Дэлхий нийтээр..
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилгаар Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, дэлхийн зах зээлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлага, түүхий эдийн нөөцөд тулгуурлан “Цагаан алт” болсон малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглаж, үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүн болгох, дотооддоо нэмүү өртөг бүтээхээр зорин ажиллаж байна.
Энэ хүрээнд “Цагаан алт” хөдөлгөөнийг өрнүүлэхэд хууль эрх зүй, бодлого боловсруулах орчныг бий болгох, төр болон хувийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн тогтвортой менежментийг өргөжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй иргэдийн чадавхыг бэхжүүлэх, олон талт оролцогч талуудын платформыг ажиллагаанд оруулах чиглэлээр хамтран ажиллахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Ж.Энхбаяр “Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг илүү тогтвортой, эрсдэл даах чадвартай болгоход чухал ач холбогдолтой. Бид НҮБХХ-тэй хамтран 21 дүгээр зуунд нийцсэн хөдөө аж ахуйн үндэсний бодлогыг боловсруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, дасан зохицох чадварыг нэмэгдүүлэн, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд анхааран ажиллах болно. Хамтын хичээл зүтгэлийн үр дүнд орчин цаг үеийн сорилтуудыг даван туулах чадвартай, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтөд чиглэсэн хөдөө аж ахуйн салбарыг бий болгохоор зорьж байгаа” хэмээн мэдэгдлээ.
Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад тогтвортой, эрсдэл даах чадвартай ирээдүйг бий болгоход чиглэсэн бидний хүчин чармайлтын нэгэн хэсэг. Хөдөө аж ахуй, мал ахуйн салбар нь Монгол Улсын эдийн засагт амин чухал үүрэг гүйцэтгэдэг ба Монгол түмний түүх, соёл уламжлалын салшгүй нэгэн хэсэг мөн. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг үндэсний бодлогод тусгаж, дасан зохицох чадварыг нэмэгдүүлж, тогтвортой арга барилыг дэмжих замаар бид Монгол Улсад тулгамдаад буй байгаль орчны сорилтуудыг шийдвэрлэх хүрээнд нягт хамтран ажиллах болно” гэдгийг онцоллоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2024/12/04
Сайд С.Одонтуяа Төв Азийн орнуудын Байгаль орчны сайдтай уулзлаа
-
Дэлхий нийтээр..2025/03/25
УИХ: "Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага" хэлэл...
-
Дэлхий нийтээр..2020/03/26
Эм, эмнэлгийн хэрэгслийг тодорхойгүй эх сурвалжаас, цахим худалдаагаар авахгүй б...
-
Үйл явдал2025/07/29
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
