Үйл явдал
COP17 зохион байгуулах талбай дээр холбогдох салбарын төлөөллүүд ажиллалаа
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Зам тээврийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох байгууллагын төлөөллүүд 04 дүгээр сарын 25-ны өдөр COP17 зохион байгуулах талбайн төслийн ажлын явцтай танилцлаа.
Тус ажлын хүрээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газраас гүйцэтгэж буй түр барилга байгууламжийн барилгын ажлын явцын талаар холбогдох мэдээллийг солилцов.
Мөн COP17 бага хуралд оролцох зочид төлөөлөгч, оролцогчдыг тээвэрлэх автобус, автомашины орох гарах гарц ямар зохион байгуулалттайгаар хийгдсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хэрхэн хангагдсаныг газар дээр нь шалгаж, танилцсан байна.
Мөн Ажлын албаныхан, холбогдох салбарын төлөөллүүд энэ өдөр Улаанбаатар хотын нэг цэгээс COP17 хурал зохион байгуулах байршил хүртэлх маршрутын дагуу автобусаар явж, замын нөхцөл байдал, хөдөлгөөний аюулгүй байдал, зарцуулах хугацаа зэргийг тогтоох туршилт хийснээр өнөөдрийн нөхцөлд бодит үнэлгээ дүгнэлт өгч, цаашид анхаарвал зохих асуудлаа тодорхойллоо.
Цаашид холбогдох байгууллагууд уялдаа холбоогоо ханган, зам, тээвэр, логистик болон аюулгүй байдлын зохион байгуулалтын асуудлыг нарийвчлан боловсруулж, бэлтгэл ажлыг шуурхай үргэлжлүүлэхээр зөвшилцөв.
Үйл явдал
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үйл явдал
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Үйл явдал
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
-
Хэн юу хэлэв...2023/05/04
Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло Монгол Улсад албан ёсны айлчла...
-
Дэлхий нийтээр..2021/04/23
Улсын дээд шүүхэд хязгаарлалт тогтоосон тул нийт шүүгчид цуглах боломжгүй талаар...
-
Хэн юу хэлэв...2023/03/23
Г.Занданшатар: Төрийн албаны нэр хүндийг өргөхийн тулд ёс зүйг хуульчлахыг зорьж...
-
Үйл явдал2023/03/13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

