Чөлөөт бүс
“Apple”-д хортой кодын хамгаалалт хэрэгтэй

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар
Apple компанийн хөгжүүлсэн үйлдлийн систем хортой кодоор халдварладаггүй тул хамгаалах программ хангамж суулгах шаардлагагүй гэсэн ойлголт хэрэглэгчдийн дунд байсаар ирсэн. Гэвч “macOS” үйлдлийн системд хортой кодын хамгаалалт хэрэгтэй болжээ.
Өнгөрөгч 7 хоногт ThiefQuest нэртэй шинэ төрлийн хортой код P2P үйлчилгээгээр дамжин тархдаг хууль бус программ хангамжуудаас илэрч эхэлсэн. Энэ код нь бусад хортой кодын адил товчлуурын даралтын мэдээлэл цуглуулах, удирдлага хяналтын сервертэй холбогдох, мэдээлэл дамжуулах гэх мэт тагнан турших функцтэй бөгөөд macOS төрлийн үйлдлийн системүүд гол хохирогч нь болоод байна. Одоогоор Р2Р үйлчилгээ үзүүлэгч Torrent цахим хуудсууд, Little Snitch, Mixed in Key, Ableton зэрэг программ хангамжаас уг код илэрчээ.
Уг код компьютероос сертификатын файл, бичиг баримт, текст файл, эх код төдийгүй цахим хэтэвчнээс цахим мөнгө олзлох чадвартай гэж мэдээлэл технологийн тэргүүлэх байгууллага “Bleeping Computer” үзэж байна.
Гэсэн хэдий ч хэрэглэгч хууль бус программ хангамж татан авч суулгахгүй бол хортой кодоор халдварлагдах магадлал бага тул энэ төрлийн хангамж хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд сануулж байгаа юм. Учир нь “macOS” үйлдлийн системийн хэрэглэгч нь хууль бус программ суулгахын тулд үйлдлийн системийн анхааруулгыг унтрааж, аюулгүй байдлын горимыг идэвхгүй болгох шаардлагатай болдог байна.
Эцэст нь macOS үйлдлийн систем хортой кодын халдварт өртсөнөөр macOS үйлдлийн системийн аюулгүй байдлын талаарх тогтсон ойлголт нэгэнт өөрчлөгдөж уг үйлдлийн систем Windows-ийн нэгэн адил хортой кодын бай болж эхэлж байна.
Эх сурвалж:
https://www.wired.com/story/new-mac-ransomware-thiefquest-evilquest/
Чөлөөт бүс
Угаарын хийн хордлогын үед илрэх түгээмэл шинж тэмдэг
Угаарын хийн хордлогын үед илрэх түгээмэл шинж тэмдэг:
- Толгой өвдөх, толгой эргэх
- Огиулах, бөөлжих
- Ядрах, сульдах
- Ханиалгах
- Ухаан балартах

Чөлөөт бүс
Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.
Галзуу өвчтэй гэрийн тэжээвэр амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлдэг.
- Тиймээс зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах яаралтай арга хэмжээг та бүхэнд хүргэж байна.
- Шархыг усаар 15 минут сайтар урсгаж угаан, 5%-ийн иодын уусмалаар шархыг сайтар шавшаарай.
- Эмнэлэгт яаралтай очиж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдаарай.
- Эмчийн заавраар галзуу өвчний эсрэг вакцинд хамрагдана.
Чөлөөт бүс
Аянга цахилгаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
