Дэлхий нийтээр..
МЭДЭГДЭЛ: Гүнт, Найрамдал зуслан чиглэлд зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлнэ
МЭДЭГДЭЛ: Гүнт, Найрамдлын зуслан чиглэлд зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлнэ
Монгол Улсын Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-н хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам” батлах тухай 86 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас суурьшлын болон ногоон бүсэд зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх болсоныг мэдэгдэж байна.
Иймд дор дурьдсан байршилд талийгаач нь байгаа иргэн 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны таниулах хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг авч, хамтран ажиллахыг хүсье.
ЛАВЛАХ УТАС: 88038006
– Чингэлтэй дүүрэг, 19-р хороо-Зуслангийн зам (Гүнт)
– Сонгинохайрхан дүүрэг, 2-р хороо (Наран-Найрамдал)
– Сонгинохайрхан дүүрэг, 21-р хорооны нутаг дэвсгэр Их булаг (Шүлэг уулын эрэг)
Талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэхэд ар гэрийн санал, хүсэлтийг харгалзах ба мэдэгдэлд заасан хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, чандарыг Самбалхүндэв (70 давхар)-н оршуулгын газарт байрлах нийтийн суварганд залах болно.
ГҮНТ, НАРАНГИЙН ЭНГЭРТ БАЙРЛАХ ШАРИЛ
|
№ |
Овог нэр |
Төрсөн |
Нас барсан |
Байршил |
|
Гүнтэд байрлах шарил |
||||
|
|
Ц.Гомбо |
1928 |
1995 |
Баруун урд |
|
|
М.Баяртогтох |
1928 |
1994 |
Баруун урд |
|
|
Б.Долгор |
1910 |
1995 |
Баруун урд |
|
|
Д.Сайннэр |
1929 |
1998 |
Баруун урд |
|
|
Б.Алтангэрэл |
1915 |
1994 |
Баруун дээр |
|
|
Д.Дамдинсүрэн |
1930 |
2002 |
Баруун дээр |
|
|
Монголч бичигтэй шарил |
- |
- |
Баруун дунд |
|
|
Д.Түвдэндорж |
1927 |
1995 |
Баруун дунд |
|
|
Хөшөө нь унаман шарил |
- |
- |
Баруун дунд |
|
|
М.Сосорбарам |
1912 |
2000 |
Баруун дээр |
|
|
М.Сангаа |
1925 |
1997 |
Баруун дээр |
|
|
Ө.Ханд |
1930 |
2000 |
Баруун дээр |
|
|
Ц.Цэрэндэгэд |
1924 |
2000 |
Баруун дээр |
|
|
Ж.Бямбадорж |
1939 |
1999 |
Баруун дээр |
|
|
Ю.Лхамжав |
1943 |
1994 |
Баруун дунд |
|
|
Л.Цэрэндулам |
1925 |
1998 |
Баруун дунд |
|
|
Л.Дорж |
1934 |
1994 |
Баруун дунд |
|
|
П.Нина |
1938 |
2004 |
Баруун доор |
|
|
О.Бямбацогт |
- |
- |
Баруун доор |
|
|
Б.Гамбаа |
1918 |
1994 |
Баруун доор |
|
|
Хөшөөгүй шарил |
- |
- |
Баруун доор |
|
|
Хөшөөтэй маанийн үсэгтэй |
- |
- |
Баруун доор |
|
|
Хөшөөгүй шарил |
- |
- |
Баруун доор |
|
|
Ж.Долгор |
1923 |
2005 |
Баруун дунд |
|
|
Хөшөөгүй шарил |
- |
- |
Баруун урд |
|
|
Гомбо-Очир |
- |
- |
Дунд урд |
|
|
Хөшөөгүй шарил |
- |
- |
Дунд урд |
|
|
Ч.Шарав |
1906 |
1972 |
Дунд доор |
|
|
Хөшөөгүй шарил |
- |
- |
Дунд доор |
|
|
Төмөр хөшөөтэй |
- |
- |
Дунд доор |
|
|
Төмөр хөшөөтэй нэргүй |
- |
- |
Дунд доор |
|
|
Төмөр хөшөөтэй нэргүй |
- |
- |
Дунд доор |
|
|
Л.Бүтэмж |
1874 |
1958 |
Дунд доор |
|
|
Чулуутай нэргүй |
- |
- |
Дунд доор |
|
|
Я.Пунсалдулам |
1938 |
1998 |
Дунд доор |
|
|
Хөшөөгүй булш |
- |
- |
Дунд доор |
|
|
Хөшөөгүй булш |
- |
- |
Дунд доор |
|
|
Т.Долгор |
1885 |
1973 |
Дунд доор |
|
|
Давхан маанийн үсэгтэй |
- |
- |
Дунд доор |
|
|
Хөшөөтэй шарил |
- |
- |
Зүүн урд |
|
|
Жигжид |
1934 |
1952 |
Зуун урд |
|
|
Төмөр хашаатай шарил |
- |
- |
Зуун урд |
|
|
Нэр арилсан булш |
- |
- |
Зүүн дунд |
|
|
Төмөр оройтой булш |
- |
- |
Зүүн доор |
|
|
Д.Чойжилжав |
1896 |
1961 |
Зүүн дунд |
|
|
Хөшөөгүй шарил |
- |
- |
Зүүн доор |
|
|
Д.Доржсүрэн |
1918 |
1995 |
Зүүн доор |
|
|
Ч.Дарамжав |
- |
- |
Зүүн доор |
|
|
Бетонтой хөшөө унасан |
- |
- |
Зүүн доор |
|
|
Хөшөө угасан шарил |
- |
- |
Зүүн доор |
|
|
Хөшөөгүй цөмөрсөн |
- |
- |
Зүүн доор |
|
Нарангийн энгэрээс Найрамдал орох замд байрлах шарил |
||||
|
|
С.Нямбат |
1959 |
2015 |
Зүүн урд |
|
|
Маанийн 6 үсэгтэй хөшөө ил тавьсан |
|
|
Зүүн урд |
|
|
Х.Олзвой |
1911 |
2008 |
Зүүн дээд |
|
|
Дхөшөө унасан шарил |
- |
- |
Зүүн дээд |
|
|
Р.С |
1935 |
2011 |
Зүүн дээд |
|
|
Н.Б |
- |
2004 |
Зүүн дээд |
|
|
Д.Лхагвасүрэн |
1955 |
2002 |
Зүүн доод |
|
|
Ж.Нанжидсүрэн |
1977 |
2006 |
Зүүн дунд |
|
|
Ц.Чимэдцэрэн |
1960 |
2007 |
Зүүн доор |
|
|
Г.Дашдондог |
1959 |
2011 |
Зүүн дунд |
|
|
Нэргүй хөшөөтэй болш |
1933 |
2006 |
Зүүн дээд |
|
|
Д.Батчулууг |
1941 |
2010 |
Зүүн дээр |
|
|
Д.Нацагдорж |
1931 |
2011 |
Зүүн дээр |
|
|
З.Мөнхнасан |
1921 |
2010 |
Дунд дээр |
|
|
Нэргүй хөшөө |
1950 |
2012 |
Дунд дээр |
|
|
С.Гончиг |
1922 |
2007 |
Баруун дээр |
|
|
А.Баярхүү |
2001 |
2012 |
Баруун дээр |
|
|
Б.Раднаа |
1942 |
2007 |
Баруун дээр |
|
|
Б.Оюунтуяа |
- |
- |
Баруун дээр |
|
|
Жижиг хөшөөтэй шарил |
- |
- |
Дунд дээр |
|
|
Б.Дүгэр |
1944 |
2002 |
Дунд |
|
|
Б.Пүрэвжал |
1921 |
2003 |
Дунд |
|
|
Я.Цэрэндолгор |
1931 |
2006 |
Дунд |
|
|
Б.Довчин |
1931 |
2006 |
Дунд |
|
|
П.Сүрэн |
1938 |
2007 |
Дунд |
|
|
Л.Бямбаа |
1953 |
2013 |
Дунд |
|
|
С.Дэлгэрсайхан |
1962 |
2007 |
Дунд |
|
|
Нэргүй жижиг хөшөөтэй |
1934 |
2008 |
Дунд |
|
|
Ж.Хорлоо |
1931 |
2007 |
Дунд доор |
|
|
Л.Мөнхжаргал |
1959 |
2007 |
Дунд доор |
|
|
Б.Бат-Очир |
1927 |
2005 |
Ил доор |
|
|
Б.Мэндээ |
1950 |
2003 |
Ил доор |
|
|
Д.М |
1942 |
2011 |
Баруун доор |
|
|
М.Бямбадорж |
1962 |
2004 |
Баруун доор |
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2024/09/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д ...
-
Дэлхий нийтээр..2025/04/10
Шороон болон цасан шуурганаас сэргийлэх зөвлөмж
-
Хэн юу хэлэв...2025/12/18
С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуу...
-
Дэлхий нийтээр..2025/02/20
“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно
