Өнөөдөр
Номин сүлжээ дэлгүүрт баяр наадмын урамшуулал явагдаж байна
Хэрэглэгч Номин сүлжээ дэлгүүрээс 99.990₮-с дээш худалдан авалт хийж гар утсан дээрээ ХҮРД эргүүлж нэг сая төгрөг хүртэлх Номин Бонус оноо хожиж байгаа бөгөөд ХҮРД эргүүлэх бүрд бэлэгтэй урамшуулалтай байх юм байна.
Өөрөөр хэлбэл ХҮРД эргүүлсэн хэрэглэгч хоосон хоцрохгүй бөгөөд бүх хүн бэлэгтэй байхаар тооцсон нь баяр Наадмын угтаж хэрэглэгч үйлчлүүлэгчдээ баярлуулсан ээлтэй сайхан урамшуулал боллоо.
Өнөөдөр
#COP17 Уриа, санаачилга, сэдэвчилсэн өдрийн талаарх мэдээллийг 2026.01.02-ноос олон улсад зарлана
Өнөөдөр
#COP17 Зочдыг хүлээж авах зочид буудлуудын судалгаа хийгджээ...
Өнөөдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, жавартай хүйтэн байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, жавартай хүйтэн байна.
2025 оны арванхоёрдугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм хүйтэн байна.
2025 оны арванхоёрдугаар сарын 25-наас 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, 28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 25, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
-
Өнөөдөр2024/06/14
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам өнөөдөр эхэлнэ
-
Тод индэр2021/06/14
Хотын дарга "Тогтвортой байдлын тухай 2021" олон улсын цахим хуралд ор...
-
Тод мэдээ2025/05/29
“Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” тохиож байна
-
Тод мэдээ2022/12/01
ЗГ: “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн ...
