Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

"Хятад орныг танин мэдэх, Монгол Улстай холбогдох” Өвөр монголын соёлын өдрүүдийн нээлт боллоо

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол, Хятад хоёр улс бол уул усаар залгалдсан сайн хөрш, сайн найз, сайн түншүүд билээ. Дипломат харилцаа байгуулсны 70 гаруй жилийн турш, хоёр улс нөхөрсөг хамтран оршиж, гар гараас хөтлөлцөн урагш ахиж, найрамдлаар харилцдаг, бие биеэ туслалцдаг, хамтран ажиллаж хамтаар хождог хөрш орнуудын найрамдлын харилцааны жишиг болсон билээ. Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш, талууд эв нэгдэн цар тахалтай тэмцэж, “Хонины хариуд цай бэлэглэсэн” хоёр улсын хоорондын найрамдлын шинэ дуурсгалтай яриаг бичилцсэн билээ.



Энэ жил гарснаас хойш, Хятад Монголын дээд хэмжээний харилцан айлчлалын давтамж тасралтгүй болж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тасралтгүй шинэ шатанд гарч, бүх салбарын харилцаа хамтын ажиллагааны ололт амжилт ихтэй, хоёр улс болон хоёр улсын ард түмэнд үнэн бодитой ашиг хүртээсээр байна.



ӨМӨЗО Хятад Монгол хоёр улсын удирдлага нарын хүмүүнлэгийн салбар дахь харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай чухал нэгдмэл ойлголтыг эрс хэрэгжүүлж, Ши Жиньпин даргын дурдсан хөрш орнуудтай харилцах “Дотно үнэнч хүртээмж багтаамжтай байх” дипломат харилцааны ойлголтыг нарийн хянамгай хэрэгжүүлж, олон төрлийн соёлын солилцооны арга хэмжээнд идэвхтэй оролцож, талууд харилцан соёлын өдрүүдийн арга хэмжээ зохион байгуулах нь нэгэнт уламжлал болов. Цар тахал дэгдсэнээс хойш, хоёр улс цахимаар олон удаагийн соёл солилцооны арга хэмжээг зохион байгуулж, цахимаар том хэмжээний соёлын солилцооны арга хэмжээний цоо шинэ арга замыг нээж, хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг ахиулж, уламжлалт найрамдлыг зузаатгасаар байна.



Энэ удаагийн арга хэмжээ нь цахим концерт, гэрэл зургийн үзэсгэлэн, кино олон ангит уран сайхны кино, ном хэвлэл, дууны уралдаан, эрүүл мэндийн мэдлэгийн лекц гэсэн 6 талын 9 арга хэмжээг оролцуулна.
Нэг. Цахим концерт
1. Бүжгийн жүжиг “Тал нутгийн баатар бяцхан эгч дүү”.  Уг жүжгийг Өвөр монголын урлагийн дээд сургууль найруулан бүтээсэн, ХХ зууны 60-аад оны Өвөр монголын тал нутгийн баатар бяцхан эгч дүү Лүн Мэй, Юй Рүн хоёул хамт олны хонин сүргийг амь насаа хайхралгүй аварсан үлгэрээр эх болгож, өнөөгийн өнцгөөс, орон зайн өөрчлөлтийн өвөрмөц илрүүлэх аргаар, бяцхан эгч дүү хоёулын тухайн жилийн баатарлаг үйл явдлыг дахин харуулсан байна.

2. Циркийн жүжиг “Манай сайхан амьдрал”. Уг жүжгийг Өвөр монголынн урлагийн театрын циркийн чуулгаас бүтээж тоглосон байна. Уг жүжигт голдуу оюутан Танаа сурлагаа төгсгөн нутаг буцан ирж, аж ахуй эрхэлж, ээжийн монгол үндэстний уламжлалт хатгамлын технологийг өвлөн залгамжилж, мөн орчин үеийн технологитой уялдуулах дэвшилтэт ойлголтоор инновацын хөгжилд хүрч, нутгийн хөдөөг сэргээн хөгжүүлэх үйлсэд тусалсан үлгэрийг хүүрнэсэн байна.
Хоёр. Цахим үзэсгэлэн
“Өвөр монгол дөрвөн улиралд бүгд үзэсгэлэнтэй” цахим гэрэл зургийн үзэсгэлэн. Энэ удаагийн үзэсгэлэнд голдуу Өвөр монголын гэрэл зурагчдын эвлэлийн гишүүдийн бүтээлүүд болон Монгол улсын гэрэл зурагчин Өвөр монголд авхуулсан хэсэг гэрэл зургийн бүтээлүүдээс сонгожээ. Хятад Монгол хоёр улсын гэрэл зурагчид адил бус өнцгөөс ӨМӨЗО-ны үзэсгэлэнт байгаль, ардын зан заншил, эдийн засаг нийгмийн хөгжлийн ололт амжилт болон ард түмний аз жаргалт амьдралыг харуулжээ, энэ нь мөн Хятад Монгол хоёр улсын гэрэл зурагчдын урлагийн салбар дахь харилцаа хамтын ажиллагааны хамтын бүтээлүүд болно.
Гурав. Цахим кино уран сайхны олон ангит кино үзүүлнэ
1. Хятадын кино үзүүлэх арга хэмжээ. Үзүүлэх 8 кино нь “Ангалын ирмэг дээр”, “Гэрэл дунд одогсод”, “Бяцхан улаан цэцэг”, “Эгч”, “Цаг хугацааны төгсгөлд би хүлээж байна”, “Надтай гэрлээч”, “Цагаан могойн үлгэр”, “Багш сайн уу”, эдгээр кинонууд нь жирийн Хятадын хүмүүсийн ажил, амьдрал, хайр сэтгэлийн өдөр тутмын үлгэрээр дамжуулж, Хятад орны нийгмийн хөгжлийн байдлыг шууд тусгаж, Монгол улсын үзэгчдэд олон өнцгөөс Хятад орныг ойлгох цонх хангасан болно.

2. Олон ангит уран сайхны кино үзүүлэх арга хэмжээ. Монгол улсын ТВ5 телевиз, боловсрол телевизээр олон ангит уран сайхны кино “Шанхайн хайр” болон хүүхэлдэйн кино “Панда болон Лүта”-г үзүүлэх болно. “чин сэтгэл” нь Ниншягийн Шихайгүгийн ард түмэн зүүн баруун бүс нутаг хамтралцан салбар хоорондын ядуурлыг бууруулах бодлогын доор, юу ч үгүй байсан хоосон газар шинэ гэр орон байгуулж, хайрга чулуу хийсдэг байсан “Хоосон хайргын тан”-д “Алтан орд” байгуулсан үнэн бодит үлгэр болно. Олон ангит уран сайхны кино нь жирийн иргэдийн өнцгөөс Хятадын ард түмэн ядуурлаас ангижирч, сайн сайхан амьдралыг бүтээлцсэн тэмцэл дунд төрөн гарсан хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөм үлгэрийг харуулжээ. “Панда болон Лүта” нь орчин үеийн домгийн хүүрнэх загварыг ашиглаж, зочинсог Панда болон Лүта модон гэрээ тав тухтай орон сууц болгон өөрчилж, эрэгчин тахиа Лүтатай хамт буудалд буудалдаг бяцхан амьтадад туслан олон зүйлийн асуудлыг нь шйидвэрлэн өгч, талуудын найрамдлыг зузаатгасан үлгэрийг хүүрнэсэн байна.
Дөрөв. Ном хэвлэл.
1. “Хятадын сонгодог утга зохиолын дээж” цуврал кирил хэлний хэвлэл бэлэглэнэ, нийт 10 ширхэг, тэдгээр нь “Их суртахуй”, “Хэв дундын ёсон”, “Шүүмжлэл өгүүлэл”, “Мэнз”, “Зурайт ном”, “Шүлэглэлт ном”, “Засагт ном”, “Ёслолт ном”, “Гурван үсгийн ном”, “Мянган үсгийн нийтлэл”, “Мэргэдийн зохиолын түүвэр”. Монгол улсын уншигчдын уншин суралцахад дөхөм болохыг харгалзан хялбарчилсан хятад хэл, уйгаржин монгол хэл болон кирил монгол хэл гэсэн гурван хэлээр харгуулан хэвлэжээ.

2. “Хятадын ном уншлагын танхим”-ын нээлтийн ёслол. Өвөр монголын хэвлэлийн групп болон Монгол улсын соёл урлагийн их сургууль, Чингис хааны их засаг олон улсын их сургууль хамтран байгуулсан “Хятадын ном уншлагын танхим”-аас Хятадын монгол хятад хэлний номыг бэлэглэж, нээлтийн ёслол болно.
Тав. “Хятадын сайхан дуу Монгол улсын сайхан дуу” дууны уралдаан
Энэ бол энэ удаагийн соёлын өдрүүдийн танхимд зохион байгуулах арга хэмжээ болно, уг арга хэмжээ нь дуугаар найзлах, дуугаар хайр дамжуулах, дуу дуулах хэлбэрээр хоёр улсын иргэд сэтгэлээр ололцох болон найрамдлыг зузаатгах, Монгол улсын жирийн иргэд Хятад орныг  нэн сайн ойлгоход чиглэгдэх юм.
Зургаа. Цахимаар эрүүл мэндийн лекц унших.
Цахимаах хятад эмнэлэгмонгол эмнэлэг-ээр сэдэвлэсэн мэдлэгийн лекц уншина. Өвөр монголын анагаах ухааны их сургуулийн хятад эмнэлгийн тасаг, монгол эмнэлгийн тасгийн 4 нэрт мэргэжилтэнг урьж “Хятад эмнэлэгмонгол эмнэлэг-ийн эрүүл мэндийн соёлыг түгээн дэлгэрүүлэх” цахим цуврал мэдлэгийн лекц унших болно. Ковид-19 цар тахал, хэрэх яс үе мөчний өвчин, цусны өвчин, зүрх судасны шигдээс өвчин гэсэн 4 төрлийн өвчингөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэх тухай нарийн тайлбарлаж, Хятад Монгол хоёр улсын эмчилгээ эрүүл мэндийн салбар дахь харилцаа хамтын ажиллагааг цаашид өргөтгөхийг зорьсон болно.

Цахим соёлын өдрүүдийн арга хэмжээний агуулгыг нэн олон сэлжээ хэрэглэгчдэд ойлгуулах зорилгоор, cri.cn, Солонго сайт, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн сайтуудад тусгай булан нээж, Facebookээр дамжуулах болно. Мөн Монголын сайтуудтай идэвхтэй хамтран ажиллах болно. Цахимаар гол болгож олон арга замаар соёлын өдрүүдийн арга хэмжээний агуулгыг харуулах болно.

“Соёл иргэншил нь солилцоо хийхээр дамжуулж олон өнгөөр солонгордог, соёл иргэншил харилцан суралцахаар дамжуулж баяждаг”. Соёлын өдрүүдийн цуврал арга хэмжээгээр дамжуулж, Монгол улсын ард түмэнд бүх талын, олон өнцгөөс, ойрын зайнаас Хятад орныг танин мэдэх, Хятад орныг мэдрэх, Хятад орныг ойлгох цонх хангаж, үнэн бодитой гүнзгий ойлгон итгэж, сэтгэлээр ололцон мэдэрх, соёлын солилцоогоор шинэ ололт амжилтаас харилцан суралцаж, Хятад Монголын харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Хятад Монгол хоёр улсын ард түмний хоорондын уламжлалт найрамдлыг цаашид гүнзгийрүүлэхийг хүсье.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

АНУ: Аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар зорчих Замби, Малави улсын иргэдээс визийн барьцаа шаардана

Огноо:

,

АНУ-ын Төрийн департамент аялал жуулчлал болон ажил хэргийн шугамаар зорчих Бүгд Найрамдах Замби Улс, Бүгд Найрамдах Малави Улсын иргэдэд виз мэдүүлэхдээ 15.000 ам.доллар хүртэл барьцаа төлөх шаардлагыг тавьж эхэлснийг зарлалаа.

Тус шаардлага нь дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтдаг дээрх хоёр улсад “визийн хориг” тавьсантай адил гэж зарим хүмүүс үзэж байна.

Визийн хугацаа хэтрүүлэх явдлыг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ нь “виз олгох баталгаа болохгүй” хэмээн мягмар гарагт нийтэлсэн тус мэдэгдэлдээ анхааруулсан бөгөөд тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд барьцааг буцаан олгох юм. Тухайлбал, виз мэдүүлсэн иргэн зөвшөөрөгдсөн хугацаанд багтаж АНУ-аас гарсан, эсвэл визийн хүчинтэй хугацаанд АНУ-д зорчоогүй зэрэг тохиолдолд барьцааг автоматаар буцаан олгоно.

Малави Улсын Хүний эрхийн комиссын дарга, хуульч Хабиба Османы хэлснээр энэ барьцаа нь шударга бус бөгөөд жинхэнэ зорчих иргэдэд санхүүгийн хүнд дарамт болж байна гэжээ.

Ирэх саруудад Африк тивийн олон улсын хувьд АНУ руу зорчих нөхцөл улам хүндэрч болзошгүй байна. Хоёр сарын өмнө Африк тивийн долоон улсад АНУ-д нэвтрэх хориг, гурван улсад хэсэгчилсэн хязгаарлалт тавьсан.

Мөн түүнчлэн одоогоор төлөвлөж буй нэмэлт хориг хэрэгжвэл Баруун Африкийн дийлэнх улсын иргэдийг АНУ руу зорчихыг бүр мөсөн зогсоох магадлалтай байна.

Эх сурвалж: ГИХГ

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Дэлхий дахинаа гадаад оюутнуудын урсгал Их Британи, Ази болон Дундад Ази руу чиглэжээ

Огноо:

,

АНУ нэгэн цагт гадаад оюутнуудын хамгийн их хүсдэг, мөрөөдлийн улс байсан бол өдгөө энэ байр сууриа алдаж эхэлжээ. Учир нь АНУ-ын Засгийн газраас баримталж буй цагаачлалын хатуу бодлого, визийн нөхцөл, шаардлагыг чангатгаж буй нь АНУ-ын нэр хүндтэй сургуулиудад элсэн суралцах хүсэлтэй оюутнуудын тоо буурахад нөлөө үзүүлж байна.

Үүний улмаас АНУ-ын нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй оюутнуудын тоо эрс буурч, тэдний дийлэнх нь Их Британи, Ази тивийн орнууд болон Дубай, Сингапур зэрэг шинэ чиглэлүүдийг сонгох болжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-д суралцах хүсэлтэй оюутнуудын тоо 30-40 хувиар буурсны улмаас тус улс 7 тэрбум долларын эдийн засгийн алдагдал хүлээх эрсдэлтэй байна. Харин Их Британид эсрэгээрээ олон улсын бакалаврын түвшний элсэлт 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Цар тахлын дараах нөхцөл байдал ч оюутнуудын сонголтод өөрчлөлт оруулжээ. Соёлын хувьд ижил төстэй, дасан зохицоход хялбар орнуудад суралцах хандлага эрчимжиж, Малайз, Хонгконг, Сингапурт суралцах сонирхол ихэссэн байна. Тухайлбал, Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бакалаврын элсэлт 40 хувиар нэмэгдсэн байна.

Мөн өмнө нь боловсролын чиглэлээр тэр бүр анхаарал татдаггүй байсан Арабын Нэгдсэн Эмират улсын гадаад оюутнуудын тоо 2024-2025 онд 33 хувиар өсжээ. Дубайд байрлах олон улсын сургуулиудын салбар кампусууд өргөжин хөгжиж, бүс нутгийн боловсролын шинэ төв болон төлөвшиж байна.

Үүнтэй адил Illinois Tech, Arizona зэрэг АНУ-ын их сургуулиуд Казахстан улсад салбараа нээж, Төв Азийг олон улсын боловсролын шинэ зангилаа болгох алхмууд хийгдэж байна. 

Эх сурвалж: ГИХГ

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд явган зорчигчийн зам дээр замбараагүй байршуулсан мопед, скүүтэрийг цэгцлэх асуудлаар “Eco bike”, “Таbо” компанийн төлөөлөл болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газрын удирдлагатай уулзсан.

Энэ үеэрээ гудамж талбайд эмх замбараагүй байршуулсан цахилгаан дугуй, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгохыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт үүрэг болгосон.

Тэгвэл өчигдрөөс Бага тойруу дотор 105 байршилд 2460 ширхэг цахилгаан дугуй, мопед, скүүтэрийн тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолыг хийж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар Мөнгөн завъяагийн уулзвараас СУИС-ын уулзвар хүртэл 250 скүүтэр, мопед байршуулах боломжтой зогсоолыг тэмдэглэж байна.

Зориулалтын тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолд скүүтэр, мопедоо байршуулаагүй, явган иргэдийн зорчих хэсэгт саадтай, эмх замбараагүй байршуулсан түрээсийн үйлчилгээ эрхлэгч компанийн цахилгаан дугуй, скүүтэр, мопедыг наймдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн журамлаж ачих бөгөөд мотоцикл, суррон, мопед, скүүтэр тус бүрийг 30.000 төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авах гэнэ.

Түрээсийн үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн техникээ арчлах, зориулалтын зогсоолд байршуулах, иргэдэд төвөг, чирэгдэл болохгүй байх зэрэг үүргийг хүлээх юм.

Тээврийн цагдаагийн албанаас өгч буй мэдээллээр мопед, скүүтэрийг өдөрт дунджаар 18000 орчим хүн түрээсээр ашигладаг бөгөөд гудамж талбай, авто болон явган хүний зам, гарц, гүүр зэрэгт орхих, замбараагүй байршуулсаар байгаа нь хотын өнгө үзэмж, иргэдийн явганаар зорчих хөдөлгөөнд саад учруулж байна гэх гомдлын шалтгаан болсоор байна.    

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод индэр8 цаг 45 минут

Б.Бат-Эрдэнэ: Бидний хувьд роботоо найдвартай ажиллах байдал дээр нэ...

Тод индэр8 цаг 51 минут

Г. Агааноров: “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR ” олон улсын тэмцээн...

Тод мэдээ8 цаг 53 минут

АНУ: Аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар зорчих Замби, Малави улсы...

Тод мэдээ8 цаг 56 минут

Дэлхий дахинаа гадаад оюутнуудын урсгал Их Британи, Ази болон Дундад...

Тод мэдээ8 цаг 58 минут

Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна

Тод мэдээ9 цаг 2 минут

Нийслэлээс ус бохирдуулдаггүй, урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлд...

Тод мэдээ9 цаг 11 минут

Үер, усны аюулаас болгоомжил!

Өнөөдөр9 цаг 41 минут

Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн хойд...

Өнөөдөр9 цаг 44 минут

УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр9 цаг 58 минут

МИАТ: Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарь...

Тод мэдээ2025/08/18

Т.Даваадалай: Улаанбаатар хотыг нэгдсэн стандарттай, хүртээмжтэй хот...

Тод мэдээ2025/08/18

Зөвшөөрөлгүй ногоон байгууламжийг устгасан болон эзэмшил бүхий газра...

Тод мэдээ2025/08/18

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр дуусна

Тод мэдээ2025/08/18

Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ

Тод мэдээ2025/08/18

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долон хоногт объектын гал түймрийн 34 д...

Тод мэдээ2025/08/18

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүди...

Тод мэдээ2025/08/18

Усны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт явуулж байна

Өнөөдөр2025/08/18

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/08/18

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Тод мэдээ2025/08/15

Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаа...

Тод мэдээ2025/08/15

А.БАЯР: Дрифт хийх сонирхолтой иргэдийн хүслийг хааж боож болохгүй

Тод мэдээ2025/08/15

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулд...

Тод мэдээ2025/08/15

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны да...

Тод мэдээ2025/08/15

Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д Азийн хөгжлийн банк төлөөллөө ажиллуу...

Тод мэдээ2025/08/15

Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч машинтайгаа урсгал сөрж, осол г...

Тод мэдээ2025/08/15

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/08/15

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Тод мэдээ2025/08/14

Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг засаж шинэчи...

Тод мэдээ2025/08/14

Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зо...

Тод мэдээ2025/08/14

Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцү...

Санал болгох