Чөлөөт бүс
Польш дахь монголчууд “Миний Монгол наадам” баярын арга хэмжээг зохион байгуулав

БНПУ-д ажиллаж, амьдарч буй нийт монголчуудын “Монгол наадам” баяр 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 16 дахь жилдээ Варшав хотын Повшин цэцэрлэгт хүрээлэнд амжилтай зохион байгууллагдлаа. “Монгол наадам” баярын үйл ажиллагааг Польш дахь Монголчуудын холбоо зохион байгуулж, ЭСЯ дэмжлэг үзүүлэн ажиллав. Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Н.Батаа наадмын арга хэмжээг нээж, үг хэлэв.
Польш улсын өнцөг булан бүрээс ирсэн 280 гаруй монголчууд болон суугаа орны иргэд идэвхтэй оролцож, түүх, соёл, өв уламжлалаа өвлүүлэн үлдээх үйл ажиллагаанд нэгэн өдрийг хамтаа өнгөрүүллээ. Наадмын арга хэмжээнд хүчит бөхийн барилдаан, монгол шагайн харваа, хүүхдийн модон морины, гүйлтийн уралдаан, үндэсний хувцасны үзүүлбэр зэрэг тэмцээн, уралдаанууд зохион байгуулагдлаа. Үүний зэрэгцээ наадмын талбайд хуран цугларсан наадамчин олондоо боорцог, хайлмаг, ааруул, шарсан хавирга, хуйцаа, “наадмын” хуушуур гэх мэт монгол үндсэний хоолоор үйлчиллээ.
Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 101 дүгээр зарлигаар “Алдарт эхийн 2 дугаар одон”-гоор шагнуулсан Лозд хотын докторант М.Цолмонтуяад Элчин Сайд Н.Батаа одонг нь баяр наадмын арга хэмжээний үеэр хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.
ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн ”Наадам”-ыг суугаа орондоо сурталчлан таниулах үйлсэд Польш Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэд, оюутан залуучууд, хүүхэд багачууд, Польш дахь Монголчуудын холбоо идэвх зүтгэлтэй ажиллаж, Монгол Улсыг польшийн ард түмэнд таниулан дэлгэрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байна.
Чөлөөт бүс
10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ
Металл утас, усан хээ, тасралттай металл утсан болон товгор элемент, холограм дардас бүхий Соёмбо, хэт ягаан туяанд гэрэлтэж харагдах хамгаалалтын элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгаалалтын элемент бүхий уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд ашиглаж байна.
Сонирхуулахад, 5000-ын дэвсгэртийг мөн 1995 онд, 1000-ын дэвсгэртийг анх 1993 онд гүйлгээнд гаргасан бөгөөд мянгатын дэвсгэртийг найман удаа шинэчлэн хэвлүүлжээ.
Чөлөөт бүс
Улсын хэмжээнд ижил нэртэй 360 хос байна
Үндэсний статистикийн хорооноос валентины өдрийг угтан хосуудын тухай сонирхолтой статистик гаргасан байна. Тодруулбал, улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ижил нэртэй хос 360, нэг өдөр төрсөн хос 287, хоёрдугаар сарын 14-нд төрсөн 10.057 хүн байна.