Тод мэдээ
Төрийн албаны шинэчлэлийг боловсрол, шинжлэх ухааны салбараас эхлүүлэх боломж байна
Монгол Улсын хэмжээнд 198 мянган төрийн албан хаагч байна. Тэдний 92 мянга нь буюу 48 хувь нь Боловсрол, Шинжлэх Ухааны салбарт ажиллаж байгаа юм. Тиймээс төрийн албаны шинэчлэлийг манай салбараас эхлүүлэх нь илүү үр дүнтэй талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Удирдлагын Академийн захирал Д.Сүрэнчимэг нартай ярилцлаа.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТУХАЙД...
Төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэдийг төгссөн сургуулиар нь ангилж үзжээ. Эндээс сургуулиудын сургалтын чанар бэлхнээ харагдаж байна. Хамтарсан ажлын хэсэг байгуулан багшийн ёс зүйн кодыг загварчлах ажлыг хамгийн эхэнд хийхээр тохиролцлоо. Үр дүнд суурилсан санхүүжилтийн системийг нэвтрүүлэхдээ энэ кодыг нэг шалгуур үзүүлэлт болгох, гадаадад төгсөөд ирсэн мэргэжилтнүүдийг төрийн албаны шалгалтаар уялгүй гэрээгээр, адилтган дүйцүүлэх зарчмаар боловсролын салбарт ажиллуулжшинэ салхи оруулах боломжийг судлахаар болов.
УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ТУХАЙД...
Боловсрол, Шинжлэх Ухааны салбарын 300 гаруй удирдах ажилтныг сургах боломж Удирдлагын академид байна. Нэмээд 16-40 цагийн богино хэмжээний сургалтуудад удирдах ажилтнуудыг хамруулах чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. Улсын хэмжээнд 1400 орчим цэцэрлэг, 800 орчим сургууль байдаг. Нийтдээ БШУ-ны салбар 2400 орчим удирдах ажилтантай. Тэдний чадавхийг сайжруулах чиглэлд хамтарна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.Тод мэдээ
Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.
Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.
2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Тод мэдээ
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тод мэдээ
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
Тод мэдээ2021/12/13
Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүдийн байршилтай танилцана уу
-
Тод мэдээ2023/06/29
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Тод мэдээ2022/10/27
Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэх долоо хоногт ашиглалтад орно...
-
Тод зураг2019/07/16
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
Сэтгэгдэл