Бидэнтэй нэгдэх

Чөлөөт бүс

Хайртай шүү монгол МАЙКЛ минь

Огноо:

,

Сэтгүүлч:


2022 оны 10-р сарын 14

... Түүний эзгүй яг 333 өдөр өнгөрчхөж. Өнөөдөр түүний Мөрөөдлийн тоглолт болоход хэдхэн цаг дутуу байна. Монгол орны амьдрал хүнд тэр цагт урлаг соёлоор үеийн залуусыг байлдан дагуулж, урьд өмнө нь байгаагүй барууны хэв маягийг тайзнаас үзүүлэх царайлаг залуу үнэндээ гэрлийн хурдаар од болсон юм. Гэхдээ тэр энэ үеийг ярьж онгирдоггүй.

Хэрвээ, хэрвээ ....өнөөдөр байсан бол даруу нь дийлээд бас л онгирохгүй л дээ, бас. Гэхдээ хаа ч явсан олныг дагуулж явдгаараа аль эртээ УБ паласед  оччихсон, тайзны ард ёстой л бужигнуулж суугаа даа. Дотроо бол бас жоохон түгшсэн байх ч ил гаргахгүй болов уу. Шанаагаа тулж сэм сэм бодлогошрох ч амархан нууна. Зориод ирсэн бүхнийг найрсагаар тэврээд, чанга чанга инээгээд л. Гэсэн атлаа онгироо зангүй. Хуруу гар нь эвдрээгүй, зөөлхөн бас дандаа дулаахан. Хэзээ ч  хар ажил хийж үзээгүйг нь дороо л илтгэнэ гээч. Ямар сайндаа л нэг удаа Барс захаар шуудай будаа авч, үүрснээ ярьж инээдэм болж билээ. Ер нь баяртай үедээ нэг их чанга инээдэг юм. Бас ямар нэгэн юманд дандаа л яарна. Одоо бодоход ирээд энэ буцах энэ хугацаанд амжуулах гэж л адгаж явж гэлтэй.
Нийгэм солигдож, хөл толгойгоо олохгүй шахам “тэвдэж” явсан үе. Харин тэр урлагт үнэнч хэвээр. Латиф агсан түүнийг 17-тойд буцсан гэдэг. Хөөрхий ээж нь нутаг усаа бараадан, өсөж торнисон хотоосоо нулимс дүүрэн нүүдэл хийсэн тэд. Ботгын нэг ярианд гардаг юм.  “...Намар болохоор ээжийгээ их өрөвддөг байлаа. Намрын хүйт орохоор хөөрхий ээжийн минь инээх нь багасаад. Цаанаа л нүдэнд нь гуниг хургаад ирдэг юм. Өрх толгойлсон эх хүнд юу эс бодогдох вэ. Өнчин үлдсэн хэдэн хүүхдээ өвлийн уртад дааруулахгүй, өлсгөхгүй давчих сан гэсэндээ тэр биз дээ” гээд ихээ намуун дуугаар гунигтай ярьж байсан нь сэтгэлд үлджээ. Энэ удаад ээжийнх /ээжийгээ дандаа л МИНИЙ ЭЭЖ ээ гэдэг сэн/ нь хувьд урд урдаас илүү зэвэргэн намар болж, өр эмтлэн суугааг нь бодохоор өрөвдөнө.
... Буурал хатуу хорвоо яагаад ийм юм бэ
Бурхан ч даахгүй зовлонг үүрч
Ээжүүд минь  юунд шанална вэ
Буян нүглийн аль нь ч таны дэргэд юу ч биш ээ
Буцах цагийн намрын шувууд намартаа эргэж ирнэ ээ.
Насан туршийн гэрэлт наран ээж минь
Намайг гэсэн сэтгэл чинь хүүд чинь үнэтэй
Уйлж дуулах хорвоогийн жамыг бүгд дагадаг ч
Ухаарч ойлгоод хүү нь тантайгаа л байх сан даа ээж ээ... /Л.Байздагийн үг, ая. “Гэрэлт наран ээж”/
 
Одоогоос хэдэн жилийн өмнө энэ дууны анхны сонсогч болохдоо хожмын өдөр сэтгэл сэмрэн сонсоод, Мөрөөдлийн тоглолтын нь өмнө үзэг цаас нийлүүлнэ гэж санасангүй дээ. Тийм ээ, тэр буцах хүртлээ урлагаас урваагүй. Үнэнч явсаар дууссан.  ...Майкл Жексон, Хүүхдийн ордны “Цэцэг” хамтлаг, Багшийн сургуулийн хөгжмийн ангийнхан, “Байзада ба түүний нөхөд” хамтлаг тэр чигээрээ түүний бүхэл бүтэн амьдрал байлаа. Энэ нь дурласан, бас хайрласан бүсгүйчүүдийн дургүй хүргэх бол энүүхэнд. Арга ч үгүй дээ. Байнга л шинэ юм хайгаад л ... хайгаад л. Заримдаа хайж яваад уйлна, тэгснээ баярлана, зарим нь ойлгохгүй бол бухимдана. Сэтгэлээр уначихаж гэж бодтол дүүлэн ниснэ. Магадгүй ингэж хайж явсаар ядарсан ч юм бил үү. Хамгийн сүүлд эхнэртээ “Би маш их ядарч байна. Зүгээр л унтмаар байна” гэсэн гэдэг.
Уйтгартайгаар дохио өгөх хөлөг онгоцны дуу
Урьд орхигдсон хайрын дурсамжийг сэдрээхэд
Үүргэвчээ үүрээд холын аянд гарахдаа
Үйрч унасан тамхиндаа харамсаад яах вэ
Харамсаад яах вэ хорвоо... /Л.Байзадагийн ая “Тавтай морил”/
 
Тийм ээ, тэр үүргэвчээ үүрээд урт холын аянд гарсан. Гэхдээ хийсэн бүтээлүүд нь хүмүүний энэ амьдралд эгшиглэсээр л байна.
 
ХАЙРТАЙ ШҮҮ МОНГОЛ МАЙКЛ МИНЬ
 
П.Ундраа 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Чөлөөт бүс

МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ

Огноо:

,

МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.

Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.

МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо. 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Домгийн “Кракен” бодит амьтнаас санаа авсан байж магадгүй...

Огноо:

,

Одоогоос олон арван сая жилийн өмнө дэлхийн далай тэнгист үлэг гүрвэлийн үеийн аварга махчин амьтад ноёрхож байсан гэж үздэг. Харин шинэ судалгаагаар тухайн үеийн далайн экосистемд аварга наймаалж төст амьтад ч томоохон махчны байр суурь эзэлж байсан байж магадгүй гэж үзжээ.

Японы Хоккайдогийн их сургуулийн судлаачид Япон болон Канадын Ванкувер арлаас олдсон толгой хөлтөн амьтдын чулуужсан хошуу, эрүүний үлдэгдлийг шинжилсэн байна. Судалгаагаар Nanaimoteuthis төрөлд хамаарах хоёр зүйл Цэрдийн галавын үед амьдарч байсан бөгөөд зарим нь 19 метр хүртэл урт биетэй байсан байж болзошгүй гэж тооцоолжээ.

Эдгээр амьтад нь орчин үеийн наймаалж, далайн амьтдын адил зөөлөн биетэй байсан тул бүтэн биеэрээ чулуужиж үлдэх нь ховор. Тиймээс судлаачид хошуу, эрүүний хатуу хэсгийг ашиглан хэмжээ, идэш тэжээл, амьдралын хэв маягийг нь сэргээн тооцсон байна. Олдвор дээрх элэгдэл, гэмтлийн ул мөр нь тэд хатуу хуяг, яслаг бүтэцтэй олзыг бутлах чадвартай байсан байж болохыг харуулжээ.

Судлаачдын үзэж буйгаар эдгээр аварга толгой хөлтөн амьтад тухайн үеийн далайн мөлхөгчид болох мозазавр, плезиозавр зэрэг том махчидтай нэг экосистемд амьдарч, зарим тохиолдолд дээд түвшний махчны үүрэг гүйцэтгэж байсан байж магадгүй юм.

Гэхдээ эрдэмтэд үүнийг домгийн “Кракен” үнэхээр байсан гэсэн утгаар бус, харин түүнтэй зүйрлэмээр хэмжээтэй, хүчирхэг эртний толгой хөлтөн амьтад байсан байж болохыг харуулсан шинжлэх ухааны шинэ тайлбар гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Муур өндрөөс бүрэн аюулгүй унаж чаддаг уу?

Огноо:

,

Муур өндөр газраас унаад зүгээр босоод явчихдаг бичлэг, түүхүүдийг бид олонтаа хардаг. Тэгэхээр муур үнэхээр ямар ч өндрөөс унасан гэмтэхгүй гэсэн үг үү гэдэг асуулт гарч ирнэ.

Үнэндээ муур бусад амьтдаас илүү “унаж чаддаг” нь үнэн. Тэдэнд төрмөл нэг онцгой чадвар бий. Унах үедээ агаарт биеэ эргүүлж, дөрвөн хөл дээрээ буухыг хичээдэг. Үүнийг шинжлэх ухаанд Righting reflex гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, муур унаж байхдаа “өөрийгөө засаж” чаддаг гэсэн үг.

Мөн муурын биеийн бүтэц нь уналтыг даахад тусалдаг. Нуруу нь маш уян, хөл нь доргилтыг шингээх чадвартай. Унахдаа хөл, биеэ дэлгэж, агаарт хурд сааруулдаг нь нэг төрлийн “байгалийн шүхэр” мэт үйлчилдэг аж.

Сонирхолтой нь, унах өндөр хүртэл нөлөөтэй. Хэт нам өндрөөс унахад муур биеэ зөв эргүүлж амжихгүй байж болно. Харин арай өндөр зайд унах үедээ зөв байрлалаа олж амжих магадлал нэмэгддэг гэж судлаачид тайлбарладаг. Гэхдээ энэ нь “өндөр байх тусмаа аюулгүй” гэсэн үг огт биш.

Муур ямар ч тохиолдолд гэмтэх эрсдэлтэй хэвээр. Яс хугарах, дотор эрхтэн гэмтэх, хүнд тохиолдолд амь насанд аюул учрах ч боломжтой. Тиймээс “муур есөн амьтай” гэдэг нь бодит биш, харин зүйрлэл төдий ойлголт юм.

Эцэст нь хэлэхэд, муур унахдаа амьд үлдэх чадвар өндөр боловч бүрэн аюулгүй биш. Тиймээс гэрийн тэжээвэр муураа цонх, тагт зэрэг өндөр газраас хамгаалах нь эзний хамгийн чухал үүрэг хэвээр байна.

 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/07/03

"Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо ц...

Дэлхий нийтээр..2026/07/03

Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал за...

Үйл явдал2026/07/03

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсы...

Үйл явдал2026/07/03

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн б...

Дэлхий нийтээр..2026/07/03

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Үйл явдал2026/07/03

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үй...

Үйл явдал2026/07/01

Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгд...

Үйл явдал2026/07/01

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаалж эх...

Үйл явдал2026/07/01

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмж...

Үйл явдал2026/07/01

Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн х...

Үйл явдал2026/07/01

“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо

Үйл явдал2026/07/01

Оюутолгойн хэлэлцээрийг Монголд ашигтай хувилбараар тохиролцлоо

Үйл явдал2026/07/01

Зорчих эгнээ хааж зогсох нь түгжрэл, ослын эрсдэлийг нэмэгдүүлнэ

Хэн юу хэлэв...2026/07/01

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжи...

Үйл явдал2026/06/30

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн үйл ажиллагааг танил...

Үйл явдал2026/06/30

Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Үйл явдал2026/06/30

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сон...

Хэн юу хэлэв...2026/06/30

Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалду...

Үйл явдал2026/06/30

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Үйл явдал2026/06/30

“Хамгаалсан байгаль - Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг эх...

Үйл явдал2026/06/30

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Сэлэнгэ аймагт эхэллээ

Үйл явдал2026/06/30

Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” ...

Дэлхий нийтээр..2026/06/29

Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээд...

Дэлхий нийтээр..2026/06/29

Трамп дижитал үйлчилгээний татвар ногдуулсан орнуудад 100 хувийн имп...

Үйл явдал2026/06/29

Анхааруулга!

Үйл явдал2026/06/29

Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөв...

Үйл явдал2026/06/29

Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд...

Үйл явдал2026/06/29

Хөвсгөл нуур орчимд олон улсын стандартад нийцсэн хог хаягдлын байгу...

Үйл явдал2026/06/29

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Үйл явдал2026/06/25

Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгө...

Санал болгох