Дэлхий нийтээр..
БШУ-ны сайд ЮНЕСКО-гийн “Боловсролын эрхийн асуудлаарх олон улсын яриа хэлэлцээ” чуулганы үндсэн илтгэлийг тавьж, хэлэлцүүллээ
НҮБ-ын боловсрол, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гоос “Боловсролын эрхийн асуудлаарх олон улсын яриа хэлэлцээ” сэдэвт чуулганыг энэ өдрүүдэд Парис хотноо зохион байгуулж байна.
Чуулганд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцож, үндсэн илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.
Илтгэл Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл ба сайн туршлага гэсэн сэдэвтэй байсан юм. Монгол Улсаас гадна Португал улсын боловсролын сайд мөн энэ сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.
Монгол Улсын тухайд эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсролд хамрагдах эрхийг сурагч бүрийн өмнө нээж өгөхөөр зорьсон нь хамгийн том дэвшил болж байгаа юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан манай улсын тэргүүн туршлага гэж хэд хэдэн зүйлийг онцлов.
- Монгол Улс цэцэрлэгт хамрагдалтыг 92 хувьд хүргэж, хүсэлт гаргасан хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна. Мөн 2 настайдаа сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж эхлэх эрхтэй гэж хуульчилсан.
- Ялгаатай хэрэгцээтэй сурагчдад боловсрол олгох бүх боломжийг эрэлхийлж байгаа нь Монгол Улсын сайн туршлага болж байна гэлээ. Тусгай сургууль цэцэрлэгээс гадна ердийн сургуульд сурах нээлттэй боломжийг бүрдүүлж, дэмжих төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр зорьж байгааг салбарын сайд илтгэлдээ онцолсон.
- Монгол улс өргөн уудам нутаг дэвсгэртэй. Дараагийн сайн туршлагаар онцлох зүйл бол тархан суурьшсан ард түмэнд цахим дэд бүтцийн тусламжтайгаар сурах эрхийг нээж өгч байгаа явдал гэлээ. “Мэдлэ” цахим сургуулийг амжилттай хичээллүүлж орон зайнаас үл хамааран сурах эрхийг нээсэн нь бусад улсын анхаарлыг татаж байна.

Эх сурвалж: БШУЯ
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Үйл явдал2021/03/29
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
-
Үйл явдал2024/09/12
Монгол Улсын Далайн захиргаа, БНСУ-ын Далайн институт хооронд санамж бичиг байгу...
-
Дэлхий нийтээр..2020/11/27
Хот хооронд зорчих иргэдэд өгөх зааварчилгаа
-
Дэлхий нийтээр..2022/10/05
С.Бямбацогт: Төмөр замын “Цоргоо” олон болгоход бодлогоо чиглүүлнэ
