Өнөөдөр
Цаг агаарын байдлаас хамааран ургамлын хөнөөлт шавж, өвчний гаралт ихсэх төлөвтэй байна

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид ургамал хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ дараах асуудалд анхаарч ажиллахыг зөвлөж байна.
Цаг агаарын байдлаас хамааран ургамлын хөнөөлт шавж, өвчний гаралт ихсэх төлөвтэй байна.
Иймд ургамал хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн өмнө хэрэглэх бодисуудын нийлэмжтэй байдалд үндэслэн нэг удаагийн арга хэмжээгээр таримлын хөнөөлт организмтэй тэмцэх нь эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой юм.
Үүнд: Хог ургамлын эсрэг төрөл зүйлээс нь хамааарч 2,4-Д / нийлмэл 2-этилгексилийнэфир/, флорасулам, трибенурон-метил, метсульфурон-метил, феноксапроп-П-этил агуулсан бодис,
Өвчний эсрэг тебуконазол, пропиконазол, ципроконазол агуулсан,
Хөнөөлт шавжийн эсрэг имидаклоприд, альфациперметрин агуулсан бодисуудаас сонгон хэрэглэх боломжтой.
Ургамал хамгааллын бодис (УХБ) хэрэглэх үед дараах аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөж ажиллана уу гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
- Пестицидтэй ажиллахын өмнө ерөнхий дүрэм, журам, зөвлөмжтэй танилцаж, тэдгээрийг чанд мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавих.
- Ургамал хамгааллын бодистой ажиллахдаа хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартыг дагаж мөрдөх;
- Ажил эхлэхийн өмнө ойр орчимд хүүхэд, амьтан байгаа эсэхийг шалгах;
- Усны эх үүсвэрийг бохирдуулах эрсдэлээс зайлсхийх;
- Бүтээгдэхүүний хаяг шошгон дээрх мэдээллийг, ялангуяа хэрэглэх тун ба аюулгүй байдлын шаардлагыг дагаж мөрдөх.
- Шаардлагатай тунг тусгай тохируулгын хэмжих хэрэгслийг ашиглах.
- Гал тогооны хэрэгсэл, хоолны савыг хэрэглэхгүй байх;
- Ажил дууссаны дараа тоног төхөөрөмж, хоосон савыг сайтар цэвэрлэж, угаах;
- Шүрших уусмал бэлтгэх, ашиглах үед хэрэглэсэн багаж хэрэгслийг хүүхэд, амьтан хүрэхгүй газар байлгах;
- Хуурайшилттай газар тамхи татах, шүдэнз зурах гал гаргахаас болгоомжлох
- Ургамал хамгааллын бодисын савыг бусдад худалдахгүй, тараахгүй байх
- Ургамал хамгааллын бодисын сав, баглаа боодлыг зохих журмын дагуу устгах арга хэмжээг авах;
Өнөөдөр
Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр усархаг бороо орно
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 20-ны өдөр Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орно.
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 20-ны өдөр Төв, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь аймгийн нутгаар, 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны наймдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн баруун хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар 26-31 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ахиу хэмжээний бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 18-20 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 17-19 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 15-17 хэм дулаан байна.
2025 оны наймдугаар сарын 21-нээс 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Наймдугаар сарын 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн төв хэсгээр нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
Өнөөдөр
УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 20-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Өнөөдөр
МИАТ: Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж болзошгүй
МЭДЭГДЭЛ
Энэ сарын 19-25-ны өдрүүдэд нийт нутгийн зарим хэсгээр аянга цахилгаантай бороо орох, салхины эрч ширүүсэх зэрэг цаг агаарын онцгой нөхцөл байдал үүсэх төлөвтэй байгаа тул нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс эдгээр өдрүүдэд олон улсын болон орон нутгийн нислэгүүдэд тодорхой өөрчлөлт орох магадлалтай байгааг үүгээр мэдэгдье.
Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд тухайн нислэгийн зорчигчдын гар утсанд мессежээр болон мэйл хаягаар нислэгийн шинэчилсэн цагийн хуваарийг илгээх болно.
МИАТ ТӨХК
-
Өнөөдөр2021/11/29
Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна
-
Тод мэдээ2025/08/08
Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж б...
-
Өнөөдөр2021/11/02
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
-
Тод мэдээ2025/05/09
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ