхий нийтээр..2026/07/31

Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ

Үйл явдал2026/07/31

Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Үйл явдал2026/07/31

Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч орол...

Чөлөөт бүс2026/07/31

БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдэд хэрэгтэй аппууд

Үйл явдал2026/07/31

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг а...

Дэлхий нийтээр..2026/07/31

Навахо эмэгтэйн алга болсон хэрэгт ял шийтгүүлсэн этгээд дахин барив...

Үйл явдал2026/07/30

Агаарын тээврийн зорчигчдын тоо эхний хагас жилд 1.2 саяд хүрчээ

Санал болгох