Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын шилдэг төвүүд, эмнэлгүүдтэй танилц

Огноо:

,

Сэтгүүлч:

Солонгосын соёл аялал жуулчлалын өдрүүд энэ сарын 25-27-ны өдрүүдэд болж өндөрлөв. Энэ үеэр “Korea medical tourism-2023”эрүүл мэндийн аялал жуулчлалын фестивал зохион байгуулагдсан нь хамгийн өгөөжтэй байлаа. Өөрөөр хэлбэл, дэлхийд эмчилгээ, үйлчилгээгээрээ тэргүүлдэг БНСУ-ынэрүүл мэндийн салбарын төлөөлөл Монгол Улсад хүрэлцэн ирж, үйл ажиллагаагаа танилцуулж эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөөг өгсөн юм.

Энэ үеэр БНСУ-д тэргүүлдэг эрүүл мэндийн аялал жуулчлалын төвүүд болон эмнэлгүүдийн төлөөлөлтэй уулзаж дараах мэдээллийг бэлтгэлээ.


БНСУ-ын Гуянг хотын Аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Хан Хён сүг:

-Гуянг хотын талаар мэ­дээлэл хуваалцахгүй юу?

-Гуянг хот нь тээврийн дэд бүтэц сайтай, Инчон нисэх онгоцны буудлын машинаар 40 минут, Кимпо нисэх онгоцны буудлаар метрогоор 20 минут орчим явдаг.Үүнээс гадна метро, такси, автобус гэх мэт нийтийн тээврийн хэрэгслээр Сөүл хотын төв болон үзвэр үйлчилгээний газруудад хялбар зорчих боломжтой.

-Тус хотод эмнэлгийн ямар үйлчилгээг голчлон үзүүлдэг юм бол?

-Манайд Хавдар судлалын үндэсний төв болон Мёнжи эмнэлэг, Илсан эмнэлэг зэрэг олон улсын нарийн мэргэжлийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг томоохон эмнэлгийн байгууллагууд байдаг. Тэнд хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангагдсан бөгөөд бүх төрлийн хорт хавдар, зүрх судасны болон тархины судасны өвчин, робот мэс засал, гэмтлийн мэс засал зэрэг бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг өндөр түвшинд үзүүлж чаддаг учраас гадаад улсын өвчтөнүүд маш олноор зорин ирдэг.

-Тэгвэл танай хотод очиж эмчлүүлэх хүсэлтэй иргэд ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах ёстой вэ?

-Эрүүл мэндийн аялал жуулчлалаар явахын тулд тухайн эмчлүүлэхийг хүссэн эмнэлгээ сонгох, виз болон гадаад паспорт захиалах, өвчтөний бүртгэлээ илгээх, байрлах байраа захиалах зэрэг алхмуудыг хийх ёстой.Эмнэлгээ сонгосны дараа эмнэлгийн байгууллагын орчуулагчтай зөвлөлдөж нарийвчилсан мэдээлэл, зардал, дараагийн эмчил­гээний төлөвлөгөөг урьд­чилан мэдэх боломжтой.

-Монголчууд БНСУ-д ямар чиглэлээр голдуу хандаж байна вэ?

-Эмнэлгийн үйлчилгээ авахаар БНСУ-ыг зорих монгол иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.Дийлэнх нь 30-40 насныхан бөгөөд дотор, эх барих, эмэгтэйчүүд, гэмтэл согог судлал, урологи зэрэг тасагт монгол өвчтөнүүд их ханддаг.

- Гуянг хотруу, тэр тусмаа танай хотын эмнэлгүүдийн онцлогийг та тод­руулж ярьж өгөхгүй юу?

-Эмнэлгийн аялал жуулчлалаар дамжуулан өндөр чанартай эмнэлгийн үйлчилгээг хямд үнээр авах боломжтой.Мөн эмнэлгийн тусламж, аяллыг хослуулс­наар олон төрлийн туршлагыг биеэрээ мэдрэх боломжтой.Нэмд дурдахад, эмнэлэг тус бүрт орчуулагч ажиллуулдаг бөгөөд Гуянг хотын эмнэлгийн орчуулагчаар дамжуулан гадаадын өвч­төнүүдэд мэр­гэжлийн эмнэлгийн үйлчилгээг үзүүлж, өвч­төнд зөвхөн эмчил­гээндээ анхаарлаа төв­лөрүүлэхэд тусалдаг.

Илсан эмнэлгийн талаар товч танилцуулъя.Тус эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын улсын эмнэлэг.Солонгос улсын цорын ганц даатгуулсан эмнэлэг гэдгээрээ онцлог.Олон улсын эрүүл мэндийн төв нь 2013 онд нээгдсэнээс хойш англи, орос хэлтэй орнууд болон Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.Мэдрэлийн мэс засал, урологи зэрэг хүнд өвчтөн, хорт хавдрын нарийн мэргэжлийн эрүүл мэндийн үзэлгийн хөтөлбөрөөр өвчтөнд захиалгат эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг.

Мёнжи эмнэлгийн хувьд элэг, бөөр, зүрх, уушги дөрвөн гол эрхтний шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг төрөлжсөн мэргэжлийн төвүүдтэй.Давинчи XI робот мэс заслыгн хамгийн сүүлийн үеийн загварын аппаратыг суурилуулан эмэгтэйчүүдийн хавдар, урологийн эмгэгийн хавдар, хэвлийн хөндийн хавдар зэрэгт амжилттай ашиглан хэрэгжүүлж байна.Мёнжи эмнэлэгт ясны гэмтэл, хорт хавдрын хүндэрсэн эмгэгтэй монгол өвчтөнүүд ихээр үйлчлүүлдэг.

Ким Жон Жин:

“Ганнам севиранс” эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн төвийн менежер Ким Жон Жинтэй ярилцлаа.

-“Ганнам севиранс” эмнэлгийнхээ талаар танилцуулахгүй юу?

-“Ганнам севиранс” эмнэлэг нь 1983 онд Сөүлийн Ганнам хотод байгуулагдсан.Жилд амбулаториор 990 мянган хүнд үзлэг шинжил­гээ хийж, 257 мянган хү­нийг хэвтэн эмчлүүлдэг. Эмнэлгийн 826 ортой, 2781 эмнэлгийн ажилчинтай, 608 эмчтэйгээр дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэхэд БНСУ-даа тэргүүлж чадсан эмнэлэг. Тиймээс хүндэрсэн өвчтөнд шуурхай хандахын тулд тусгайлсан өвчин тус бүрийн төрөлжсөн төвүүдийг ажиллуулдаг.Тодруулбал, хавдар, зүрх-тархины судас, нуруу нугас, шүдний эмнэлгүүдтэй.Тэр дундаас хүнд өвчнийг эмчилдгээрээ дэлхийд алдартай.Түүнд зүрхний өвчин, хөхний хорт хавдар, эмэгтэйчүүдийн өвчин, ходоодны хавдар, бүдүүн гэдэс, бөөр шээс дамжуулах замын хорт хавдрын эмчилгээгээрээ тэргүүлдэг.

-Гадаадаас зорин ирж байгаа өвчтөнүүд хурдан шуурхай, үр дүнтэй эмчил­гээг хүсч очдог.Тэдэнд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-“Ганнам севиранс” эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн төв гэж бий.Гадаад өвчтөнийг эмнэлэгт ирсэн даруйд нь эмчлэх боломжийг олгодог хөтөлбөр хэрэгжүүлдэг.Мөн бид өвч­төнийг ямар ч асуудалгүй шинжилгээнд хамруулж, эмчлэхэд туслах орчуулгын үйлчилгээг үзүүлдэг.

-Эмчилгээний үр дүн­гийн талаар ярихгүй юу.Та­найд хандах сонирхолтой иргэдэд ямар мэдээллийг хүргэмээр байна?

-Ковидын өвчлөлөөс хойш 2022 оны сүүлээс эхлээд манай эмнэлэг рүү ихээр хандах монголчуудын тоо нэмэгдэх болсон.Эмчилгээний үр дүнгийн хувьд ирсэн хүмүүсийн 80-90 хувь нь сэтгэл ханамж өндөр байдаг гэсэн судалгааг өгсөн.Хамгийн дээд зэргийн стандарттай эмнэлэг учраас манайхаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид сэтгэл ханамж маш өндөр байдаг.

Манайд хандаж иргэдийг харахад цаг алдаж өвчнөө хүндрүүлсэн тохиолдол олон байдаг.Тиймээс эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаж байгаарай гэж захимаар байна.Мэдээж та манай эмнэлэгтэй холбогдсон тохиолдолд бид ирээдүйдээ эрүүл, аз жаргалтай амьдрах түвшинд үйлчилгээ үзүүлж чадна гэдэгтээ итгэлтэй бай­на. Одоо үед цахим харил­цаа өндөр хөгжсөн учраас олон шат дамжлага дамжих­гүйгээр эмнэлгийнхээ нэрийг интернетээр хайж олоод л холбогдохболомжтой болсон. Эмнэлгийн гадаад өвчтөн хариуцсан алба хэлтэс ажил­ладаг учраас гаднаас холбогдсон бүх хүмүүстэй шуурхай холбогдож, шаард­лагатай мэдээллээр хангадаг.Ингэснээр эдийн засаг, цаг хугацаа хэмнэх боломжтой.

Эрүүл мэндийн аялал жуулчлалын “Коян” төв

Эмнэлэг сонгоход эмчил­гээний ур чадвар хам­гийн чухал.Коянд Солонгост олонд танигдсан нэртэй эмч нар олон бий.Мөн шилдэг эмчилгээний ур чадвар болон орчин үеийн техник технологитой эмнэлгүүд харьяалагддаг. Тодруулбал, Мёнжи эмнэлгийн эрүүл мэндийг хамгаалах төв, Улсвын хавдрын төв, Эрүүл мэндийн даатгалтай Илсан эмнгэлэг, Шинэ гэрэл нүдний эмнэлэг, Алимны мод эрүүл мэндийн сан, Окимсо гоо сайхны мэс заслын эмнэлэг, Окимсокейр гоо сайхны мэс заслын эмнэлэг, Окимс арьс арьчилгааны эмнэлэг зэрэг хамаардаг.

Эрүүл мэндийн аялал жуулчлалын “Коян” төвд ханд­санаар цагболон зардлаа хэмнэх боломжтой. Кояны эмнэлэгт тав тухтай орчинд эмчлүүлэх боломжтой бөгөөдиргэнийэрүүлмэндийн даатгалын төв шууд үйл ажил­лагаа явуулдаг нэгдсэн эмнэлэгтэй. Энэхүү эмнэлгээр дамжуулан эмчилгээний төлбөр зүй зохистой эсэхийг шалгах боломжтой.

Ча эрүүл мэндийн төв

Ча эрүүл мэндийн төв нь 1960 оноос хойш долоон орны 90 эрүүл мэндийн байгууллага 1800 эмч, 14000 ажилтантайгаар дэлхий дахинд эрүүл мэндийн тус­­ламж үйлчилгээний сүлжээг бий болгосон. Тус төв нь үргүйдлийн эмчил­гээ, жирэмсэн эхийн хяналт, хорт хавдартай өвчтөний эмчилгээний чиглэлээр шилдэг үйлчилгээ үзүүлдгээрээ өөрийн салбартаа тэргүүлсэн байгууллага юм. Тухайлбал, үргүйдлийн эмчилгээг 60 жилийн туршлага дээрээ тулгуурлан явуулж ирсэн бөгөөд жил бүр 50.000 үр шилжүүлэн суулгаж, үр дүнд нь нэг цаг тутамд 1-2 хүүхэд төрдөг. Үргүйдлийн эмчилгээ, үр шилжүүлэх суулгахаас өмнөх генетик шинжилгээ, хорт хавдартай өвчтөний үр тогтоох чадамж хадгалах эмчилгээ, үр тогтоох чадамж хадгалах эмчилгээ, үргүйдлийн шалтгаан тодруулах шинжилгээ зэргийг хийдэг.Гадаад өвчтөнүүдэд нэн шаардлагатай эмнэлгийн орчуулга, нэг цэгийн үйл­чилгээ, онлайн зөвлөгөө, буудал захиалга, тосох үйлчилгээ, эмнэлэг буудлыг санал болгодгоороо давуу талтай.

Гадаад өвчтөнүүдийг татах “Битимеди”

Битимедикомпани нь 2009 онд үүсгэн байгуулагдсан. БНСУ-д гадаад өвчтөнүүдийг татах эрүүл мэндийн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг олон жилийн туршлагатай тэргүүлэгч байгууллага юм.Тус компани нь өвчтөнд эрүүл мэндийн жуулчлалын талаарх шаардлагатай, үнэн зөв, тодорхой мэдээллээр хангаж, Солонгосын шилдэг эмнэлгүүдтэй байгуулсан гэрээнийхээ дагуу ирэхээс нь эхлээд буцах хүртэл нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлдэг.Тус төв нь Солон­госын 100 гаруй эмнэлгийн байгууллагатай хамтран ажилладаг.

Чүнг-Анг их сургуулийн эмнэлэг

Чүнг-Анг их сургуулийн эмнэлэг нь бамбай булчир­хайн төв, сээр нурууны төв, зүрх судасны төв, амьс­­галын зам, харшлын төв, хоол боловсруулах эрх­тэний төвүүдтэй.Эрүүл мэндийн шинжилгээний өмнө мэргэшсэн сувилагч болон хувьчлан харилцах зөвлөгөөг өгдөг бөгөөд хариуцагч хөтөч тусгайлан ажилладаг нэг цэгт системтэй.Цахим бугуйвч системийг ашиглан илүү хялбар аргаар бүртгэл хийгддэг.Олонзүсэлтэтзурган шинжил­гээний төхөөрөмжөөр дамжуулан төрөл бүрийн өвч­лөлийг урьдчилан оношлох үйлчилгээтэй. Өмнө нь хийг­дэж байсан шинжилгээний хариунд тулгуурлан харь­цуулалт хийсэн анализ бү­хий эмчийн зөвлөгөөг авах боломжтой.

 

Б.МАРАЛ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Огноо:

,

Энэ сарын 10-нд Европын олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ. Жагсагчид Израилийг палестинчуудын эсрэг үйлдэж буй геноцидоо зогсоохыг шаардаж, Европын орнуудын засгийн газруудыг Израильд зэвсэг нийлүүлэх болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг уриалсан байна.
 
Мөн өдөр Их Британийн Лондон хотод олон мянган хүн цуглан Палестиныг дэмжсэн жагсаалд оролцжээ. ХТРТ-ийн сэтгүүлч Чэнь Линьцунь:Лондон хотын төвийн зарим замыг хааж, жагсаалын цуваа нэвтрэх нөхцөлийг бүрдүүлсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Лондон хотод амралтын өдрүүдээр Палестиныг дэмжсэн ийм жагсаал зохион байгуулагдах нь түгээмэл болсон байна.

Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.

 
Жагсагч: Би өөрийн гараар урласан, Газад амь үрэгдсэн 182 хүний нэрийг хатгамалсан энэ даавууг үзүүлэхээр ирлээ. Их Британи Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, олон улсын хуулийн дагуу хориг арга хэмжээ авах ёстой.
 
Жагсагч:Бид энд ирэхгүй байж болохгүй. Газын зурваст болж буй бүхнийг хараад дуугүй сууж болохгүй, бид заавал дуу хоолойгоо хүргэх ёстой. Хэрэв бид дуугарахгүй бол дараагийн хохирогч нь бид өөрсдөө байж мэднэ.
 
Аравдугаар сарын 10-нд Грекийн Афин хотод мөн Палестиныг дэмжсэн жагсаал болсон. Жагсагчид Израилийн геноцидын үйлдлийг зогсоох ёстой гэж мэдэгдсэн байна.
 
Жагсагч:Палестинд болж буй геноцидыг зогсоох ёстой. Үүний төлөө олон улсын хамтын нийгэмлэг бүхэлдээ хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Мөн өдөр Герман, Франц, Итали, Ирланд зэрэг Европын бусад олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ
Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ

Огноо:

,

Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.

Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.

АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.

Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Огноо:

,

Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.

Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.

Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.

Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.

ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.

Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/10/16

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Үйл явдал2026/10/16

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Үйл явдал2026/10/16

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Үйл явдал21 цаг 46 минут

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Хэн юу хэлэв...21 цаг 52 минут

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Хэн юу хэлэв...21 цаг 58 минут

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн ...

Үйл явдал22 цаг 1 минут

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн са...

Үйл явдал22 цаг 5 минут

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсг...

Үйл явдал22 цаг 15 минут

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Үйл явдал22 цаг 20 минут

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-...

Үйл явдал22 цаг 27 минут

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг...

Үйл явдал2026/10/13

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ...

Үйл явдал2026/10/13

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Үйл явдал2026/10/13

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний х...

Үйл явдал2026/10/13

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн...

Дэлхий нийтээр..2026/10/12

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Үйл явдал2026/10/12

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Үйл явдал2026/10/12

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Үйл явдал2026/10/12

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Үйл явдал2026/10/12

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэм...

Үйл явдал2026/10/12

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчо...

Үйл явдал2026/10/12

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1....

Хэн юу хэлэв...2026/10/12

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Үйл явдал2026/10/01

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл ба...

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Үйл явдал2026/10/01

Жетро монголд салбараа нээнэ

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээли...

Үйл явдал2026/10/01

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлал...

Хэн юу хэлэв...2026/09/30

Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ

Үйл явдал2026/09/30

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Санал болгох