Үйл явдал
Хүлэрт намгийг хамгаалах төслийн нээлт болло
Хүлэрт намгийг хамгаалах төслийн нээлт боллоо.
Төслийн хүрээнд хүлэрт намаг бүхий 20.000 га талбайг нөхөн сэргээх замаар 594.000 тн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулна.
Дэлхийн хөрсний нүүрстөрөгчийн 30 хувийг агуулдаг хүлэрт намгийн экосистем нь усны зохицуулалт, биологийн олон янз байдлын хамгаалал, нүүрстөрөгчийн хуримтлалд чухал ач холбогдолтой.
Монгол орны газар нутгийн 2 хувийг эзэлж буй хүлэрт намгархаг экосистем нь гол мөрнийг тэтгэж, хөрсний элэгдлээс сэргийлж, ойн болон тариалангийн усны эх үүсвэрийг хадгалж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчны тогтвортой байдлыг хангадаг. Гэвч малын тоо толгойн өсөлт, бэлчээр ашиглалт, уул уурхайн тогтвортой бус ашиглалт, хүний буруутай үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн эрчим нэмэгдсэн зэрэг нь Монгол орны хүлэрт намгийн экосистемийг доройтуулж, тэдгээрийн усны зохицуулалт болон уур амьсгалын дасан зохицох чадварыг алдагдуулж байна.
2015-2017 онд хэрэгжсэн "Монгол орны хүлэрт намгийн стратеги төлөвлөлт" төслийн хүрээнд манай орны хүлэрт намгийн 50 хувь нь ямар нэг хэлбэрээр доройтолд орсныг тогтоосон.
Одоо хэрэгжиж байгаа "Монгол орны хүлэрт газрыг удирдах, бэлчээрийн экосистем, малчдын амьжиргааны дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх" төсөл нь хүлэрт намгийн экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлэх, ялангуяа доройтсон хүлэрт намгаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах, түүнчлэн уламжлалт нүүдлийн мал аж ахуй, малчдын чадавхыг сайжруулах замаар газрын доройтол, экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэхүү төслийг 2024-2027 оны хооронд Дэлхийн Байгаль Орчны Сан (GEF)-аас санхүүжиж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), Олон Улсын Цаатны Төв (ICR)-тэй хамтран хэрэгжүүлнэ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Үйл явдал
Агаарын тээврийн зорчигчдын тоо эхний хагас жилд 1.2 саяд хүрчээ
2026 оны эхний хагас жилд агаарын тээврээр 1.2 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 82.8 мянга буюу 8.2 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Нийт зорчигчийн 948.4 мянга буюу 82.5 хувь нь олон улсын, 201.7 мянга буюу 17.5 хувь нь орон нутгийн нислэгээр зорчжээ.
Олон улсын нислэгийн зорчигчдын тоогоор Улаанбаатар–Сөүл чиглэл тэргүүлж, 299.3 мянган хүн буюу нийт олон улсын зорчигчдын 31.6 хувийг эзэлсэн байна. Үүний дараа Бээжин чиглэлд 153.5 мянга, Токио чиглэлд 82.7 мянга, Истанбул чиглэлд 64.5 мянга, Хонгконг чиглэлд 51.7 мянган зорчигч зорчжээ.
Харин орон нутгийн нислэгийн зорчигчдын 81.6 хувь буюу 164.6 мянга нь Улаанбаатар–Оюутолгой чиглэлд зорчсон байна. Мөн Ховд, Өлгий, Мөрөн, Улиастай, Даланзадгад чиглэлүүд орон нутгийн хамгийн ачаалалтай нислэгүүдэд багтжээ.


Үйл явдал
Хуулиас давсан 83 дүрэм, журмыг хүчингүй болгожээ
Хууль зүй, дотоод хэргийн яам хуулиас давсан дүрэм, журмыг цэгцлэх, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах чиглэлээр төлөвлөгөөт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, ажлын явцыг хэлэлцэн холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгчээ. Мөн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрүүдийг салбар бүрээр нь судалж, хууль тогтоомжид нийцүүлэх зөвлөмж, удирдамж бүхий албан бичгийг 131 байгууллагад хүргүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм, журмыг хүчингүй болгож, хуульд нийцүүлжээ. Мөн 12 байгууллагын 28 дүрэм, журмыг хүчингүй болгохоор ажиллаж байгаа аж.
Түүнчлэн бизнесийн үйл ажиллагаанд тавигдах зөвшөөрөл, бүртгэлийн ачааллыг бууруулах, хуульд заагаагүй хязгаарлалтыг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах зорилгоор бизнесийн үйл ажиллагааг зохицуулсан хууль, дүрэм, журамд судалгаа, дүн шинжилгээ хийж, бизнесийн орчинд үзүүлэх нөлөөллийг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран үнэлж эхэлжээ.
Мөн төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгах, тогтолцоог оновчтой болгох хүрээнд хийсэн судалгааны дүнг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт хүргүүлсэн байна. Цаашид Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй 138 байгууллагын 2723 шийдвэрт дүн шинжилгээ хийхээр төлөвлөж байгааг Хууль зүй, дотоод хэргийн яам мэдээллээ.
Үйл явдал
COP-17: Газрын тогтвортой менежментэд хөрөнгө оруулах боломжийг хэлэлцэв
-
Дэлхий нийтээр..2025/04/30
Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй ...
-
Хэн юу хэлэв...2020/04/10
С.Эрдэнэ төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархаж байна
-
Хэн юу хэлэв...2019/10/21
Хэн нь хэн бэ: "Ла Сантэ" эмнэлгийн захирал З.Болормаа
-
Чөлөөт бүс2020/01/22
Х.Эрдэвийн “Төрийн тахилгат арван хайрханы магтаал” хэмээх номын бая...
