Дэлхий нийтээр..
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2025 оны 08 дугаар сарын 04-өөс 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54.010 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллалаа. Дээрх хугацаанд 1.362 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 783 хэрэг шинээр нээж, 231 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Авлигын 5, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 1, Өмчлөх эрхийн эсрэг 47, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 2, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 2, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 63, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 100, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 1 гэмт хэрэг тус тус байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан Д.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан Д.С, А.М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- "М" ХХК-ийн удирдах албан тушаалтнаар Ц.Б нь ажиллаж байхдаа тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй атлаа бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 90,845,000 (ерэн сая, найман зуун дөчин таван мянга) төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 (татвар төлөхөөс зайлсхийх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- У.Б нь Н.Н, М.О нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн иргэн Ц.Б-гийн орон байранд түүний зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэн нэвтэрч, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, улмаар хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр түүнийг тээвэрлэн, хууль бусаар хорьсон, мөн хохирогчийн биед нь онц харгис хэрцгийгээр халдан зодож, хүч хэрэглэн хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх хэргүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 (хүн хулгайлах), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 (хүнийг хүчээр алга болгох), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 (бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 (дээрэмдэх), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 (мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Дэлхий нийтээр..
Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдагдаж эхэлжээ
Оманы эргийн ойролцоо гацсан, олон улсын хоригт багтсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс түүхий газрын тос алдагдаж, далайн хамгаалалттай бүсэд тархаж эхэлснийг хиймэл дагуулын зургууд харуулжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Оманы Дофар мужийн Киблия арал орчмын усанд газрын тосны толбо ойролцоогоор 20 ам дөрвөлжин километр талбайг хамарч, эрэг дагуу тархаад байна.
Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сүүлийн өдрүүдэд газрын тосны алдагдал нэмэгдэж байгаа бөгөөд муссоны хүчтэй салхи, өндөр давалгаа хөлгийн их биеийг улам гэмтээж, их хэмжээний асгаралт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Камеруны далбаатай "Каролин Безенги" хөлөг нь Их Британи, Европын Холбоо, Канад, Швейцарын хоригийн жагсаалтад багтдаг бөгөөд бүртгэлийн мэдээллээр ОХУ-ын Хар тэнгисийн Новороссийск боомтоос түүхий газрын тос ачсан нь тогтоогджээ.
Тус хөлөг зургаадугаар сараас хойш Оманы эргийн ойролцоо гацсан бөгөөд тухайн үед хөлөг дээр дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Шинжээчдийн тооцоолсноор хөлөгт 800 мянга гаруй баррель түүхий газрын тос байгаа бөгөөд их бие нь цуурсан байх магадлалтай аж. Хэрэв хөлөг хоёр хуваагдах эсвэл их хэмжээний газрын тос асгарвал Оманы хамгаалалттай далайн экосистем, шүрэн хад болон ховор амьтдын амьдрах орчинд ноцтой хохирол учруулж болзошгүйг байгаль орчны байгууллагууд анхааруулжээ.
Дэлхий нийтээр..
АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгана
АНУ-ын Засгийн газар гадаад оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог визийн журамд томоохон өөрчлөлт орууллаа. Шүүхээс хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэр гарахгүй бол шинэ журам 2026 оны есдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.
Шинэ журмаар F ангиллын оюутны виз, J ангиллын солилцооны хөтөлбөрийн виз эзэмшигчид өмнөхийн адил хөтөлбөрөө дуустал хугацаагүй оршин суух боломжгүй болж, АНУ-д байх хугацааг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа эсвэл дээд тал нь дөрвөн жилээр хязгаарлахаар болсон байна. Хэрэв суралцах хугацаагаа сунгах шаардлагатай бол АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, зохих журмаар зөвшөөрөл авах шаардлагатай болно.
Мөн F-1 визтэй оюутнууд сургуулиа төгссөний дараа АНУ-аас гарах хугацааг 60 хоногоос 30 хоног болгон богиносгожээ. Түүнчлэн хугацаа сунгуулах хүсэлт гаргах бүрдээ холбогдох хураамж төлөхөөр журамд тусгасан байна.
Шинэ зохицуулалтаар бакалаврын түвшний гадаад оюутнууд эхний жилдээ сургууль, мэргэжлээ өөрчлөх боломжгүй болж, зөвхөн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам онцгой нөхцөл гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөхөөр болжээ. Мөн ижил түвшний өөр зэрэг эзэмшихийн тулд АНУ-д үргэлжлүүлэн оршин суух боломжгүй бөгөөд зөвхөн ахисан түвшний сургалтад элссэн тохиолдолд үлдэх эрхтэй байхаар зохицуулсан байна.
Харин олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог I ангиллын визийг ердийн тохиолдолд 240 хүртэл хоногоор, БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад 90 хүртэл хоногоор олгохоор өөрчилжээ.
Дэлхий нийтээр..
Claude хиймэл оюун ухаан туршилтын үеэр гурван байгууллагын системд нэвтэрчээ
-
Хэн юу хэлэв...2026/05/28
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
-
Үйл явдал2024/10/30
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2026/04/30
Ираны риалын ханш түүхэн доод түвшинд хүрч, эдийн засгийн дарамт нэмэгдэв
-
Дэлхий нийтээр..2020/12/28
Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна
