Чөлөөт бүс
Хөгжмийн зохиолч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулан Засгийн газраас 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат Бүгд найрамдах Солонгосын улсын Сөүл хотноо өнгөрсөн оны 12-р сард элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ.
“Sweetymotion” хамтлагийн дуучин, түүний эхнэр Ц.Сарнайгийн хувьд ханийнхаа донор болсон. Тэдний хагалгаа амжилттай болсон хэдий ч санхүүгийн бэрхшээлийн улмаас эмчилгээ нь тасалдах эрсдэл үүсээд байгаа бөгөөд одоогийн байдлаар Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилгээнд ойролцоогоор 140 сая төгрөг шаардлагатай байгаа юм.
Тэгвэл Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан байна. Мөн эрүүл мэндийн сайд Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөгийн дэмжлэг олгох шийдвэрийг гаргажээ.
Бас нэгэн таатай мэдээ дуулгахад хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нарын эмчилгээнд зориулж ӨвөрМонголын Өөртөө засах орны хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан н.Ашид болон “Хөх хээр” хамтлагийн дуучин Ж.Үндэс нар хандивын аян зохион байгуулжээ. Аяны хүрээнд 45 сая гаруй төгрөг цуглуулан дуучин Ц.Сарнайгийн нэр дээрх данс руу шилжүүлжээ.

Хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нарт туслах “Хос зүрхээ хамгаалъя” хандивын аянг Монголын урлагийн салбарын уран бүтээлчид өрнүүлж хоёрдугаар сарын 1-нд “Niciton & Friends” тоглолт, хоёрдугаар сарын 2-нд сонгодог, үндэсний, драмын урлагийн уран бүтээлчид нэгдэн “Аравт” тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Уншигч та бүхэн тэдэнд туслахыг хүсвэл “Хос зүрхээ хамгаалъя” аянд нэгдэн, “Хаан банк”-ны 5212071351, хүлээн авагч Цогтбаярын Сарнай гэсэн дансанд хандив өргөх боломжтой.
Чөлөөт бүс
Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.
Галзуу өвчтэй гэрийн тэжээвэр амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлдэг.
- Тиймээс зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах яаралтай арга хэмжээг та бүхэнд хүргэж байна.
- Шархыг усаар 15 минут сайтар урсгаж угаан, 5%-ийн иодын уусмалаар шархыг сайтар шавшаарай.
- Эмнэлэгт яаралтай очиж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдаарай.
- Эмчийн заавраар галзуу өвчний эсрэг вакцинд хамрагдана.
Чөлөөт бүс
Аянга цахилгаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Чөлөөт бүс
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.
-
Чөлөөт бүс2019/08/26
Аврагчид 3-20 метрийн гүнд 80 удаагийн шумбалт хийлээ
-
Тод мэдээ2023/06/15
Монголын эдийн засгийн форумыг долоодугаар сарын 9, 10-нд зохион байгуулна
-
Өнөөдөр2021/04/21
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
-
Тод зураг2019/08/12
“Маргааш л уухгүй байя” гэсэн үгс хорт зуршлын хамгийн энгийн хэлбэр...