Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Вакцин хийлгээд ямар хугацаанд дархлаа тогтох вэ

Огноо:

,

Сэтгүүлч:

Вакцин хийлгээд ямар хугацаанд дархлаа тогтох вэ. Вакцины эхний тунг хийлгэснээс хойш хэдий хугацааны дараа 2 дахь тунг хийлгэх вэ 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Тод мэдээ

Халдварт өвчний үед хэрэглэх антибиотикийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна

Огноо:

,

ЭМДЕГ, Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна.
 
Эдгээр эмийг эхний ээлжинд "Новартис" компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангууд ч мөн олгох боломжтой болсон.
 
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 31 эмийн сантай нэмэлтээр гэрээ байгуулснаар хот, хөдөөгийн нийт 220 гаруй эмийн сангаас Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.
 
Эмийн дэлгэрэнгүй жагсаалттай ЭНД дарж танилцана уу.
 
 
Эх сурвалж: ЭМДЕГ
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Нийслэлийн прокурорын газраас нүүрстэй холбоотой хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Огноо:

,

Нийслэлийн прокурорын газраас нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой дараах хэргүүдийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан А, Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М, Авто тээврийн хяналтын мэргэжилтэн О нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад улс хоорондын тээврийн хил нэвтрэх тусгай зөвшөөрөл олгох боломж бүрдүүлсэн, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийг бодитоор гаргахгүй байх давуу байдал бий болгосон, хахууль авсан;

- “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Б, Увс аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байсан З, техникийн хяналтын үзлэгийн инженер А, техникийн хяналтын үзлэгийн техникч Б нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын автомашин, чиргүүлийг техникийн хяналтын үзлэгт орж, тэнцсэн мэтээр хуурамч мэдээллийг санд оруулж давуу байдал бий болгосон;

- “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан Д, авто тээврийн хяналтын мэргэжилтэн О, Өмнөговь аймгийн Авто тээврийн төвд техникийн хяналтын үзлэгийн оношлогч инженер Ш нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслүүдийн мэдээлэл, техникийн үзлэг, оношилгоог хийлгээгүйгээр “тэнцсэн” гэсэн дүгнэлтийг гаргаж, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр давуу байдал бий болгосон, хахууль авсан хэргүүдэд яллах дүгнэлт үйлджээ
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Харилцаа холбооны зохицуулах хороонд албан шаардлага хүргүүллээ

Огноо:

,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “2015 онд 80-90 Мгц дээр зөвхөн 4 радиод долгионы тендер өгснөөр Япон стандартын буруу хүрдтэй болон Европ стандартын зөв хүрдтэй автомашинд эдгээр 4 радио нь шууд цацагдах боломжтой болж, бусад 33 радио нь зөвхөн зөв хүрдтэй Европ стандартын автомашинд цацагдах болсон нь шударга өрсөлдөх нөхцөлийг хязгаарлан, цөөнхөд давуу эрх бий болгохын зэрэгцээ 90-108 Мгц давтамж дээр эфирээ дамжуулдаг 33 радиогийн эрх ашгийг зөрчиж байна” гэсэн гомдлыг “Монголын FM радионуудын нэгдсэн холбоо”-оос ирүүлсэн.

Уг гомдлыг Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд хянаж үзэхэд Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйл, “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглох” гэж...; 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдлоо.

Иймд илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийт радиод аль ч хүрдтэй автомашинд эфирээ цацах техникийн боломж олгож, биелэлтийг энэ сарын 25-ны дотор албан бичгээр ирүүлэх тухай Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ10 цаг 37 минут

Халдварт өвчний үед хэрэглэх антибиотикийг ЭМД-ын сангаас 100 хувь х...

Тод мэдээ10 цаг 38 минут

Нийслэлийн прокурорын газраас нүүрстэй холбоотой хэргүүдэд яллах дүг...

Өнөөдөр10 цаг 52 минут

Өнөө, маргаашдаа нутгийн зарим газраар ялимгүй цас орно

Өнөөдөр10 цаг 56 минут

УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Өнөөдөр10 цаг 59 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод мэдээ2022/12/08

Харилцаа холбооны зохицуулах хороонд албан шаардлага хүргүүллээ

Тод мэдээ2022/12/08

“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, &l...

Тод мэдээ2022/12/08

ЗГ: Тусгай зориулалтаар 2023 онд агнах, барих агнуурын тоо толгойг т...

Тод мэдээ2022/12/08

Засгийн газрын ээлжит хуралдаан болов

Тод мэдээ2022/12/08

УИХ: Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсг...

Тод мэдээ2022/12/08

УИХ-ын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд Р.Буанган-ы...

Өнөөдөр2022/12/08

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...

Санал болгох