Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

COP17 бага хурлын бэлтгэл ажлын явцыг танилцууллаа

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд хийж, гүйцэтгэж буй ажлын талаар товч танилцуулав.
Тухайлбал, барилга байгууламжийг бэлтгэх ажлын хүрээнд хурлын байрны суурь дэд бүтцийн явцын тухайд мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ таталт бүрэн дууссан, ус хангамж болон ариутгал татуургын систем суурилуулах ажил 88, цахилгааны сүлжээ таталт болон зогсоолын засварын ажил 45 хувьтай байна. Цаг агаар хүйтэрч дэд бүтцийн ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй болсон тул ажлыг ирэх жилийн 03 дугаар сараас үргэжлүүлнэ. Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын Төлөвлөлтийн багаас өгсөн дүн шинжилгээгээр 2026 оны 7 дугаар сарын эцэс гэхэд барилга байгууламжийн ажил бүрэн хийгдэж, дуусах боломжтой гэв.
Мөн Талуудын 17 дугаар бага хурал эхлэх хүртэл 285 хоног үлдсэн тул НҮБ-ын стандарт бүхий хурал гэдэг агуулгаар СОР зохион байгуулж байсан туршлагатай олон улсын туслан гүйцэтгэх байгууллагатай хамтарч ажиллах нь эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангахад чухал шаардлагатай зэргийг харгалзан шалгуурт нийцсэн хүсэлтээ илэрхийлсэн гадаадын компанийг сонгон шалгаруулж, конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай гурвалсан гэрээгээр ажиллахаар тогтсон гэж ярьлаа.
Түүнчлэн Монгол Улсаас дэвшүүлэх санаачилгыг боловсруулах ажлын хүрээнд Үндэсний хорооны Ажлын албанаас боловсруулж буй Олон улсын байгууллагуудаас гадна Булангийн, Европын Холбоо, Африк болон Төв азийн улсуудын сонирхлыг ихэд татан, олон улсын хэмжээнд сайжруулалт хийж буй “Гандуу бүсийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд ус ба газрын менежментийг хөхүүлэн дэмжих”, хувийн хэвшлийн салбарын хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих “Байгальд суурилсан шийдлийг ашиглан тогтвортой дэд бүтцийн салбарыг бэхжүүлэх санаачилга” зэрэг санаачилгыг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр боловсруулж байна.
Монголын талаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн болон олон улсын мэргэшсэн байгууллагууд хамтран Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монгол Улсаас олон улсын хэмжээнд танилцуулахаар бэлтгэж буй “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ын төслийг боловсруулж эцэслэв. Уг санаачилгаар дамжуулан Монгол Улсад хамгийн багадаа 500 сая ам.доллар бүхий төслүүдийг хэрэгжүүлнэ гэсэн урьдчилсан тооцоолол байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.
Санхүүжилт, хөрөнгө оруулалт татах ажлын хүрээнд, дээрх гурван санаачилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүжилт татах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ Талуудын 17 дугаар бага хурлын байр, барилга байгууламжийн зардлыг санхүүжүүлэхэд дэмжлэг туслалцаа авахад чиглэж байна гэв. Тухайлбал, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Даян дэлхийн байгаль орчны сан, Уур амьсгалын ногоон сангаар дамжуулан санхүүжилт, хөрөнгө оруулалт татах ажилд тодорхой ахиц гарч, нааштайгаар шийдэгдэж байгаа аж.
Түүнчлэн, Талуудын 17 дугаар бага хурлыг сурталчлах, олон нийтэд зөвөөр таниулах, хөрөнгө оруулалтын чиг баримжааг томсгох хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Л.Мөнхбаясгалан нарыг "Тусгай элч"-ээр томилсон нь нэг талаараа Монгол Улсын төрийн бүхий л байгууллагууд ач холбогдол өгч байгааг нотлон харуулах, нөгөө талаар шийдвэр гаргах түвшинд байгаль орчны асуудалд анхаарал хандуулан оролцоог нэмэгдүүлэх болно гэдгийг онцлов.
Мөн дотоод хөрөнгө оруулалт, нөөцийг ашиглах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Монголын Бизнесийн зөвлөлтэй хамтран “Business4Land” буюу бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий олон улсын санаачилгад үндэсний оролцогч талуудын түншлэлийг баталгаажуулах, улмаар Монгол Улсад бүртгэлтэй байгаль орчны салбарт финтек зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагуудтай инновацад түшиглэсэн түншлэлийг хөгжүүлэх ажлыг эхлүүлээд байгааг мэдээлэлд дурдлаа.
Бага хурлын ерөнхий агуулгын хүрээнд, дэлхийн 197 улс нэгдэн орсон олон талт гэрээ конвенцын шийдвэр гаргах үндсэн хуралдааны агуулга, хөтөлбөр, төлөвлөгөөг зохион байгуулагч улсын Засгийн газар болон конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар хамтран шийдвэрлэдэг гэдгийг сайд онцлоод зарим асуудлуудыг ажлын түвшинд тохиролцоод байгаа гэлээ. Тодруулбал, бага хурлын ерөнхий уриа нь “Эх байгалиа сэргээж, Итгэл найдварыг бадраая” буюу “Restoring Land, Restoring Hope” гэж нэрлэх саналыг дэвшүүлж байна. Үүнтэй холбоотойгоор “Эдийн засгаа сайжруулъя”, “Амьдралыг тэтгэе”, “Усны нөөцийг хамгаалъя”, “Өв соёлоо хадгалъя”, “Эрүүлийг эрхэмлэе”, “Тэсвэрлэх чадвараа нэмэгдүүлье” гэсэн дэд урианууд “Газрыг нөхөн сэргээж” гэдэг агуулгатай холбоос хэлбэрээр хэрэглэгдэх боломжтой. Ерөнхий уриатай нийцүүлэн 12 өдрийн хурлыг зохион байгуулахдаа зургаан сэдэвт өдөртэй байхаар тогтсон гэж байлаа.
Гадаадын төлөөлөгч нарыг оролцуулах ажлын хүрээнд Үндэсний хорооны өндөр дээд зочид төлөөлөгчдийн оролцоог хангах үүрэгтэй Гадаад харилцааны яамаар ахлуулсан дэд хорооноос төр, Засгийн газрын тэргүүд болон олон улсын байгууллагуудын удирдлагуудыг урин оролцуулах асуудлыг тусад нь хариуцан ажиллаж байна. Одоогийн байдлаар 30 орчим өндөр дээд зочдод урилга хүргүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хурлын ерөнхий сэдэв тодорхой болохыг хүлээж байгааг Б.Батбаатар сайд дурдахын зэрэгцээ Саудын Араб Улсын Эр-Риад хотноо болсон Талуудын 16 дугаар бага хуралд нэгдэн орсон улсуудын Засгийн газрыг төлөөлөн нийт 141 сайд оролцсон тул манай улс энэ тоог бууруулахгүй байх чиглэлтэйгээр ажиллаж байна гэв.
Түүнчлэн Талуудын 17 дугаар бага хурлын албан ёсны вэб сайтыг энэ оны 12 дугаар сард эхлүүлэх бөгөөд үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй мэдээллээс гадна буудаллах боломжтой гэрээт буудлууд, аялал жуулчлалын олон төрлийн маршрут зэрэг мэдээллүүдийг нэгтгэсэн байхаар ажиллаж байна. Уг вэбсайтыг конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын вэбсайттай холбон олон улсад түгээн, оролцох төлөөлөгч нарт танилцуулж байх юм. Талуудын 17 дугаар бага хурлын албан ёсны бүртгэлийг ирэх жилийн гуравдугаар сараас конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар албан ёсоор эхлүүлснээр зочдод үйлчлэх хот доторх унаа тээвэр, нислэг болон хоол, хүнс, сайн дурын ажилтан, угтах зочлох зэрэг бусад үйлчилгээний урьдчилсан тооцоолол гарах тул ирэх жилийн эхний улиралд дотоодын бэлтгэлийг эхлүүлэхээр төлөвлөсөн гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ онцлов.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, Г.Ганбаатар, С.Одонтуяа, Э.Болормаа нар асуулт асууж, санал хэлсэн. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулснаар ялангуяа гадаад бодлого, хөрөнгө оруулалтын хувьд таатай шинэ түвшинд гарна гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд мэдээлэлд дурдсан барилга байгууламжууд хугацаандаа дуусах эсэх, санхүүжилтийн тухайд төлөвлөгдсөн ажлуудаа хийж амжих талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар 500 сая ам.доллар бүхий төслүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт урьдчилан төлөвлөсөн ямар төслүүд тусгасныг лавлав. Гишүүд уг бага хурлыг үр дүнтэй, өгөөжтэй зохион байгуулахад онцгой анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байлаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар олон улсын өмнө үүрэг хүлээгээд зохион байгуулах энэ том арга хэмжээнээс ухрах гарц, цаг хугацаа байхгүй болсныг хариултдаа онцлоод үүнд Улсын Их Хурал дэмжлэг үзүүлж ажиллах нь зүйтэй гэв. Мөн хурал зохион байгуулах газрын дэд бүтцийн 80 хувийг хийж гүйцэтгээд дууссан. Харин түр байгууламжуудыг барихад хоёр сарын хугацаа зарцуулах тул гуравдугаар сард угсралтын ажлууд эхлээд тавдугаар сард дуусна гэж байлаа. Түүнчлэн бага хурлыг амжилттай зохион байгуулах нь олон улсад Монгол Улсын нэр хүндийг өргөх асуудлаас гадна тогтвортой хугацаанд байгаль орчны салбарт хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Өнөөдөр Монгол орны газар нутаг, ан амьтан, экологи, цаг уурын нөхцөл байдлын талаар хүн бүр мэдэж байгаа тул энэ чиглэлд томоохон ахиц дэвшил гарна гэдгийг хариултдаа онцлов.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ арга хэмжээ нь зөвхөн холбогдох яамдын ажил биш тул Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зүгээс дэмжиж ажиллах шаардлагатай гээд Тусгай элчээр томилогдсон гишүүд тодорхой туршлагатай хүмүүс байгаа тул тэднийгээ ашиглаж, ажиллуулахад анхаарах, бага хурлын хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой нарийвчилсан мэдээллийг салбарын яам Байнгын хорооны гишүүдэд тусдаа танилцуулах нь зүйтэй гэсэн саналыг хэлэв.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газар
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Герман улс эрчим хүчний хэмнэлттэй барилгын Passive House стандартыг амжилттай хэрэгжүүлж байна

Огноо:

,

Герман улс эрчим хүчний хэмнэлттэй барилгын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд Passive House буюу Passivhaus стандартыг амжилттай хэрэгжүүлж байна.

Энэхүү стандарт нь орон сууц, сургууль, эмнэлэг, оффис зэрэг барилгын халаалтын эрчим хүчний хэрэглээг уламжлалт барилгатай харьцуулахад 80-90 хувиар бууруулах боломжтой гэдгээрээ онцлог юм.

Ердийн орон сууц нэг ам метр талбайд жилд ойролцоогоор 120-150 кВт.цаг халаалтын эрчим хүч хэрэглэдэг бол Passive House стандартын барилга 15 кВт.цаг/м²-аас бага эрчим хүч хэрэглэдэг байна. Өөрөөр хэлбэл, халаалтын эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой аж.

Passive House стандартын дагуу баригдсан барилгууд нь хана, дээвэр, суурийн дулаалгыг өндөр түвшинд шийддэг. Мөн гурван давхар шилтэй, агаар нэвтрүүлэхгүй чанарын өндөр шаардлага хангасан цонх суурилуулдаг байна.

Түүнчлэн доторх дулааныг гадагш алдахгүйгээр цэвэр агаар оруулдаг дулаан сэргээх агаар сэлгэлтийн систем ашигладаг. Ингэснээр өвлийн улиралд бага хэмжээний эрчим хүчээр тогтвортой дулаан, тав тухтай орчныг бүрдүүлэх боломжтой юм.

Мөн Passive House стандарт нь халаалт, хөргөлт, халуун ус, ахуйн цахилгааны нийт анхдагч эрчим хүчний хэрэглээг 50-75 хувиар бууруулах давуу талтай гэж үздэг.

Энэхүү стандарт нь зөвхөн эрчим хүч хэмнэх бус, иргэдийг жилийн дөрвөн улиралд тогтмол дулаан, цэвэр агаартай, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн барилгын шийдэл болоод байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа

Огноо:

,

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөг халдлагад өртсөн асуудлаар мэдэгдэл хийж, уг үйлдэл хариу арга хэмжээ авахгүй өнгөрөх боломжгүй гэж анхаарууллаа.

Reuters-ийн мэдээлснээр, Ираны Гадаад хэргийн яам Украин Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөгт халдсан гэж мэдэгдсэн байна. Тус яамны мэдээлснээр халдлагын улмаас хөлөг дээр дэлбэрэлт болж, нэг далайчин амиа алдаж, нэг хүн шархаджээ.

Ираны тал уг халдлагыг “дайсагнасан, гэмт үйлдэл” гэж буруутган, Техран дахь Украины түр хамаарагчийг дуудаж эсэргүүцэл илэрхийлсэн байна. Мөн Киев Украины дайны хүрээг тэлэхийг оролдож байна гэж үзэж буйгаа мэдэгдэж, үндэсний ашиг сонирхлоо хамгаална гэдгээ онцолжээ.

Энэ хэрэг Орос, Украины дайн улам олон улсын шинжтэй болж буй үед гарч байна. Украин өмнө нь Каспийн тэнгист Ирантай холбоотой цэргийн ачаа тээвэрлэж байсан гэх хөлөг онгоцуудыг онилсон гэж мэдэгдэж байжээ.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

БНСУ шатахууны татварын хөнгөлөлтийг дахин хоёр сараар сунгав

Огноо:

,

БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо. БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.

БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.

Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.

Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Дэлхий нийтээр..11 цаг 40 минут

Герман улс эрчим хүчний хэмнэлттэй барилгын Passive House стандартыг...

Үйл явдал11 цаг 44 минут

“Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийн баг Хөвсгөл аймагт үзлэг х...

Үйл явдал11 цаг 47 минут

Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсо...

Үйл явдал11 цаг 52 минут

Монголын Хүннүгийн өв ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад орлоо

Дэлхий нийтээр..11 цаг 56 минут

Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа

Дэлхий нийтээр..12 цаг 2 минут

БНСУ шатахууны татварын хөнгөлөлтийг дахин хоёр сараар сунгав

Үйл явдал12 цаг 9 минут

Туул голд живж эхэлсэн эмэгтэй, хүүхдийг эсэн мэнд аварчээ

Үйл явдал12 цаг 13 минут

УОК өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Төв аймагт ажиллалаа

Үйл явдал12 цаг 18 минут

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ...

Дэлхий нийтээр..2026/07/26

Николас Мадурогийн шүүх хурлыг 2027 оны зургаадугаар сард эхлүүлэхээ...

Дэлхий нийтээр..2026/07/26

Хятадын компаниудыг хоригт хамруулсныг Бээжин буруутгав

Дэлхий нийтээр..2026/07/25

Бээжин ЕХ-ны 14 байгууллагад экспортын хяналт тогтоов

Дэлхий нийтээр..2026/07/25

Рубио: Украины асуудлаар хурдан тохиролцоонд хүрэх гарц харагдахгүй ...

Үйл явдал2026/07/25

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлжээ

Дэлхий нийтээр..2026/07/24

Украин “Patriot” системийн пуужинг Raytheon компанитай хамтран ү...

Дэлхий нийтээр..2026/07/24

Их Британи Манчестер хотод “No10 North” ажлын байрыг нээлээ

Үйл явдал2026/07/24

Шархад дэд төвд 338 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжиж байна

Үйл явдал2026/07/24

Төмөр зам доогуурх нүхэн гарцуудын барилгын ажил гурван байршилд үрг...

Үйл явдал2026/07/24

Амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон хөгжүүлэх асуудлыг х...

Үйл явдал2026/07/24

Сургууль, цэцэрлэгийн хүнс хангамжийн асуудлаар дахин төлөвлөгөө бол...

Үйл явдал2026/07/23

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг...

Үйл явдал2026/07/23

Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах бодло...

Үйл явдал2026/07/23

Монгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худал...

Үйл явдал2026/07/23

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Үйл явдал2026/07/23

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй бай...

Дэлхий нийтээр..2026/07/23

Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ

Үйл явдал2026/07/23

Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум т...

Үйл явдал2026/07/23

Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

Дэлхий нийтээр..2026/07/22

Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдий...

Үйл явдал2026/07/22

Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт х...

Санал болгох