Тод мэдээ
Монгол-Казак иргэдээ харилцан эх орондоо татан авчрах талаар санал солилцов

Казакстан Улсын Элчин сайд, ноён Жалгас Адылбаев хүсэлт тавьсан дагуу энэ сарын 27-ны өдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол-Казакстан хоёр улсын хооронд иргэдээ харилцан татан авах захиалгат нислэг үйлдэх талаар санал солилцсон дагуу нислэгийн хугацааны талаар Элчин сайд санал хүсэлтээ илэрхийлсэн.
Тус улсын нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 100 гаруй иргэн манайд байгаагаас дийлэнх нь Баян-Өлгий аймагт байгаа юм байна. Харин Казакстан улсаас эх орондоо ирэхээр Монгол Улсын 1000 гаруй иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа юм. Шадар сайд Ө.Энхтүвшин Казакстан улсын засгийн газар үүсээд буй нөхцөл байдлыг даван туулахад чиглэсэн олон арга хэмжээ авч буйд талархал илэрхийллээ. Тэрээр "Бид Казакстан улс руу захиалгат нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байсан. Хугацааны хувьд 6 дугаар сарын эхний хагаст гэсэн бодол байна. Учир нь ойрын үед татан авалт хийсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа энэ үеэр дуусгавар болно. Танай Засгийн газар ойрын хугацаанд c халдварыг бүрэн хяналтандаа авна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
Элчин сайд Жалгас Адылбаев цаг гарган, хоёр улсын хооронд харилцан иргэнээ татан авах талаар санал солилцсон явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм. Ташрамд дурдахад, тус улсад "COVID-19" халдварын 9400 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бол 4600 гаруй хүн эдгэрээд байгаа юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Тод мэдээ
МАН-ын Бага хурлаас "Ардчилсан намыг гэрээгээ зөрчсөн" гэж үзжээ
Монгол Ардын Намын Бага хурлын VI хуралдаан 2025 оны тавдугаар сарын 21-хий өдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдлаа. Бага хурлын VI хуралдаанд оролцох гишүүдийг цахимаар бүртгэсэн бөгөөд нийт гишүүдийн 70 орчим хувь нь оролцов.
Бага хурлын VI хуралдааны даргаар Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, дэд даргаар Удирдах зөвлөлийн гишүүн Б.Оюунбилэг нарыг сонгов. Мөн баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, тооллогын комиссын гишүүдийг баталлаа.
Хуралдааныг нээж Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.
Тус хурал шөнөжин үргэлжилж, эцэст нь гэрээгээ зөрчсөн үндэслэлээр улс төрийн намыг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргахаар шийдвэрлэлээ.
Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа УИХ дахь намын бүлгийн нэр бүхий гишүүд хамтарч ажиллах гэрээгээ удаа дараа зөрчсөн тул оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлж 2024 оны сонгуульд нэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Бага хурлын гишүүд шийдвэрлэлээ.
Бага хурлын гишүүд олонхиороо энэ шийдвэрийг гаргасан тул хамтарч ажиллаж байгаа улс төрийн намуудад энэ тухай танилцуулж, хамтарсан Засгийн газрын гэрээнд заасны дагуу Бодлогын зөвлөлд танилцуулж дараагийн алхмыг хийх болно" гэлээ.
Тод мэдээ
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

Тод мэдээ
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсжээ
Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.
2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна.
-
Өнөөдөр2021/06/28
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Тод мэдээ2021/07/22
Элчин сайд Д.Билэгдорж Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд Нгуен Минь Ву-тай уулза...
-
Тод мэдээ2023/08/10
ГЕГ: Он гарснаас хойш экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.5 хувиар өс...
-
Тод зураг2020/02/27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна