Тод мэдээ
Хонгконгийн хүүхдийн гэмтлийн мэс засалч эмч Лиу Кинг Лок ГССҮТ-тэй хамтарч ажиллахаар боллоо

Хонгконгийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, Хүүхдийн гэмтлийн мэс засалч, нурууны мэс засалч эмч Лиу Кинг Лок болон согог засалч, сувилагч Анн Вонг нар энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллалаа.
Энэ хүрээнд тус төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгуур эрхтний төрөлхийн болон олдмол согогийн үзлэг оношилгоо, эмчилгээний арга технологийн талаар эмч нарт сургалт хийсэн юм.
Түүнчлэн ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг нартай уулзаж, нурууны төрөлхийн мурийлт, гажиг согогийн эмчилгээнд нэн шаардлагатай зориулалтын ортез протез болон тусгай хэрэгслийг үйлдвэрлэх workshop-ийг хөгжүүлэх асуудлаар ярилцсан байна.
Тус уулзалтаар ортез протез бэлтгэх нарийн мэргэжилтнийг сургаж бэлтгэх, нурууны мурийлт, хүүхдийн бусад согогийн мэс заслын болон мэс заслын бус эрт үеийн эмчилгээг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо.
Тэрбээр мөн Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамны холбогдох хүмүүстэй уулзалт хийж, хүүхдийн гэмтэл согогийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр хийх ажлуудаа төлөвлөсөн байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Тод мэдээ
“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэргийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хот руу нэвтрүүлж буй мансууруулах үйлчилгээтэй ургамлын урсгалыг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээг энэ оны наймдугаар сарын 18-ны өдрөөс есдүгээр сарын 25-ны өдрийн хооронд зохион явууллаа.
Арга хэмжээний хүрээнд орон нутгаас нийслэл хот руу нэвтрэх замын хөдөлгөөний хяналтын 8 цэг, орон нутгийн хяналтын 6 пост, хяналтгүй замуудад шалгалтын ажлыг тасралтгүй зохион явуулж 45 холбогдогчтой 21 гэмт хэргийг илрүүлж эд мөрийн баримтаар хураагдсан бодисыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад мансууруулах ургамал (каннабис) 4 дахин, ургамлын гаралтай бодисын хэмжээ 17,5 дахин тус тус өссөн байна. Эд мөрийн баримтаар 156,150 хүний нэг удаагийн хэрэглэх боломжтой бодисыг хураан авч хууль бус үйлдлийг таслан зогсоосон.
Цагдаагийн байгууллагаас нийслэл хот руу нэвтрэх авто зам дээр гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Тод мэдээ
Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай
Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр дахин арвижлаа
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 7 дугаар тогтоолоор арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн дүнг 8 дугаар тогтоолоор хадгаламжийн хүүгийн хэмжээг шинэчлэн тус тус баталсан.
Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах тооцоолол хийж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулсан.
Банкуудтай байгуулсан гэрээний дагуу 2025 оны 9 дүгээр сарын ээлжит хүү болох 8.6 тэрбум төгрөгийг санд хүлээн авч нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг дахин арвижууллаа. Өмнө нь 5, 6, 7, 8 дугаар сарын хүү болох 35.0 тэрбум төгрөгийг хүлээн авсан ба одоогийн байдлаар нийт 43.6 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг санд хүлээн аваад байна. Энэхүү хадгаламжийн хугацаанд нийт 105.0 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох юм гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
