Тод мэдээ
АНУ-ын Нэгдсэн штабын дарга Монгол цэргүүдэд мэндчилгээ ирүүллээ

Мэндчилгээнд “Эрхэм хошууч генерал Д.Ганзориг танд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд болон танд Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь дипломат найрсаг харилцаатай орон билээ. Монгол Улс нь АНУ-ыг өөрийн “гуравдагч хөрш” гэж тодорхойлсон бөгөөд стратегийн түншлэлийн харилцаагаа үргэлжлүүлж, бүс нутагт энхтайван, аюулгүй байдлын сахин хамгаалахад Монгол Улсын Зэвсэгт хүчин үнэтэй хувь нэмэр оруулж байна. Бид Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдын баатарлаг үйлс, үүрэг гүйцэтгэх чадвараар нь үргэлж бахархаж явдаг билээ. Энэ ташрамд, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад болон Африк тивд явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн нийт цэргийн алба хаагчдад талархаж байгаагаа илэрхийлье. Бидний цаашдын харилцаа, хамтын ажиллагаа үргэлжилж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хамтдаа сахиулна гэдэгт илгэлтэй байна. Та бүхэнд хамгийн сайн, сайхныг хүсье.Хүндэтгэсэн АНУ-ын Нэгдсэн штабын дарга, генерал Марк Милли” гэжээ.
Тод мэдээ
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Тод мэдээ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.
БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.
Тод мэдээ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
-
Тод мэдээ2022/12/12
“УБТЗ” ХНН: Дизель түлшний татан авалтыг шуурхай зохион байгуулахад ...
-
Өнөөдөр2024/11/28
Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна
-
Тод мэдээ2022/04/15
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
-
Тод мэдээ2021/09/14
Л.Энх-Амгалан: Халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ