Тод мэдээ
Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрүүд
Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Бялдаржуулах төв буюу фитнесс, бассейны үйл ажиллагааг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд хязгаарлахаар боллоо.
Мөн үйл ажиллагаанд нь тодорхой хязгаарлалт тогтоосон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар (ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар)-ын танхимын болон гадна талбайн үйлчилгээ, амралтын газар, жуулчны баазын үйл ажиллагааг үргэлжүүлэн 10 хоногоор сунгаад байна.
Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 179 суманд хөл хорио тогтоогоод байгуу тул Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоогүй. Тухайн аймаг, сумын шийдвэрийн дагуу иргэд орон нутагт зорчино гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Тод мэдээ
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Улсын хэмжээнд он гарсаар хоёрдугаар сарын байдлаар 774 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 614 хүний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 619 нь гал түймэр, 134 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол /зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах, мөс цөмрөх/, 14 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 6 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Тод мэдээ
COP17 бага хурлын бэлтгэл ажлын явцыг хэлэлцэж, холбогдох дэд хороодод чиглэл өглөө

Тод мэдээ
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
Цагдаагийн байгууллагаас 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт иргэн Л.Б нь шинэс төрлийн 16 ширхэг, 1.291 шоо метр модыг тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар бэлтгэж, байгаль орчинд 391,888 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Тус гэмт хэргийг үйлдсэн иргэн Л.Б нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээс 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгосон.
Иймд иргэдийг Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг Экологийн цагдаагийн албанаас уриаллаа.
-
Тод мэдээ2023/06/13
Арван уулзварын гэрлэн дохионы асалтын хугацааг өөрчилсөн нь үр дүнтэй байв
-
Тод мэдээ2024/12/30
СХЗ-ны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг з...
-
Тод зураг2019/11/12
Сургуулиуд дээр явуулсан гэнэтийн хяналт, шалгалтын үр дүнг мэдээлнэ
-
Тод зураг2022/06/21
Усан доорх гайхамшигт музей "Ланзаротын Атлантик"
