Тод мэдээ
Байгаль хамгаалах үүрэг, хариуцлагыг иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах гэрээнд нэмэлтээр тусгаж, албажуулна
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх нарын албаны хүмүүс өнөөдөр Богдхан уулын Жаргалантын ам, Нүхтийн аманд олгогдсон замбараагүй газар олголт, байгаль орчинд халгаатай бүтээн байгуулалтын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь очиж ажиллав.
Төлөвлөлтгүй газар олголт эргээд байгаль орчныг сүйтгэж, бохирдуулж байгаа асуудал олон жил ард иргэдийн шүүмжлэлийг дагуулж ирсэн ч өнөөдөр тэр нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, харин ч замбараагүй газар олголт тэлж, Богдхан уулын дархан цаазат байдал алдагдахад хүрчээ.
Тухайлбал, Нүхтийн аманд олгогдсон зарим газрыг уулын модтой хэсэгт олгосон зөрчлүүд байв.
Тиймээс БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр тус бүс нутагт ажиллах үеэрээ тухайн Жаргалантын ам, Нүхтийн аманд нэмж газар олгох асуудлыг хориглож, одоо олгогдсон байгаа газруудад дахин хяналт, шалгалт хийх үүргийг Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнхөд үүрэг болголоо. Түүнчлэн газар олголт, бүс нутгийн өөрчлөлтийг хиймэл дагуул, сансрын мэдээлэл холбоогоор хяналт тавьж ажиллах үүргийг өгсөн юм.
Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд дээрх Жаргалантын ам, Нүхтийн аманд амьдардаг, үйл ажиллагаа явуулж буй хувь иргэд, аж ахуй нэгжүүдийн газар ашиглалтын гэрээ, гэрчилгээг татан авч, байгаль орчныг хамгаалах чиглэлийн үүрэг, хариуцлагыг нэмэлтээр тусган гэрээ шинэчлэх ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэхийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд үүрэг болголоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
-
Тод мэдээ2024/02/05
"Бодь даатгал" ХК жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна
-
Өнөөдөр2023/08/01
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Чөлөөт бүс2019/07/01
Б.Мишээл "Олон улсын их мастер"-ын болзол хангалаа
-
Тод мэдээ2021/06/03
Вакцинд хамрагдаагүй 25-44 насныхан халдвар авах нь их байна
Сэтгэгдэл