Тод зураг
Аавууд охиныхоо хурим дээр...66
Охин хүүхэд аавдаа амь байдаг гэдэг. Аавууд ч хөвгүүдээс илүү охиноо эрхлүүлдэг нь энэ хорвоогийн бичигдээгүй хууль гэлтэй. Өөдөсхөн байхад нь мөрөн дээрээ суулгадаг байсан бяцхан охин нь нэг л өглөө сэрэхэд нь хүний хүн болоод ааваараа хөтлүүлэн өөр эрийн гар руу зүглэх агшин аавуудын хувьд хамгийн хэцүү үе байдаг гэдэг. Охиноо эрхлүүлэх хамгийн "сүүлчийн" өдөр аавууд ямар сэтгэл хөдлөл гаргадаг вэ? Энэ үнэтэй хормууд дахь аавуудын сэтгэл хөдлөлийг буулгасан гэрэл зургуудыг бид фото буландаа онцолж байна.




























Тод зураг
Сэлбэ 20 минутын хот
Гэр хорооллыг орон сууцжуулах “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц барих юм.
Үүнээс 93 блок орон сууц есөн давхар, 20 блок орон сууцыг 12 давхар барина. Өнөөдрийн байдлаар зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг гүйцэтгэж байна.









Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
-
Дэлхий нийтээр..2019/12/13
М.Ганбаатар: 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмэх бэлтгэл ажлыг хийж дуус...
-
Үйл явдал2020/09/06
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2021/04/03
Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
-
Үйл явдал2021/03/29
УИХ дахь намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
