Бидэнтэй нэгдэх

Чөлөөт бүс

Хүний тархитай холбоотой зарим сонирхолтой баримтууд

Огноо:

,

Сэтгүүлч:

Тархи нь бүх сээр нуруутан амьтад болон ихэнхи сээр нуруугүй амьтдын мэдрэлийн системийн төв эрхтэн бөгөөд толгойд, ихэвчлэн харах, сонсох, амтлах, үнэрлэх, тэнцвэрийн зэрэг гол мэдрэх эрхтнүүдийн ойролцоо байрладаг сээр нуруутнуудын биеийн хамгийн нарийн бүтэцтэй эрхтэн юм. 

Энэ удаа хүний тархитай холбоотой зарим сонирхолтой баримтуудаас хүргэж байна.

Хүний тархи бол боломж чадвараараа хамгийн орчин үеийн компьютерыг ч дагуулахааргүй гайхалтай эрхтэн. Гэсэн ч, тархи бас маш олон нууцыг хадгалж байгаа бөгөөд түүний боломж бүрэн судлагдаагүй байгаа гэдэг.

Хүний тархи  толгой ясны дотор байх учир түүний  дээд тал нь гавлын дотор талын хэлбэртэй байна. Хүний тархины жин дунджаар 1830 г бөгөөд эр эмийн ялгаа 100г аас хэтэрдэггүй гэж үзсэн. Тархины хүндийн жинг биеийн жинд харьцуулж үзвэл хүн дэлхий дээрх хамгийн том тархитай амьтан юм.

Хүний тархины бүтцийг,

- Арын тархи
- Бага тархи
- Дунд тархи
- Их тархи
- Завсрын
- Уртавтар хэмээн ангилан авч үздэг.


Арын тархины доод хэсэг нь уртавтар тархи, дээд хэсэг нь жинхэнэ арын тархи юм.  Уртавтар тархи ба түүний хажууд  варолиевын холбоо гэдэг тархины дамжуурга нь амьсгалах , хоол боловсруулах, зүрхний ажиллагаа эдийн солилцоо зэрэг бие махбодын нарийн үйлийг зохиүцуулдаг.  Уртавтар тархинд хамгаалах рефлекс найттах ,ханиах , хүүхэн харааны хувиралт гэх мэт үүсгэх төв бий. Уртавтар тархи нь  2,5-3 см  орчим урттай , 1,5 см  өргөн , 1 см зузаантай нугасны шууд үргэлжлэл бөгөөд дагз ясны налуу дээр байрласан байна. Уртавтар тархинд амьсгал, зүрх, судасны болон хоол боловсруулах  эрхтний үйл ажиллагааг зохицуулах төвүүд оршино.


Бага тархи нь хөдөлгөөний тэнцвэр зохиоцуулах, булчингийн тэнхлийн хэвийн  тэнхэл гэнэт буурч сул дорой болдог. Энэ нь хүнийг ямар нэг хөдөлгөөний үед түргэн ядардаг болгож байна. Иймээс хөдөлгөөн нь зөв биш, баримжаагүй болдгоос толгой ба хөл гар чичэрч  ямар нэг ажилыг гүйцтгэхэд  саад болох нь элбэг. Бага тархи нь биеийн тэнцвэр ухамсартай ухамсаргүй үүргийг зохицуулна.


Дунд тархи нь дөрвөн төвгөр ба тархины сууриас  улаан цөм ба хар эд бүтнэ. Үүний гол үүрэг нь булчингийн тэнхлийн жигд ажиллагааг хувиарлан зохицуулахад оршино. Энэ тархинд  бас бие тэнцүүрийн рефлексийн нум зам  бий болно. Рефлекс нь  биеийн байдал өөрчлөгдөхөд  түүнийг хэвийн зөв байдалд нь оруулж өгнө. Хөдөлгөөн  биеийн  эрхтний байрлалы. н рефлекс нь биеийн эргэлт дэхь шулуун хөдөлгөөний үед үүснэ.  Баримжаалах  рефлекс нь гэрэл дууны  цочрол өгөгдөж нүд толгой хөдлөх үед үүснэ.

Дунд тархийг хөндлөн зүсэж үзэхэд дөрвөн толгодтой дээвэр ба тархины хөл гэж хоёр хуваана. Хөлийг нь хар бодисоор дайруулан зүсэхэд суурь ба дээврийн доорх гэж хоёр хуваагдана.  Дөрвөн толгод ба тархины хөл хоёрын хооронд дунд тархины хөндийн үлдэгдэл болох сувгийг усан суваг гэнэ. Энэ сувганд ар тархины  IҮ ховдлыг  111-ховдолтой холбодог.

Дунд тархи түүхэн хөгжлөөс үзэхэд харааны дээд төвийн дор нөлөө бүхий газраас шууд үүсэн гарсан учир дунд тархинд нүдийг мэдрэлжүүлэх мэдрэлийн  төвүүд байхаас гадна хараа болон сонсголын анхдагч  төвүүд орших дөрвөн толгод гол  хэсэг  нь болно. Завсрын тархи энэ тархинд харааны төвгөр гэдэг тархи цайвар бодис, төвгөрийн доод хэсэг байрлана. Завсрын тархи нь төрөлхийн нарийн хөдөлгөөн тухайлбал  зөн билэг инстикт  зэрэг ажиллагааны эрхтний төв байрлана.  Харааны төвгөрийн доройтлоос эрхтнүүдийн  мэдрэх чадвар муудах буюу буурч алдагдах явдал бий.  Цайвар бодисын доройтлоос  хүний биеийн нилээд төрлийн хөдөлгөөн муудах ба хөдөлгөөнгүй ч болох явдал байдаг.төвгөрийн доод хэсэг нь вегатет нь дотоод мэдрэлийн тогтолцооны дээд эрхтэн юм.  Энэ тархи нь зөн билэг, сэтгэлийн мэдрэмтгий чухал үүрэгтэй.


Их тархи нь тархины бусад хэсгүүдийн дээд талд орших бөгөөд хоорондоо  тархилаг биеэр холбогдсон баруун, зүүн тал бөмбөлөг гэсэн 2 үндсэн хэсгээс тогтоно. Их тархи нь гадна талаасаа цайвар бор өнгийн нимгэн давхаргаар хучигдсан давхарга нь 1-4 мм зузаан, мэдрэлийн эсийн 6 үеэс тогтсон байдаг.

Тархины эсүүдийн 60 хувь нь өөхнөөс бүрдэг. Тиймээс энэ нь хүний бусад эрхтнийг бодвол, өөхний бөөгнөрөл хавьгүй ихтэй хэсэг юм. Тархи нь өвдөлтийг мэдрэх мэдрэлгүй юм.

Жишээ нь, мэдрэлийн мэс засалчид өвчин намдаах хэрэгсэл болон мэдээ алдуулалтгүйгээр тархинд мэс засал хийхэд хүн өвддөггүй.

Сэрүүн байхад тархи 25 ваттын эрчим хүч хэрэглэдэг нь жижигхэн чийдэнг асаахад хүрэлцэхүйц гэсэн үг. Тархи том байх тусам хүн ухаантай байдаг гэсэн бодол газар авсан хэдий ч, Эйнштейний тархи том байгаагүй. Дашрамд дурдахад, Эйнштейнд задлан шинжилгээ хийсэн анатомичидтүүний тархийг хулгайлж, 20 жил хадгалж байжээ. Мөн,

- Тархины хөгжил бараг 50 нас хүртэл үргэлжилдэг.
- Тархины шинж байдал нь европ зөөлөн тофу бяслагийнхтай адилхан.
- Насанд хүрсэн хүний тархинд өдөр бүр барагцаалвал 70 мянган бодол санаа орж ирдэг.
- Бидний тархинд мэдээ дамжуулах хурд цагт 432 км-т хүртдэг байна.
- Унтаж байхад тархи сэрүүн байхаас илүү идэвхитэй ажилладаг ажээ.
- Хүний уураг тархинд нэг секундэд 100 мянган химийн урвал явагддаг байна.
- Хоёр ойтой хүүхдийн тархины эсүүд ньөөр ямар ч насны хүнийхээс олон байдаг гэнэ.
- Жирэмсэний хугацаанд эмэгтэй хүний тархи 4%-иар авчидаг бөгөөд хуучин хэмжээндээ ороход нь 6 хүртэл сар шаарддагддаг байна.
- Шинжээчдийн дүгнэснээр, 21 зууны хүний урт хугацааны ой санамж нь бүхий л амьдралын туршид мэдээллийн 1 квадриллион (сая тэрбум) тусдаа бит хадгалж чадна. Энэ нь 25 мянган DVD-тэй тэнцүү юм.
- Элдэв газар авсан санаа бодол байдаг ч, бид тархиныхаа ердөө 10%-ийг ашигладаггүй. Тархины бүх хэсэг дэс дараалалтай ажилладаг бөгөөд юу ч хийдэггүй тархины хэсэг гэж огт байдаггүй.
- Тархины масс нь биеийн нийт жингийн 2% байдаг. Гэвч тархи амьсгалахад орж ирж байгаа хүчилтөрөгч, энергийн дөрөвний нэгийг хэрэглэдэг гэх сонирхолтой тоо баримтуудыг дурдаж болно.

Үүний зэрэгцээ зүүн тархи, эсвэл баруун тархи давамгайлсан гэж хүмүүс гэсэн ойлголт байдаг. Тархины хоёр тал өөр өөр оюун ухаан, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны хариу үйлдэлд оролцдог байна. Зүүн тархи нь давамгай хөгжсөн хүмүүсийн оюуны болон логик сэтгэлгээ илүү хөгжсн байдаг бол баруун тархи нь давамгайлдаг хүмүүс далд зөн совин ихтэй, мэдрэмжтэй, бүтээлч байдаг. Тархины хоёр тал нь тэнцвэрт харьцаанд байдаг азтай хүмүүсийн хувьд логик сэтгэлгээний чадамж нь сэтгэл хөдлөлийн баялаг мэдрэмжтэй хосолдог.

Хүний тархитай холбоотой өөр гайхалтай сонирхолтой баримтуудуудад анхаарлаа хандуулна уу.

- Хүний тархи дунджаар 80-100 тэрбум мэдрэлийн эд эсээс бүрддэг.

- Тархины бүтцийн 60 хувь нь цагаан, 40% нь саарал “эдээс” тогтдог ба бидний тархины бүтцийн 75 хувийг ус эзэлдэг.

- Тархи нь хүний биеийн хамгийн мяраалаг эрхтэнд тооцогддог бөгөөд хамгийн багадаа 60 хувийн тарга буюу өөхийг агуулж байдаг.

- Тархи нь хүний биед хэрэгтэй хүчилтөрөгчийн 20 хувиар тэтгэгдэж байнгын идэвхитэй ажилладаг ба хүн өдөрт 70 мянган зүйлийг бодож тархиа ажиллуулдаг гэсэн судалгааны дүн байдаг ажээ.

- Хүний тархины өсөлт 18 наснаас эхэлж зогсонги байдалд шилждэг. Харин 2-11 насанд тархины хөгжил ба өсөлт хамгийн хурдацтай, идэвхитэй явагддаг ажээ.

- Эвшээх нь тархинд очих хүчил төрөгчийг нэмэхээс гадна хэсэгхэн зуурт тархийг амрааж, эргээд идэвхитэй ажиллах эрч хүчийг нэмдэг гэнэ.

- Сонгодог дуу хөгжим сонсож, сэрэхүйн таашаал авах нь хүүхэд болоод насанд хүрсэн хүмүүсийн тархины үйл ажиллагааг хүчтэй дэмжиж, сайжруулдаг гол хүчин зүйлсийн нэг ажээ.

- Хүний идэж буй хоол хүнсний, тархинд нөлөөлөх нөлөөллийн талаар Нью Йоркийн хэсэг оюутнуудын дунд судалгаа явуулжээ. Судалгаагаар хоол хүнсэндээ химийн гаралтай орлуулагч өнгө, үнэр, амт бүхий хүнс хэрэглэсэн оюутнуудын тархины үйл ажиллагаа нь байгалийн гаралтай хүнс хэрэглэсэн оюутнуудынхаас муу буюу тархины үйл ажиллагаа нь хэд дахин доголдолтой байдаг нь тогтоогджээ.

- Тархи гэдэг үг Английн нэрт зохиолч Виллиам Шекспирийн зохиол бүтээлүүдэд 66 удаа дурьдагдсан байдаг гэнэ.

- Хүн унтаж байх үед тархи бидний ой санамжийг сайжруулж байдаг ба унтахгүй байх нь тархины үйл ажиллагааг муутгахаас гадна мартамхай болгодог гэнэ.

- Хүн нэг шөнө 1-2 цаг зүүдэлдэг ба 4-7 төрлийн зүүд зүүдэлдэг ажээ.

- 1991 оноос хойш дэлхийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнүүдэд тасралтгүй шахуу тэргүүн байрт бичигдээд байгаа Их Британий нягтлан бодогч Бэн Придмор 5 минутад 96 түүхэн үйл явдлыг цээжилдэг ба өөр хооронд нь хольж дарааллыг нь алдагдуулсан багц хөзрийн дарааллыг ердөө 26.28 секундэд тогтоодог гоц чадвартай нэгэн ажээ.

- Тархийг хамгийн их ядраадаг ажил мэргэжилд нягтлан бодогч, номын санч, жолооч нар ордог гэнэ.

- Дэлхийн хамгийн удаан судлагдаж байгаа тархины эзнээр Хэнри Молайсан гэгч нэрлэгдээд байгаа ба тэрээр 1953 онд тархины мэс засалд орсноосоо хойш аливааг тогтоохоо больсон байжээ. Ой санамжийн хомсдолд орсон тэрээр 4 жилийн өмнө таалал төгссөн ба эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтаар тэрээр тархиа энэ төрлийн лабораторид хандивлахыг зөвшөөрсөн аж. Түүний тархины эл эмгэгийн талаарх судалгаа одоо ч үргэлжлүүлсээр байгаа гэнэ. 


Тархиа хэрхэн хамгаалах вэ?


Хүний тархийг гадны шууд нөлөөнөөс гавлын яс хамгаалж байдаг бол, гүйж хариах, унах зэрэгт тархийг бүрхэж байдаг тусгай шингэн нь цохилт зөөлрүүлэгчийг үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ л элдэв осол, зодоон зэргээс болж тархи, толгой гэмтэх нь гол төлөв тун хүнд үр дагавартай байдаг. Гавал тархины бүх гэмтлийг ил ба далд гэж хоёр хуваана. Ил гэмтэлтэй үед толгойнд гол төлөв ноцтой шарх үүсдэг бөгөөд  гавлын ясны хугарал ч дагалдах нь бий. Далд гэмтэл нь дотроо тархи хөдлөх, гэмтэх,  няцрах гэсэн гурван төрөлтэй. Осол аваар, ахуйн, спортын болон үйлдвэрлэлийн гаралтай гэмтлийн үед юм мөргөх, цохиулах, огцом хөдлөх зэргээс болж тархи хөдөлдөг.

Тархи хөдлөхөд тархинд ямар үйл явц явагддаг тухай эрдэмтэд одоо хүртэл хариулж чадаагүй л байна. Дунд мэдрэлийн тархины хэвийн үйл ажиллагаа алдагдаж, тархины тэжээл муудах, төвүүд хоорондын холбоо эвдрэх зэргэээс үүдэн таагүй мэдрэмж төрдөг бололтой. Харин тархи толгойн хүнд бэртлийн үед тархин дотор цус алдаж, алдагдсан цус нь тархины эд эсийг дарж, хавагнуулан хэвийн ажиллагааг нь ноцтой алдагдуулах аюултай.

Тархи, толгойндоо хүчтэй гэмтэл авсан хүн гол төлөв хэсэг зуур ухаан алддаг. Энэ хугацаа нь тархины гэмтэл, доргилтын хүнд хөнгөнийг тогтоох нэг үзүүлэлт болж өгдөг юм. Бүр комд орж болзошгүй. Тархи доргисон үед хүн хаана байгаа, юу болсоноо ойлгохгүй, барьц алдах нь олонтаа. Гэмтлийн байдлыг тогтоох өөр нэг үзүүлэлт нь ой санамж юм. Гэмтэх үеийг санаж байгаа эсэх, санахгүй байгаа бол гэмтэх болон түүний дараах хэдий хугацааг санахгүй байгаа эсэх нь чухал үзүүлэлт. Улмаар хэдий чинээ их зүйл санаж чадахгүй мартсан байна төдий хэмжээгээр гэмтэл ноцтой байх аюултай.



Тархи хөдөлсний дараагаар босч явахаар дотор муухайрна. Царай цонхийж, толгой нь өвдөх, чих шуугих амьсгал болон судасны цохилт түргэсэх шинж тэмдэг мэдэгдэнэ. Тархины доргилтын эхэн үед хүүхэн хараа өргөсч, эсвэл нарийсдаг. Энэ нь тархины гэмтэл нүдний мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлснөөс болж гарч ирдэг. Эмч ухаангүй хүний нүд рүү гэрэл тусган хүүхэн хараа мэдэрч байгаа эсэхийг шалгана. Онц аюултай биш доргисон үед хүүхэн хараа нь удаан ч гэлээ гэрлийг мэдрэн хөдөлж, эсвэл бүр огт мэдэрдэггүй. Харин хүнд ноцтой гэмтлийн үед аль нэг нүдний хүүхэн хараа нь мэдрэх шинж ажиглагдана.

Тархи хөдлөх, хөдөлсөн байж болзошгүй тохиолдолд анхны тусламж зайлшгүй үзүүлэх хэрэгтэй. Хүнийг тайван чимээгүй өрөөнд орон дээр хэвтүүлнэ. Толгойг бага зэрэг өндөрлөж өгнө.  Толгойд нь хүйтэн жин тавьбал зүгээр. Хэтэрхий их шингэн юм өгөх хэрэггүй. Хэрхэвч архи өгч болохгүй. Хэрэв өвчтөн шоктой байвал түргэн тусламж дуудаж амьсгал даралтыг нь хянах хэрэгтэй бөгөөд яаралтай тохиолдолд хиймэл амьсгал, зүрхэнд шууд бус массаж хийнэ.

Тархины доргилттой хүн гэмтлийн эмчид үзүүлэх ёстой. Эмч үзэж, асууж, рефлексийг нь шалгаад гавлын рентген зураг авахуулж тархины хавсаран гэмтэл байна гэж үзвэл мэдрэлийн эмчид явуулна. Тэнд өвчтөнд тархины цахилгаан бичлэг, тархины чанд авиан шинжилгээ, компьютерийн ба соронзон долгиот томографи, тархины судасны допплерографийн шинжилгээ хийнэ. Нуруу нугалам -тай холбоотой асуудал байвал нугаламын соронзон долгиот томографи эсвэл бүр нуасны хатгалт хийдэг.

Тархины доргилттой өвчтөн хэвтрийн дэглэм сахина. Аль болох бага хөдөлж тайван байх хэрэгтэй. Энэ үед ном унших, хөгжим сонсох, зурагт үзэх зэргээр тархи ядраах хэрэггүй. Тархины доргилтын үед ихэвчлэн эхний долоо хоногт ховор тохиолдолд гэмтсэнээс хойш хоёр долоо хоноход биеийн байдал сайжирна. Тархины хөнгөн доргилтын дараа ч унадаг өвчтэй болох зэргээр элдэв хүндрэл үүсэх эрсдэлтэй байдаг болохоор элдэв бариач, засалч дээр очихын өмнө мэргэжлийн эмчид үзүүлэн зохих зөвлөгөө, шинжилгээг хийлгэсэн байх хэрэгтэй.


Тархи, гавлын ясны хүнд гэмтлийн үед үүсдэг үндсэн шинж тэмдэгүүдийг мэддэг байхад илүүдэхгүй биз. Үүнд:

- Дотор муухайрах
- Толгой өвдөх, бие сульдах, толгой эргэх
- Нүд сөлийх, хурц гэрлээс эмээх
- Шөрмөс татах
- Хоёр нүдний хүүхэн хараа ялгаатай болсон.
- Хэлээ гаргахад нь хэл аль нэг тийшээ далийх.
- Нүүр царай гажиж хувирах.
- Тэнцвэрээ олохоо болох.
- Гар хөл мэнэрэх.
- Гэмтэл авахаас өмнөх ба дараахь зүйлийгт санахгүй байх.

Дээрх шинжүүд илэрч тархи, гавлын хүнд бэртэл авсан байж болзошгүй нөхцөлд яаралтай түргэн тусламж дуудан дараах арга хэмжээг авна. Үүнд:

- Гэмтсэн хүнийг хажуу тийш нь харуулан хэвтүүлнэ.
- Тархины хаван нэмэгдэхээс сэргийлэн хүйтэн жин тавьна.
- Чөлөөтэй амьсгалахад нь саад болж байгаа хувцас, хэрэглэлийг нь тайлна.
- Зүрх нь зогсвол хиймэл амьсгал, зүрхний шууд бус иллэгэ хийнэ.


Тархи, гавлын хүнд гэмтлийн зөвхөн эмнэлгийн нөхцөлд эмчилдэг бөгөөд цаг алдалгүй, зохистой эмчилгээ хийсэн тохиолдолд тааруухан эмчилсэн тархины доргилтоос илүүтэй эдгэрдэг гэдэг. Гэвч хүнд тархины гүнд гэмтлийн үр дагавар нь хоёр гурван сар, эсвэл бүр 2-3 жилийн дараа ч илрэх нь цөөнгүй болохоор дараахь шинж тэмдэг ажиглагдвал мэдрэлийн эмчид хандах хэрэгтэй. Үүнд:

- Өглөөнөөс эхлэн толгой өвдөх, дотор муухайрах, нүдний алиман дээр дарахад өвдө, хурц гэрлийг тэсвэрлэж чадахгүй болох.
- Тэнгэр муухайрах, агаарын даралт өөрчлөгдөхөд бие сульдах, толгой эргэх, нүдэнд оч бутрах, зүрх хүчтэй цохилох.
- Артерийн даралт буурч, эсвэл нэмэгдэх.
- Ажлын чадвар буурч, амархан цуцдаг болох.
- Шалтгаангүйгээр хямрах, сэтгэц гаралтай дотоод эрхтний хямрал гэх мэт байдаг байна.


Дээр дурдсан тохиолдлуудаас гадна хувь хүний өдөр тутмын амьдралын хэвшил, зуршилаас шалтгаалан тархины үйл ажиллагаа доротойтох тохиолдлууд байдаг гэнэ. Үүнд,

- Өглөөний цай уухгүй байх: Өглөөний цайгаа уухгүй байх нь цусан дахь глюкозын/сахар/ хэмжээг бууруулдаг. Энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэх ба цаашлаад тархины үйл ажиллагааны доройтолд хүргэж болох юм.

- Хэтрүүлэн идэх: Энэ нь тархины судсуудыг хатууруулдаг ба ингэснээр оюун ухаан муудна.

- Тамхи татах: Тамхи татах нь тархийг жижигрүүлэн агшаадаг ба Алцхеймерийн буюу "мартамхай" өвчинд ч хүргэж болно.

- Чихэртэй зүйл их хэрэглэх: Чихэрлэг зүйл хэтрүүлэн хэрэглэх нь уураг тэжээлийн шингээлтийг доголдуулдаг ба тархины тэжээлийн дутагдал болон тархины хөгжлийг сааруулдаг.

- Агаарын бохирдол: Тархи бол бидний амьсгалж буй хүчилтөрөгчийн хамгийн их хувийг хэрэглэдэг эрхтэн юм. Бохирдсон агаараар амьсгалах нь тархины хүчилтөрөгчийн хангамжийг бууруулж, тархины үйл ажиллагаа алдагдахад хүргэнэ.

- Нойрны дутагдал: Нойрсолт нь тархийг амраадаг. Удаан хугацааны нойргүйдэл нь тархины мэдрэлийн эсүүдийн үхлийг түргэсгэдэг.

- Толгойгоо бүтээж унтах: Унтахдаа толгой дээгүүрээ юм нөмрөх гэх мэт толгойгоо бүтээж унтах нь нүүрсхүчлийн хийний төвлөрөлийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийн төвлөрөлийг бууруулснаар тархины хүчилтөрөгчийн хангамжийн дутагдалд хүргэх ба тархийг гэмтээх нөлөө үзүүлдэг.

- Өвчтэй байхдаа ажиллах эсвэл сурах: Өвдсөн байхдаа ажил, сургуульдаа явах нь тархины үйл ажиллагааг бууруулж гэмтээх нөлөө үзүүлнэ.

- Бага бодох: Та ямар нэг зүйлийг бодох нь тархийг хөгжүүлэх хамгийн сайн дасгал болдог ба ямарваа нэг зүйлийн талаар бодохгүй байх, бодохоо багасгах нь тархийг агшааж, хатингаршилд хүргэдэг.

- Ховор ярих: Оюунлаг, ухаалаг харилцан яриа нь тархины үйл ажиллагааг дэмждэг.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Чөлөөт бүс

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно

Огноо:

,

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.

Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.

Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид 3х3 төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Огноо:

,

Улаанбаатар хотноо болсон Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид мөнгөн медаль хүртлээ. Энэхүү баярт мэдээг хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол эмэгтэйчүүд ямар байдгийг дэлхийд зарлан тунхагласан Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа төр, түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе!

Монголын төр, ард түмэн Монгол эх орон монгол охид Та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэн минь уйгагүй хөдөлмөр, эвийн хүчээрээ дэлхийн дэвжээнд Монголоо гоёлоо. Хоёрхон жилийн өмнөх ДАШТ-д 20 багаас 18-р байранд орж байсан манай охид олимп, дэлхийн аваргуудыг дараалан ялсаар, дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ.

Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна. Аугаа амжилт ялалтыг бүтээсэн баг, хамт олон Та бүхнийг монгол төр үнэлэх болно.

Амжилтаа улам ахиулж Олимп, дэлхийн аварга болж алтан соёмбот төрийн далбаагаа тун удахгүй дахин улам өндөрт мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье." гэжээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Өнөөдөр Аугаа их Ялалтын баярын өдөр

Огноо:

,

Өнөөдөр тавдугаар сарын 9. Аугаа их Ялалтын баярын 80 жилийн ойн өдөр. Мөн хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 71 сая хүний халуун амийг авч одсон Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр.

Тус дайны үеэр амь үрэгдэгсдийн олонх нь энгийн иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд байсан гэдэг. Дэлхийн II дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан тоо баримт бий. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том энэхүү зэвсэгт мөргөлдөөний үеэр тэр үеийн ЗХУ-ын дайчид фашистын Герман болон тэдний холбоотнуудын 600 дивизийг бут ниргэжээ. ЗХУ-ыг эзлэн авахаар төлөвлөж байсан Адольф Гитлерийн армийн цахилгаан дайны төлөвлөгөө Москвагийн дэргэдэх тулалдааны үеэр нуран унасан. Зөвлөлтийн дайчид Сталинградаас Берлин хүртэл ялалт байгуулж явахдаа фашистуудад эзлэгдсэн Европ тивийн талыг чөлөөлжээ. Фашистын Герман үг дуугүй бууж өгөх актад тавдугаар сарын 8-нд төв Европын цагаар 22.43 минут буюу Москвагийн цагаар тавдугаар сарын 9-ний 00.43 цагт гарын үсэг зурсан юм.

НҮБ-ын шийдвэрээр дэлхийн II дайны дурсамж, эвлэрлийн өдөр болгон энэ өдөр Орос улсад хүн төрөлхтний түүхийн хамгийн аймшигт дайнаас эргэж ирээгүй төрөл төрөгсдөө гэр бүл, төрөл төрөгсөд нь дурсан санаж, Парист Францын төрийн тэргүүн нэр нь тодорхойгүй цэргийн булшинд цэцэг өргөн, цэргийн анги ёслон жагсдаг байна. Германд энэ л өдрийг нацизмаас чөлөөлөгдсөн өдөр гэж хүндэтгэн тэмдэглэдэг.

1945 оны тавдугаар сарын 9. Монголчуудын хувьд ч нэн чухал түүхэн тэмдэглэлт өдөр. Монголчууд бид ч энэ дайны хор уршгийг чамгүй амсаж, эрэлхэг хөвгүүд маань эх орноо хамгаалан тулалдаж явсан түүх хуучраагүй байна. Фашизмын эсрэг тэмцэлд амь насаа алдсан дэлхийн улс орнуудын эрэлхэг хүмүүс, тэдний дунд цусаа урсган, эрэлхэгээр тулалдаж, тэмцэж асан Монгол угсаатан олон зуун охид, хөвгүүдийн гэгээн дурсгалыг бүгд чимээгүй мэхийн зогсож хүндэтгэе!  

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2025/07/04

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тух...

Тод мэдээ2025/07/04

Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедэ...

Өнөөдөр2025/07/04

Баяр наадмаар 171 байцаагч хяналт шалгалт хийнэ

Тод мэдээ2025/07/04

Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлэ...

Тод мэдээ2025/07/04

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад ш...

Тод мэдээ2025/07/04

Улаанбаатар хотод нийгмийн хамгааллын тусгай үйлчилгээг хөгжүүлэх чи...

Тод мэдээ2025/07/04

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ2025/07/04

УИХ: “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний...

Тод мэдээ2025/07/04

УИХ: Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай ху...

Өнөөдөр2025/07/04

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүхэн байна

Өнөөдөр2025/07/04

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Тод мэдээ2025/07/03

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Чөлөөт бүс2025/07/03

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД бо...

Тод мэдээ2025/07/03

Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид...

Тод мэдээ2025/07/03

Зарим хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүү...

Тод мэдээ2025/07/03

Засгийн газрын агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн чи...

Тод мэдээ2025/07/03

Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо

Тод мэдээ2025/07/03

Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хоёр хоног хаа...

Тод мэдээ2025/07/03

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ2025/07/03

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/07/03

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг

Өнөөдөр2025/07/03

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Тод мэдээ2025/07/02

Нийтийн эдэлбэрийн газрын тоо хэмжээг нэмэгдүүлэх, бүртгэлжүүлэх ажл...

Тод мэдээ2025/07/02

Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 41 хувь нь зөвхөн долоодугаар ...

Тод мэдээ2025/07/02

Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн...

Тод мэдээ2025/07/02

Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтий...

Тод мэдээ2025/07/02

100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шин...

Тод мэдээ2025/07/02

Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тэ...

Тод мэдээ2025/07/02

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Тод мэдээ2025/07/02

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг

Санал болгох