Дэлхий нийтээр..
Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт 350 ор дэлгэн ажиллуулж байна
Коронавируст “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол анх манай улсад бүртгэгдсэн цагаас хойш уг халдвараар өвчилсөн иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-2” эмнэлэгт тусгаарлан эмчилгээ, шинжилгээ, ажиглалт, хяналтанд хамруулж байсан.
Тэгвэл коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотойгоор эмнэлгүүдийн орны ачаалал эрс нэмэгдсэн тул дүүргийн эмнэлгүүдэд нэмэлтээр ор дэлгэх зохицуулалтыг хийж байна.
Энэ хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 150 ор, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус бүр 100 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар, дээрх эмнэлгүүдэд коронавируст халдварын өвчлөл бүхий 350 хүнийг хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд хүүхэд 71, насанд хүрэгчид 279 байна. Мөн хоёр өвчтөнийг ХӨСҮТ рүү шилжүүлээд байна. Нэмэлтээр ор дэлгэсэн гурван эмнэлэгт их эмч 10, сувилагч 10, бусад ажилтан 16 зэрэг нийт 36 эмч, эмнэлгийн мэргэжилтэн 24 цагаар ажиллаж байгаа юм. Үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу цаашид бусад дүүрэгт нэмэлтээр ор дэлгэх зохион байгуулалтын ажлыг хийж байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Чөлөөт бүс2020/07/06
Мэлхий хад буюу "Мөнгөт цохио" -ны домог
-
Дэлхий нийтээр..2022/03/22
Сонсголон, Яармагийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулах үүрэг өглөө
-
Дэлхий нийтээр..2024/10/28
Улаанбаатар хот Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
-
Хэн юу хэлэв...2021/11/30
УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-д айлчилна
