Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

БОХХААБХ: Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав

Огноо:

,

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны тавдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Монгол УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Ганболд, Ц.Туваан, Ц.Идэрбат нар санал хэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд хэлэлцэхээр болбол гишүүд төслийн талаар орон нутагт танилцуулах болно. Иймд УИХ-ын гишүүдэд хандан орон нутагт ажиллах үеэрээ малчид, хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчидтэй уулзаж, тулгамдсан асуудлыг нь сонсож, ярилцах шаардлагатай. Орон нутагт хаваржилт маш хүнд байна. Дөрөвдүгээр сард гэхэд салхи шуурга тасарсангүй, малын хорогдол их, бэлчээрийн доройтол, цөлжилт тулгамдсан асуудал болсон төдийгүй малын тэжээлийн үнэ өссөн зэрэг бодит байдалтай танилцах чиглэлийг Байнгын хорооноос санаачлаад өгөхийг хүслээ.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, отрын бүс нутгийн үйл ажиллагаа орон нутагтайгаа уялдаа холбоогүй, уугуул нутагтаа ажиллаж амьдарч байгаа иргэдэд дарамт учруулж байгаагийн зэрэгцээ малын өвчин тараадаг зэрэг хүндрэлтэй асуудал олон байна. Иймд салбарын яамнаас улсын хэмжээнд байгаа отрын бүс нутгийн үйл ажиллагааны талаарх тодорхой мэдээллүүдийг сонсож, хэлэлцэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.

Байнгын хорооны дарга Б.Саранчимэг гишүүдээс гаргаж буй байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийлээд дараагийн хуралдаанаар хаваржилтын нөхцөл байдал, бэлчээр, отрын бүс нутгийн асуудлаар цаг үеийн мэдээлэл сонсох тул бэлтгэл хангаж, ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныханд  чиглэл болголоо. 

Ингээд тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Байнгын хороо тавдугаар сард Байгалийн ургамлын тухай, Геодези, зураг зүйн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Гэрийн тэжээвэр амьтны тухай анхдагч хуулийн төсөл, Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсний зэрэгцээ Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдахаар төлөвлөжээ.

Хуралдаан Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Ганболд санал хэлсний дараа Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Ганхуяг, Ц.Идэрбат, Ц.Цэрэнпунцаг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов. Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь дэмжсэн  хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

АНУ: Аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар зорчих Замби, Малави улсын иргэдээс визийн барьцаа шаардана

Огноо:

,

АНУ-ын Төрийн департамент аялал жуулчлал болон ажил хэргийн шугамаар зорчих Бүгд Найрамдах Замби Улс, Бүгд Найрамдах Малави Улсын иргэдэд виз мэдүүлэхдээ 15.000 ам.доллар хүртэл барьцаа төлөх шаардлагыг тавьж эхэлснийг зарлалаа.

Тус шаардлага нь дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтдаг дээрх хоёр улсад “визийн хориг” тавьсантай адил гэж зарим хүмүүс үзэж байна.

Визийн хугацаа хэтрүүлэх явдлыг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ нь “виз олгох баталгаа болохгүй” хэмээн мягмар гарагт нийтэлсэн тус мэдэгдэлдээ анхааруулсан бөгөөд тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд барьцааг буцаан олгох юм. Тухайлбал, виз мэдүүлсэн иргэн зөвшөөрөгдсөн хугацаанд багтаж АНУ-аас гарсан, эсвэл визийн хүчинтэй хугацаанд АНУ-д зорчоогүй зэрэг тохиолдолд барьцааг автоматаар буцаан олгоно.

Малави Улсын Хүний эрхийн комиссын дарга, хуульч Хабиба Османы хэлснээр энэ барьцаа нь шударга бус бөгөөд жинхэнэ зорчих иргэдэд санхүүгийн хүнд дарамт болж байна гэжээ.

Ирэх саруудад Африк тивийн олон улсын хувьд АНУ руу зорчих нөхцөл улам хүндэрч болзошгүй байна. Хоёр сарын өмнө Африк тивийн долоон улсад АНУ-д нэвтрэх хориг, гурван улсад хэсэгчилсэн хязгаарлалт тавьсан.

Мөн түүнчлэн одоогоор төлөвлөж буй нэмэлт хориг хэрэгжвэл Баруун Африкийн дийлэнх улсын иргэдийг АНУ руу зорчихыг бүр мөсөн зогсоох магадлалтай байна.

Эх сурвалж: ГИХГ

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Дэлхий дахинаа гадаад оюутнуудын урсгал Их Британи, Ази болон Дундад Ази руу чиглэжээ

Огноо:

,

АНУ нэгэн цагт гадаад оюутнуудын хамгийн их хүсдэг, мөрөөдлийн улс байсан бол өдгөө энэ байр сууриа алдаж эхэлжээ. Учир нь АНУ-ын Засгийн газраас баримталж буй цагаачлалын хатуу бодлого, визийн нөхцөл, шаардлагыг чангатгаж буй нь АНУ-ын нэр хүндтэй сургуулиудад элсэн суралцах хүсэлтэй оюутнуудын тоо буурахад нөлөө үзүүлж байна.

Үүний улмаас АНУ-ын нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй оюутнуудын тоо эрс буурч, тэдний дийлэнх нь Их Британи, Ази тивийн орнууд болон Дубай, Сингапур зэрэг шинэ чиглэлүүдийг сонгох болжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-д суралцах хүсэлтэй оюутнуудын тоо 30-40 хувиар буурсны улмаас тус улс 7 тэрбум долларын эдийн засгийн алдагдал хүлээх эрсдэлтэй байна. Харин Их Британид эсрэгээрээ олон улсын бакалаврын түвшний элсэлт 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Цар тахлын дараах нөхцөл байдал ч оюутнуудын сонголтод өөрчлөлт оруулжээ. Соёлын хувьд ижил төстэй, дасан зохицоход хялбар орнуудад суралцах хандлага эрчимжиж, Малайз, Хонгконг, Сингапурт суралцах сонирхол ихэссэн байна. Тухайлбал, Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бакалаврын элсэлт 40 хувиар нэмэгдсэн байна.

Мөн өмнө нь боловсролын чиглэлээр тэр бүр анхаарал татдаггүй байсан Арабын Нэгдсэн Эмират улсын гадаад оюутнуудын тоо 2024-2025 онд 33 хувиар өсжээ. Дубайд байрлах олон улсын сургуулиудын салбар кампусууд өргөжин хөгжиж, бүс нутгийн боловсролын шинэ төв болон төлөвшиж байна.

Үүнтэй адил Illinois Tech, Arizona зэрэг АНУ-ын их сургуулиуд Казахстан улсад салбараа нээж, Төв Азийг олон улсын боловсролын шинэ зангилаа болгох алхмууд хийгдэж байна. 

Эх сурвалж: ГИХГ

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд явган зорчигчийн зам дээр замбараагүй байршуулсан мопед, скүүтэрийг цэгцлэх асуудлаар “Eco bike”, “Таbо” компанийн төлөөлөл болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газрын удирдлагатай уулзсан.

Энэ үеэрээ гудамж талбайд эмх замбараагүй байршуулсан цахилгаан дугуй, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгохыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт үүрэг болгосон.

Тэгвэл өчигдрөөс Бага тойруу дотор 105 байршилд 2460 ширхэг цахилгаан дугуй, мопед, скүүтэрийн тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолыг хийж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар Мөнгөн завъяагийн уулзвараас СУИС-ын уулзвар хүртэл 250 скүүтэр, мопед байршуулах боломжтой зогсоолыг тэмдэглэж байна.

Зориулалтын тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолд скүүтэр, мопедоо байршуулаагүй, явган иргэдийн зорчих хэсэгт саадтай, эмх замбараагүй байршуулсан түрээсийн үйлчилгээ эрхлэгч компанийн цахилгаан дугуй, скүүтэр, мопедыг наймдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн журамлаж ачих бөгөөд мотоцикл, суррон, мопед, скүүтэр тус бүрийг 30.000 төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авах гэнэ.

Түрээсийн үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн техникээ арчлах, зориулалтын зогсоолд байршуулах, иргэдэд төвөг, чирэгдэл болохгүй байх зэрэг үүргийг хүлээх юм.

Тээврийн цагдаагийн албанаас өгч буй мэдээллээр мопед, скүүтэрийг өдөрт дунджаар 18000 орчим хүн түрээсээр ашигладаг бөгөөд гудамж талбай, авто болон явган хүний зам, гарц, гүүр зэрэгт орхих, замбараагүй байршуулсаар байгаа нь хотын өнгө үзэмж, иргэдийн явганаар зорчих хөдөлгөөнд саад учруулж байна гэх гомдлын шалтгаан болсоор байна.    

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод индэр11 цаг 47 минут

Б.Бат-Эрдэнэ: Бидний хувьд роботоо найдвартай ажиллах байдал дээр нэ...

Тод индэр11 цаг 53 минут

Г. Агааноров: “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR ” олон улсын тэмцээн...

Тод мэдээ11 цаг 55 минут

АНУ: Аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар зорчих Замби, Малави улсы...

Тод мэдээ11 цаг 58 минут

Дэлхий дахинаа гадаад оюутнуудын урсгал Их Британи, Ази болон Дундад...

Тод мэдээ12 цагын өмнө

Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна

Тод мэдээ12 цаг 4 минут

Нийслэлээс ус бохирдуулдаггүй, урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлд...

Тод мэдээ12 цаг 13 минут

Үер, усны аюулаас болгоомжил!

Өнөөдөр12 цаг 42 минут

Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн хойд...

Өнөөдөр12 цаг 46 минут

УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр13 цагын өмнө

МИАТ: Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарь...

Тод мэдээ2025/08/18

Т.Даваадалай: Улаанбаатар хотыг нэгдсэн стандарттай, хүртээмжтэй хот...

Тод мэдээ2025/08/18

Зөвшөөрөлгүй ногоон байгууламжийг устгасан болон эзэмшил бүхий газра...

Тод мэдээ2025/08/18

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр дуусна

Тод мэдээ2025/08/18

Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ

Тод мэдээ2025/08/18

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долон хоногт объектын гал түймрийн 34 д...

Тод мэдээ2025/08/18

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүди...

Тод мэдээ2025/08/18

Усны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт явуулж байна

Өнөөдөр2025/08/18

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/08/18

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Тод мэдээ2025/08/15

Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаа...

Тод мэдээ2025/08/15

А.БАЯР: Дрифт хийх сонирхолтой иргэдийн хүслийг хааж боож болохгүй

Тод мэдээ2025/08/15

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулд...

Тод мэдээ2025/08/15

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны да...

Тод мэдээ2025/08/15

Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д Азийн хөгжлийн банк төлөөллөө ажиллуу...

Тод мэдээ2025/08/15

Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч машинтайгаа урсгал сөрж, осол г...

Тод мэдээ2025/08/15

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/08/15

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Тод мэдээ2025/08/14

Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг засаж шинэчи...

Тод мэдээ2025/08/14

Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зо...

Тод мэдээ2025/08/14

Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцү...

Санал болгох