Дэлхий нийтээр..
51 дотуур байранд 13 мянган оюутан хүлээн авна
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагт хамтран оролцож мэдээлэл өгч байна. Өнөөдрийн /2020 оны 8 дугаар сарын 24/ Мэдээллийн цагт Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх оролцож дээд боловсролын сургалтын байгууллагын авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Энэ хичээлийн жилд Улсын хэмжээнд 150,000 орчим оюутан, суралцагч суралцахаас бакалаврын түвшинд 120,000 орчим оюутан суралцана. Дээд боловсролын салбарт дараах бэлтгэлийг ханган ажиллаж байна.
✅ Оюутны элсэлт, хичээл сонголтын үйл ажиллагаа цахимаар явагдаж байна.
✅ Олон улсын туршлага, өөрийн орны онцлогт нөхцөл байдлыг харгалзан Их, дээд сургууль, коллежийн лекцийн хичээлийг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс цахимаар эхлүүлж, танхим /семинар, лаборатори/-ын хичээлийг 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлнэ.
✅ Их, дээд сургууль, коллежийн онолын хичээл, лекцийг 100 хувь цахим хэлбэрээр оюутанд хүргэж, танхимын багтаамжаас хамаарч семинар, лабораторийн хичээлийг 20-40 хүртэлх оюутантай явуулна. Сургуулиас лекцийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг орхигдуулахгүй, оюутан, суралцагчдад ойлгомжтой байлгахад анхаарч цахим контент бэлтгэх студи, тоног төхөөрөмжийг бэлтгэн сургалтын үйл ажиллагаа явуулна.
✅ Их, дээд сургууль, коллежийн хичээлийн болон дотуур байр орчмын бүс, өрөө, тасалгаанд халдваргүйжүүлэлт хийх, гар угаах, ариутгах бодис, биеийн халуун хэмжих багаж төхөөрөмж зэрэгт шаардагдах зардлыг гарган санхүүжүүлэх чиглэл өгөөд байна.
✅ Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 51 дотуур байранд 12,0 мянган гаруй оюутан хүлээн авах бэлтгэл хангагдсан. Үүнээс Нийслэлд 38 дотуур байранд 11,0 мянган гаруй оюутан, орон нутагт 13 дотуур байранд 1,0 мянган гаруй оюутан хүлээн авна.
✅ Дотуур байранд амьдрах оюутан, суралцагчдыг цахимаар бүртгэж, 2020 оны 10 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд дотуур байранд хүлээж авна.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Хэн юу хэлэв...2021/05/20
“Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах нь” төслийн танилцуул...
-
Хэн юу хэлэв...2022/10/13
УИХ-ын дарга Г.Занданшатар Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа
-
Дэлхий нийтээр..2024/09/24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар уулзав
-
Үйл явдал2023/06/13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
