Тод мэдээ
Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар батласан хуваарийн дагуу УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.01.06/ хуралдана.
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд 10.00 цагаас эхлэх тус хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Тод мэдээ
Монгол-Хятадын талууд хил холболтын төмөр замын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурна
Тод мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал эхэлж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр уулзалт хийнэ. Уулзалтын дараа “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд гарын үсэг зурна.
Мөн Ерөнхий сайд тус улсын Харбин хотноо зохион байгуулагдаж буй “Харбин-2025” Азийн өвлийн спортын ес дэх удаагийн наадмын хаалтын ёслолд оролцоно.
Тод мэдээ
БНСУ-ын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран албадан авчрах ажиллагааг зохион байгууллаа
Цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уг этгээд нь “Залилах” гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2020 онд гадаад улсад оргон зайлж, 2024 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад саатуулагдсан бөгөөд энэ оны 02 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад албадан авчрах ажиллагааг зохион байгуулсан.
Албадан авчрах ажиллагааг Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоо хамтран хэрэгжүүллээ.
-
Тод мэдээ2021/06/24
“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогт...
-
Тод мэдээ2020/09/03
Хүчирхийллийн хохирогчдод үйлчлэх “Нэг цэг"-ийн төвийг Чингэлтэй, Сүх...
-
Тод мэдээ2024/09/25
Л.Мөнхтөрийн "Нутгийн зам нуруутай" уран бүтээлийн тоглолт болно
-
Чөлөөт бүс2020/06/19
Өөрийгөө гутранги үзэлтэй болтол нь гаргуунд нь бүү гарга