Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

“Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” ирүүлсэн асуулгад хариуллаа

Огноо:

,

УИХ-ын чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас  “Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” ирүүлсэн асуулгад Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн  Б.Чойжилсүрэн хариуллаа. 

Тэрбээр, Өнөөдрийн байдлаар Монгол Улс баруун, төв, өмнөд болон дорнод бүс, Алтай– Улиастайн гэсэн 5 эрчим хүчний системтэй. Нийт 330 гаруй сум, суурин газруудыг  төвлөрсөн эрчим хүчний системээс хангаж, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг нөөц боломжийнхоо хүрээнд бүрдүүлэн ажиллаж байна. Эрчим хүчний салбар 2022-2023 оны өвлийн их ачаалалд бүх станцуудын 63 зуух, 42 турбоагрегат гэсэн үндсэн тоноглолууд ажиллаж, системийн хэмжээний нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглаж, нөөц тоноглолгүй ажилласан. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1387 МВт хүрсэн бол 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1462 МВт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 102 МВт-аар нэмэгдсэн. Энэхүү ачааллыг хангахын тулд импортын эрчим хүчний хэмжээ 166 МВт-аар өссөн ба 50 хүртэл МВт ачааллыг хэрэглээний оргил цагт хязгаарлаж ажилласан.   

Монгол Улсын хэмжээнд 2022 оны гүйцэтгэлээр 10.3 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 9.3 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг түгээсэн. Нийт түгээсэн цахилгаан эрчим хүчний 79.3 хувийг дотоодын эх үүсвэрүүдээс, 20.7 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр тус тус хангалаа гээд  эрчим хүчний хэрэгцээг хэрхэн хангаж буй  эх үүсвэрүүдийг танилцуулав. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын 89 МВт-ын өргөтгөл шинэчлэлт, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 МВт-аар өргөтгөлийн төслүүд дуусч, ашиглалтад орсон нь энэхүү хэрэглээний өсөлтийг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.  2022 онд 2,14 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг импортоор авсан ба 32.5 хувийг ОХУ-аас, 67.5 хувийг БНХАУ-аас авч, импортын эрчим хүчний хэмжээ өмнөх оноос 15-аар өссөн байна. Эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг эх үүсвэрийн бүтцээр нь авч үзвэл 90.9 хувийг дулааны цахилгаан станцууд, 9.07 хувийг нар, салхи, усны эх үүсвэрүүд, 0.03 хувийг дизель эх үүсвэр тус тус үйлдвэрлэсэн байна. Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хангамжийн нөхцөл байдлаас гадна дулааны хангамжийн хүндрэлтэй байдал тулгамдсан асуудал болсон байна гэв. Мөн тэрбээр, энэ салбарт хэрэглээний өсөлтөө үйлдвэрлэл нь гүйцэхгүй байгаа хүндрэлийн гол шалтгаан нь эрчим хүчний үнэ тарифын нөхцөл байдал нь зах зээл дэх үнийн өсөлтийг гүйцэхгүй, салбар өөртөө хөрөнгө оруулалт оруулах нөхцөл бүрдэхгүй байгааг хэллээ.

 Асуулгын хариултын төгсгөлд  Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор одоо ажиллаж буй ДЦС-уудын суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх болон, шинэ эх үүсвэрүүдийг барих ажлыг эхлүүлээд байна гээд  тэргүүн ээлжинд, Тавантолгойн 450 МВт-ын ДЦС, Эрдэнэбүрэнгийн 90МВт-ын усан цахилгаан станц, Чойр-Сайншанд, Эрдэнэбүрэн-Мянгадын 220кВ-ын өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугам  барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллаж байна гэв. Түүний  дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг буй болгох талаар ямар ажил төлөвлөж байна вэ, БНСУ-ын Засгийн газрын зээлээр 10 аймагт Дулааны цахилгаан станц баригдаж байна. Гэтэл цар тахлын өмнөх техник эдийн засгийн үнэлгээ өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулахад өссөн учраас БНСУ-ын тал үнээ нэмэх тухай ярьжээ. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэж асуусан. 

Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрэн, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ сүүлийн 15 жилийн хугацаанд жил бүр 6-7 хувь өсөж байна. Өнөөдөр ажиллаж буй найман Дулааны цахилгаан станц байна. Суурилагдсан хүчин чадал 1264 меггават. 2035 он хүртэл хэрэглээний хэмжээг гаргаж үзэхэд 3000 орчим меггават хүртэл нэмэгдэхээр байна. Энэхүү хэрэгцээг хангахад  “ТЭЦ-3” хүчин чадлыг нэмэгдүүлэх, Тавантолгойн дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц болон Багануур, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Дорнод бүсийн цахилгаан станцыг өргөтгөх зэрэг бүтээн байгуулалт  өрнөж байна.  Тиймээс өсөн нэмэгдэж буй хэрэгцээнээс өмнө цахилгаан станцыг барьж байгуулах боломжтой. Мөн нар, салхины 11 станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй боловч нар, салхины эрчим хүчний  тохируулгын функцгүй байна.  БНСУ-ын Засгийн газрын зээлээр 9 аймагт  Дулааны цахилгаан станцыг барихад үнийн өсөлт гарсан. Бид тооцоо, үнэлгээг  магадлан, асуудлыг шийдэх талаар ярилцаж байна гэв. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барихад байгаль, экологийн тэнцвэр алдагдана гэх зэрэг эсэргүүцэлтэй тулгарч байна. Тиймээс байгаль орчны үнэлгээг зөв хийсэн эсэх болон нөхөн олговрыг хэрхэн олгох талаар асуув.  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, усан сан бүрдэх газар нутагт хамаарах хоёр аймгийн нийт 1241 өрх нөлөөлөлд автаж байна. Өрх бүрт 15 сая 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. 2024 он хүртэл хоёр хувааж нөхөн олговор өгнө. Мөн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум талаасаа станц баригдах үед тоосжилт үүсэхийг үгүйсгэхгүй учраас иргэд нөхөн олговор авах хүсэлт тавьсан. Эргэж судална гэж ярилцсан байгаа гэж хариулсан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, 1 кг цэвэр уранаас гаргаж буй эрчим хүчний нөөц 1 сая тн нүүрснээс гаргаж буй эрчим хүчтэй тэнцэж байна. Тиймээс ураны эрчим хүчнийг ашиглах талд хэрхэн ажиллаж буй талаар асуув.  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Францын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах сураг бий. Тэр үеэр энэхүү асуудал хөндөгдөнө. Тухайн үед тодорхой хариулт танд өгье гэв. УИХ-ын дарга Г.Занданшатар, Тавантолгойн дулаан цахилгаан станц баригдаагүйгээс болж 120 ам.доллар гадагшаа шилжүүлж валютын урсгалд сөргөөр нөлөөлж байна. Аль 1987 онд 5 дугаар дулаан станц барих шийдвэр гаргаж байсан. Гэтэл 30 гаруй жил өнгөрлөө. Эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлж байна. Тиймээс Засгийн газар болон Эрчим хүчний яам цахилгаан станцууд барих ажлыг яаравчлах, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд дан ганц нүүрснээс бус бусад эх үүсвэрийг судлах шаардлагатай гэв.  

Асуулга тавьсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, эрчим хүчний салбар хөгжлийн чухал хөшүүрэг учраас энэхүү асуулгыг тавьсан. Гэтэл бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эрчим хүчний салбар хоцрогдож байна. Өнгөрсөн  30 гаруй  жилийн хугацаанд хувийн хэвшлийн ганцхан л цахилгаан станц баригдсан байна. Цаашдаа уран баяжуулж атомын цахилгаан станц байгуулах зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэрийг судлах хэрэгтэй байна гэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана

Огноо:

,

Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.

Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.

Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.

Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.

Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна

Огноо:

,

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.

Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.

Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.

Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.

Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.

АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.

Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ

Огноо:

,

АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.

Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.

Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.

Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.

Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал16 цаг 7 минут

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Үйл явдал16 цаг 18 минут

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Үйл явдал17 цаг 7 минут

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Үйл явдал17 цаг 26 минут

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Үйл явдал17 цаг 31 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Үйл явдал17 цаг 42 минут

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Үйл явдал17 цаг 46 минут

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Үйл явдал17 цаг 52 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Үйл явдал2026/08/28

Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх,...

Үйл явдал2026/08/28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Хэн юу хэлэв...2026/08/28

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Дэлхий нийтээр..2026/08/28

Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг ал...

Үйл явдал2026/08/28

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиг...

Үйл явдал2026/08/28

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 291 тулгуурын ...

Үйл явдал2026/08/28

Ерөнхий хяналтын сонсгол болно

Үйл явдал2026/08/28

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Үйл явдал2026/08/27

Эмийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлтийн зохицуулалтыг шинэчлэх тала...

Үйл явдал2026/08/27

Хяруу, цочир хүйтрэлтээс ургацаа хамгаалж, өвөлжилтийн бэлтгэлээ эрт...

Үйл явдал2026/08/27

COP17:“Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ

Дэлхий нийтээр..2026/08/27

Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашру...

Дэлхий нийтээр..2026/08/27

АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбаруу...

Үйл явдал2026/08/27

COP17: “Газраас үүдэн нүүх нь” сэдэвт салбар хэлэлцүүлэг зохион ...

Үйл явдал2026/08/26

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэ...

Үйл явдал2026/08/26

ИБУИНХУ-тай хамтран эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх боломжийн...

Үйл явдал2026/08/26

Нийгмийн даатгалын мэдээлэл, үйлчилгээг илүү түргэн шуурхай, хялбар ...

Үйл явдал2026/08/26

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачил...

Үйл явдал2026/08/26

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой 2 цэцэрлэгийн бар...

Үйл явдал2026/08/26

Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаа...

Үйл явдал2026/08/26

COP17 өнөөдөр “Газар ба хүн төвт өдөр”-өөр үргэлжилж байна

Үйл явдал2026/08/26

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Санал болгох