Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Монгол Улсын Гавьяат багш, зурхайч Я.Аюурзана: Энэ туулай нь зөөлөн, эм жил учир аливаа үйл хэрэгт тохиромжтой

Огноо:

,

Сэтгүүлч:

Энэ удаад Манба Дацан хийдийн зурхайч, МУ-ын Гавьяат багш Я.Аюурзаныг ярилцлагын ширээнээ урьсан юм. Бид ирэх туулай жилийн тухайд “...Энэ туулай бол зөөлөн, эм жил учир аливаа үйл хэрэгт тохиромжтой, эерэг жил байх болно. Гэвч зарим нэг хүн танаас урваж шарваж, туулай шиг тогтворгүй байдал үзүүлж болзошгүй тул ажил явдалдаа хянуур бай, муу хүнээс сэрэмжил, түүнд бүү найд” гэхчилэн сонирхолтой яриаг өрнүүллээ. Үргэлжлэлийг дараах ярилцлагаас хүлээн авна уу.

- Удахгүй туулай жил гарлаа даа. Өнгөрч буй энэ усан бар жилээс бидэнд сургамжтай, анхаарууштай зүйл юу үлдэж байна вэ. Та өөрийн бодлоосоо хуваалцаач.
- Бар жил дуусч, туулай жил гарахад цөөн хоног үлдлээ. Хүн бүр л дурсамж үлдээсэн бар жилээ  дүгнэж, өөрийн амжилт бүтээл, алдаа оноогоо цэгнэж, туулай жилийн зорилтоо дэвшүүлж байна.
Бар жил ямраар зурагдаж, ямар болж өнгөрч байгааг эргэн дүгнэж үзэхэд: Бар жилийн хавар салхи шуургатай, зундаа зарим нутагт гандуу, халуун. Зарим нутагт хур тэгшрэх боловч үер усны аюултай. Өвөлдөө хүйтний нигуур их, малын өвчин гарах боловч төл сайтай, малд буянтай, өндөр дээд албан тушаалтнуудад маш ширүүн, тэмцэлтэй. Эгэл ардууд хүнд хэцүү. Худалдаа наймаа тааруу, тэмцэл хөдөлгөөн хямралтай. Томуу зэрэг өвчний нигууртай гэх мэтээр зурагдсан нь болж өнгөрлөө.
Бар жилийн өнгө төлөв болон өөрийнхөө жилийн төөрөг ямар байхыг цаг тооны бичгээс үзэж жил, сар, өдөр, цагийн онцлогт амьдрал, үйл ажил, явдал мөрөө зохицуулж явсан нь гариг эрхсийн сөрөг нөлөөллөөс сэргийлж, эрсдэлд учралгүй тэгш сайхан явж амжилт бүтээл арвинтай, баяр цэнгэлээр дүүрэн байлаа.

- “Үзэсгэлэн” болгогч хэмээх Усан туулай жилийн өнгө төлөв ямар байх бол оо?
- “Үзэсгэлэн” болгогч /үйлдэгч/ хэмээх усан /харагчин/ туулай жил ямар болохыг зурхайн олон зурлагаар харж дүгнэхэд сайхан жил болох төлөвтэй.
Жилийн ноён нурууг тооцож гаргадаг шороон үхрийн зурлагыг нийтээр их ашигладаг юм. Хаврын уур орох өдрийг алдалгүй зөв тооцож гаргаад жил өдрийнх нь таван махбод болон гарч буй жилийн таван махбодын өнгө ямар байгаагаар тооцож гаргадаг зурхайн маш оновчтой нарийн зурлага юм.
Энэ зурлагаар үхэр болон үхэр хариулаачийн өнгийг гаргаж, түүнийхээ өнгө төлөвөөс тухайн жилийн байгаль цаг уур, хүн зоны ахуй байдал ямар байхыг маш тодорхой танин барьж илтэд онон үзүүлдэг зурлага байгаа юм.
Энэ жилийн зураглалыг буулгаж харахад хөх толгойтой, хөх эвэр чих сүүлтэй, цагаан ходоодтой, улаан шийртэй, хөх туурайтай, амаа хамхиж сүүлээ баруун тийш шарвасан,омруу өвчүү нь хөх, ногоон үхэр явж байх юм. Үхэр хариулаач нь хөх дээл гуталтай, шар бүстэй, үсээ зүүн чихнийхээ урдуур, баруун чихнийхээ араар унжуулсан, малгайгаа баруун гартаа барьсан, улаан царайтай, өвгөн хүн олсон шилбүүр бариад үхрийнхээ өмнө гүйж явна.
Дээрх зургаас товч дүгнэж үзвэл хаврын улирлын эхээр цас орж шуурна. Дунд сардаа ч шороон шуурга ихтэй, адаг сардаа хуурайшилт, хавсаргатай. Төл багатай. Зун, намрын эхэн, дунд сард аль алинд нь хур бороотой, үер усны аюулаас сэрэмжлүүлштэй. Зуны адаг сард зарим нутагт гантай, намрын адаг сард нартай, өвлийн эхэн, дунд сард цас ихтэй ч адаг сардаа цас орохгүй, шуурга салхитай. Малаа халдварт өвчнөөс хамгаалах шаардлагатай.
Өвс ургац сайн боловч хураалт багатай. Өндөр дээд албан тушаалтнуудад ээлтэй жил боловч бухимдалтай байхаар байна. Ард нийтдээ хүнд хэцүү, худалдаа наймаа тааруу, хулгай ихтэй, тэмцэл хөдөлгөөн хямралтай, өвчин зовлонтой байхаар зурагдсан байгаа юм.
Хүмүүс шороон үхрийн зургийг нягтлан харж, задлан шинжилж, тайлан уншиж, өөр өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэглэж ирсэн уламжлалтай.

- “Үзэсгэлэн” болгогч... Жилийн ёгт нэрийн утга учрыг сайн мэдэхгүй ч үгийн утгаас сайхан жил байх нь гэж таамаглаж байна. Эдгээр ёгт нэрийн тухай бидэнд дэлгэрэнгүй ярьж өгнө үү.
- 12 жилийг таван махбодоор нь үзэхэд энэ жаран жилд усан туулай жил нэг удаа тохиож байгаа нь энэ юм. Жаран жилийг тус бүрд нь өөр өөр ёгт нэрээр нэрлэсэн байдаг нь тэр жилийн өнгө төлөвийг илэрхийлсэн далд утгатай байна. Ер нь зурхайд ёгт нэр их хэрэглэж ирсэн байдаг л даа.
Ламын гэгээний анхдугаар дүр Ц.Лувсанданзанжанцан /1639-1704/ “Үрийн зурхай сайтар номлосон бүхий хураангуй” хэмээх судартаа Усан туулай жилийг “Үзэсгэлэн” үйлдэгч /болгогч/ гэж нэрлэсэн байгаа юм. Тэгээд энэхүү усан туулай жилдээ “Хүмүүн нугууд өвчин үгүй, бие сэтгэл амран, хаад төрөө номчлон тэтгэюү. Хүмүүн нугууд жаргалангийн дуу дуулъюу” гэж номлосон байна л даа. Энэ байдлаас үзэхэд тухайн жилийг ёгтоор нэрлэж, ямар жил болохыг илэрхийлдэг байжээ. Энэ ёгт нэрийн утгаар нь өөрийн чинь хэлж байгаа шиг тухайн жил ямар байхыг хүмүүс ойлгосоор ирсэн байна. Эрдэмтэн мэргэд өвөг дээдсийнхээ жилийг ёгт нэрээр нэрлэж ирснийг одоо хүртэл орхилгүй олон зуун жил хэрэглэсээр иржээ.

- Ер нь туулай жил ямар онцлогтой жил болдог вэ?
- 12 жилийг эр, эм, хатуу, зөөлөн жил гэж ялган үздэг. Өнгөрч буй бар жил бол эр хатуу жил байлаа. Зарим хүмүүс зарим нэг үйл хэргээ хатуу жилд цээрлэж, зөөлөн жилд гүйцэтгэхээр хойшлуулсан ч байдаг. Энэ туулай бол зөөлөн, эм жил учир аливаа үйл хэрэгт тохиромжтой, эерэг жил байх болно. Гэвч зарим нэг хүн танаас урваж шарваж, туулай шиг тогтворгүй байдал үзүүлж болзошгүй тул ажил явдалдаа хянуур бай, муу хүнээс сэрэмжил, түүнд бүү найд.

- Ер нь туулай жилд төрөгсөд ямар ааш араншинтай хүмүүс байдаг вэ?  
- Хүний төөрөг бол зөвхөн жилээр тодорхойлогдохгүй л дээ. Манай хүмүүс төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг мэднэ гэж цэцэлж байдаг даа. Жилээс гадна сар, өдөр, гараг, цаг, мэнгэ, орд, од гээд олон зүйлээр тэр хүний бусдаас ялгарах шинж илэрнэ.
Гэхдээ төрсөн жил бол нэг тодорхой үзүүлэлт болно л доо. Зурхайд амин махбод, бие махбод, эрхтэн махбод, хийморь махбод, сүлд махбод гэж бий. Амин махбодоор усан туулай жилтэй хүн ямар байх вэ? гэх мэтээр таван махбодоор үзэх жишээтэй. Нийтлэг байдлаас нь товч дурдвал туулай жилтэн биеэ даасан, авьяас билэгтэй, нэр алдартай, сайн үйлийг эрхэмлэгч, хянамгай, мэдрэмжтэй, уур багатай, ухаалаг, хариуцлагатай, худалдаа наймаа, тоглоом наадам, бүжиг урлаг, спорт гэх мэт хөдөлгөөнтэй үйлд сайн.
Усан махбодтой учир чимээгүй тайван боловч байнгын оролдлогоороо зорилгодоо хүрч амжилт олдог. Хүчтэй эсэргүүцлийг дарах, номхотгох чадвартай. Аливаа зүйлд амархан зохицох чадвартай гэх мэт олон сайн чанар бий.
СҮЖИГ БАЙЖ ИТГЭЛ ОРШИНО
 
- Энэ жил ямар, ямар жилтэй хүмүүс онцгойлон засал хийлгэх ёстой вэ?
- Мэдээж туулай жилтэй хүмүүс жил орж байгаа учир тусгайлан заслаа хийлгэх ёстой. Үүнийг манайхан сайн мэдэж, заслаа хийлгэдэг. Энэ жил морь, хулгана жилтэй хүмүүс бага харш, тахиа жилтэй хүмүүс их харш жил гарч буй учир анхаарч зохих заслаа хийлгэх хэрэгтэй. Мөн дөрвөн ногоон мэнгэтэй хүмүүс мэнгэ голлох учир мэнгэний засал хийлгэнэ. Нашиддүрсүм, гүймигийг засуулах гэж бий. Хонь, гахай жилтэй хүмүүсийн ивээл жил гарч буй боловч гүймиг тохиох тул тусгайлан засал хийлгэх ёстой. Урвасан жил, эрхшээсэн мэнгэ, ямар суудалд сууж буйгаа мэдэж зохих цээрийг анхаарч заслаа хийлгэх ёстой.

- Засал хийлгэлгүй үл хайхардаг хүмүүс байдаг шүү дээ. Жилийнхээ засал номыг хийлгэхгүй байснаар ямар үр дагавар гарч болох вэ?
- Хүн төрөлхтний олон мянган жил ашиглаж ирсэн нэн чухал зурхайн зурлагыг анхаарч ашиглахгүй явж эрсдэлд орж байгаа нь харамсалтай.
Өвчин зовлонд учирсан, осол эндэлд орсон, гай гарз гарсан, хэл аманд өртсөн гэх мэт нөхөж баршгүй зовлонд унаж, амь насаа ч алдсан хүмүүсийг үзэхэд жил орсон, харш жил нь тохиосон, нашидүрсүм, гүймиг, мэнгэ суудлын гэх мэт заслаа хийлгээгүй байх нь бий.
Өдөр, шөнө ээлжлэн эргэлддэг энэ орчлонд од эрхсийн сайн муу нөлөөлөл дор байгаа бидэнд гариг эрхсийн сөрөг нөлөөлөл ирж байдаг. Гагцхүү түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон зуун, мянган жилийн тэртээгээс эрдэмт дээдсийн хүн арддаа туслах гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр гаргасан энэ сайхан дээдийн номыг хэрэглэх нь хүн бүрийн анхааран авах ус агаар лугаа адил чухал нэгэн зүйл юм л даа.

- Заслын номоо заавал зурхайчид хандаж бичүүлэх ёстой юу. Сонин дээр гарснаар бичүүлчих нь зөв үү. 
- Сонин, ном дээрээс хараад тохирох заслаа хийлгэж болно л доо. Гэхдээ яг өөртөө тохирсон оновчтой заслаа хийлгэе гэвэл зурхайчид хандсан нь дээр.Оновчтой болно. Зарим хүмүүс ижил жилтэй юм чинь адил засалтай гэж ойлгох нь бий. Жил ижил боловч ялгарах зүйл бас байж болно шүү дээ. Жилийн төөргийн чулууны үр хийгээд бусад олон зүйлээс шалтгаалан хийх засал хүн бүрт өөр байхыг анхаарах хэрэгтэй.

- Цаг үе нь ийм юм даа. Онлайнаар заслын номоо уншуулчхаж байна. Энэ нь хэр “чанартай” засал болдог юм бол доо.
- Цахим орчинд бид байгаа болохоор үүнийг ашиглаж бололгүй яах вэ. Гэхдээ лам багшийнхаа дэргэд суугаад ном уншуулж засал хийлгэх нь түүнтэй харьцуулшгүй. Ярьж харьцах, хандлага бишрэл өөр шүү дээ. Дээдийн ном тарнийн авианы давтамжийн хүч, адис жанлав гэж агуу юм байна.

- Эсвэл орон зайнаас үл хамааран, сүжиг чухал уу?
- Сүжиг хамгийн чухал. Сүжиг байж итгэл оршино. Үнэнхүү итгэл бишрэл байж чухаг дээд гуравт аврал одуулна шүү дээ. Ингэснээрээ түүнд чухаг дээд гурвын авралын ач тус ирнэ. Үүнд орон зай хамаарахгүй.

- Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

АНУ-д урьдчилсан сонгуулийн дараах өрсөлдөөн ширүүсэв

Огноо:

,

АНУ-ын Мичиган, Миссури зэрэг мужуудад болсон урьдчилсан сонгуулийн дүнгээр Ардчилсан болон Бүгд Найрамдах намын арваннэгдүгээр сард болох бүх нийтийн сонгуулийн гол өрсөлдөгчид тодорлоо. Урьдчилсан сонгуулийн дүн нь хоёр намын дотоод чиг хандлага, ирэх сонгуулийн өрсөлдөөний өнгийг тодорхойлж байна.

Мичиган мужид Ардчилсан намын Сенатын сунгаанд Абдул Эл-Сайед ялалт байгуулж, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Майк Рожерстой өрсөлдөхөөр болов. Тус муж нь Ардчилсан намын мэдлийн чухал суудал учраас ирэх сонгуулийн гол тулаануудын нэгээр тооцогдож байгаа юм.

Миссури мужид мөн Конгрессын суудлуудын төлөөх өрсөлдөөнд нэр дэвшигчид тодорсон бөгөөд зарим тойрогт нам доторх ширүүн өрсөлдөөн өрнөсөн.

Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн үр дүнгийн дараа Ардчилсан намын зарим нэр дэвшигчийг шүүмжилж, өөрийн эдийн засгийн бодлого болон сонгуулийн өмнөх мөрийн хөтөлбөрөө дахин онцоллоо.

Ажиглагчдын үзэж буйгаар Мичиган дахь Сенатын өрсөлдөөн болон Конгрессын хэд хэдэн тойргийн үр дүн нь ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын завсрын сонгуулийн өнгийг тодорхойлох чухал үзүүлэлт болж байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.

Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.

Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.

Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.

Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.

“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.

Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Монгол Улс COP17 бага хуралд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах үндэсний стратегиа танилцуулна

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанд танилцууллаа.

Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулах бага хурлын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг олон улсад танилцуулах юм.

Уг төлөвлөгөө нь дараах гурван үндсэн санаачилгыг багтаажээ. Үүнд:

  • Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
  • Ус, газрын нэгдсэн менежментийн санаачилга
  • Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга

Эдгээр санаачилгын хүрээнд нийт 292 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар зорьж байна. Нэг төслийн дундаж санхүүжилтийн хэмжээ 700 мянган ам.доллар байхаар тооцжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Дэлхий нийтээр..21 минутын өмнө

АНУ, Иран Ормузын хоолойг нээх тохиролцоонд ойртож байна

Хэн юу хэлэв...24 минутын өмнө

АНУ-д урьдчилсан сонгуулийн дараах өрсөлдөөн ширүүсэв

Үйл явдал28 минутын өмнө

Эм, вакцины нэгдсэн худалдан авалтаар 3.15 тэрбум төгрөг хэмнэжээ

Үйл явдал49 минутын өмнө

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Үйл явдал53 минутын өмнө

Улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь 13-аас...

Үйл явдал58 минутын өмнө

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Хэн юу хэлэв...1 цаг 26 минут

Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын ...

Үйл явдал1 цаг 36 минут

Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ

Хэн юу хэлэв...1 цаг 43 минут

Монгол Улс COP17 бага хуралд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах...

Үйл явдал1 цаг 48 минут

“Улаанбаатар трам” төслөөр замын хөдөлгөөний дундаж хурдыг 23.6 ...

Үйл явдал2 цагын өмнө

Автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун ав...

Үйл явдал2 цаг 11 минут

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Дэлхий нийтээр..2026/08/05

Израилын цохилтын үеэр амиа алдсан нэг овгийн 112 хүнийг оршуулжээ

Хэн юу хэлэв...2026/08/05

ЗГ: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцаллаа

Үйл явдал2026/08/05

Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэм...

Хэн юу хэлэв...2026/08/05

Трамп холбооны прокурор Жанин Пиррог шүүмжилжээ

Хэн юу хэлэв...2026/08/05

COP17-ын үеэр 73 цэцэрлэг, 60 сургуулийн бэлтгэл ажлыг цахимаар зохи...

Үйл явдал2026/08/05

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 29,444 хэрэгт хяналт та...

Үйл явдал2026/08/05

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй...

Үйл явдал2026/08/05

Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цаги...

Үйл явдал2026/08/05

Усны ослоор 59 хүн амь насаа алджээ

Үйл явдал2026/08/05

Гадаадын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд эх оронтойгоо танилцаж байна

Үйл явдал2026/08/05

Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна

Үйл явдал2026/08/05

Ард Аюушийн өргөн чөлөөнд өнгө хучилтын ажил гүйцэтгэнэ

Үйл явдал2026/08/04

Наймдугаар сарын 15-наас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоо...

Дэлхий нийтээр..2026/08/04

Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдаг...

Дэлхий нийтээр..2026/08/04

АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгана

Үйл явдал2026/08/04

Багануур дүүрэгт гал түймрийг алсаас илрүүлэх өндрийн камер ашиглалт...

Үйл явдал2026/08/04

Шатахууныг улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож байна

Үйл явдал2026/08/04

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөл...

Санал болгох