Өнөөдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
![](/uploads/thumb/shudarga-mn-img-16907606547.jpg)
Аргын тооллын 2023 оны долоодугаар сарын 31. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны адаг шарагчин хонь сарын 13. Сумъяа гараг. Суулга одтой, хоёр хар мэнгэтэй, цагаан бар өдөр.
Өдрийн наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 26-27-нд зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул Сэлбэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голуудын усны түвшин улам нэмэгдэхийг иргэд, аялагчдад онцгойлон анхааруулж байна.
2024 оны долоодугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун зүүн хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.
2024 оны долоодугаар сарын 27-ноос 2024 оны долоодугаар сарын 31-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Монгол-Алтай болон Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн, бусад хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
Өнөөдөр
Хасбаатарын гудамжны авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ
Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34 дүгээр хороо, Хасбаатарын гудамж /Өргөө кино театрын хойд уулзвараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны долоодугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.
Тус ажлын хүрээнд: Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Нийслэлийн Замын хөгжлийн газар
Өнөөдөр
Туул, Хэрлэн голууд үерийн түвшинд хүрснийг НОК-оос анхааруулж байна
Он гарснаас хойш нийслэлийн онцгой байдлын газарт гал түймрийн 1089, аврах ажиллагааны 346 нийт 1435 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн эрсдэлтэй 45 байршилд дайрга, шуудайтай элс бэлтгэж бэлэн байдлыг хангах ажиллаж байна.
Мөн алба хаагчид хөдөлгөөнт болон завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж Туул, Хэрлэн, Тэрэлж гол дагуу амарч зугаалж байгаа иргэдэд гол усны ослоос урьдчилан сэргийлэх, зөвлөмж мэдээллийг тогтмол хүргэж байгаа болохыг холбогдох байгууллагаас мэдээллээ.
НОБГ-ын дэд дарга, хурандаа Э.Батбаяр: -Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 08:00 цагаас 15:00 цаг хүртэл түр зуурын дуу цахилгаан бороо орно гэдгийг хэлж байгаа. Өнөөдрийн байдлаар Сэлбэ, Дунд гол, Улиастайн голын үерийн түвшин хэвийн хэмжээнд байгаа бол Хэрлэн, Туул голууд үерийн түвшинд хүрсэн байна. Тиймээс иргэд та бүхэн үерлэсэн гол ус руу оролгүй аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна гэв.
-
Тод мэдээ2022/06/09
Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталла...
-
Тод мэдээ2021/11/12
Э.Содномпилжээ, М.Уранцэцэгт нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо
-
Өнөөдөр2022/08/10
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
-
Тод зураг2019/09/30
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь