Тод зураг
Зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орно

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.
2019 оны 07 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 17-22 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 29-31 хэм дулаан байна.
2019 оны 07 дугаар сарын 18-наас 07 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 19, 20-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 18-нд нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
Тод зураг
Нийт нутгийн 20 орчим хувьд ургамал цухуйгаагүй байна
Бэлчээрийн ургамлын ургалт дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар Хэнтий, Дорнод, Булган, Дархан-Уулын ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Увс, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Ховд, Завхан, Архангайн ганц нэг сумдын нутгаар дунд буюу ургамал оройтож цухуйсан байна.
Ховд, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Төв, Дорноговь, Сүхбаатарын зарим нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байна. Харин нийт нутгийн 20 орчим хувьд ургамал цухуйгаагүй байна.
Тод зураг
Сүхбаатарын талбайд хөл бөмбөгийн талбай заслаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор хэрэгжих "Нийтийн хөл бөмбөг" төслийн хүрээнд Улаанбаатар хотын хөл бөмбөгийн аварга шалгаруулах “UB cup” тэмцээн болох гэж байна.
Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг эхлүүлж, Сүхбаатарын талбайд хөл бөмбөгийн талбай заслаа. Нээлтийн өдөрлөг тавдугаар сарын 8-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.
Энэ үеэр Улаанбаатар хотын есөн дүүргийн аварга шалгаруулах “UB Cup” хөл бөмбөгийн тэмцээн, “Бүх оддын тоглолт”, хөл бөмбөгийн хэрэгсэл, материалын экспо, холбогдох байгууллагуудын танилцуулга, тайлан зэрэг үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй юм.
Тод зураг
Эрт илрүүлэгт хэн хамрагдах вэ?
