Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

УИХ: Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Огноо:

,

Сэтгүүлч:

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Өнөрболор танилцуулав.

Төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд зарчмын зөрүү санал гаргаагүй гэв.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Баттөмөр нар асуулт асууж, Сангийн сайд болон Засгийн газрын гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан. Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 101 хууль, УИХ-ын 6 тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2022 оны 10 дугаар сарын 13, 14-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон бусад Байнгын хороодод шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хуралдаанаараа дээрх хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Ингээд УИХ-ын Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэн  санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаа ирүүлснийг дурдав. УИХ-ын даргын 2022 оны 151 дүгээр захирамжаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулжээ. Төсвийн байнгын хороо Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсгийг үндэслэн хууль, тогтоолын төслийг зүйл бүрээр нь хэлэлцэхдээ холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “…Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2023 онд 0, 2024 онд 25, 2025 онд 45, 2026 оноос 65 байна.” гэснийг “…Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2023 онд 0, 2024 онд 65 байна.” гэж өөрчлөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажлын явцад туршилтын журмаар олборлосон ашигт малтмалын төрөл, тоо хэмжээг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлж, зөвшөөрөл авсны үндсэн дээр худалдан борлуулж болох бөгөөд бүртгүүлсэн мэдээллийг татварын байгууллагад тухай бүр хүргүүлж, АМНАТөлбөрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нэгэн адил төлж, тайлагнана” гэсэн саналыг мөн дэмжсэн байна.

Түүнчлэн Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төслийн нэрийг “Засгийн газар дахь хяналтын тухай” хэмээн өөрчилж, “улсын төсвийн санхүүжилттэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, арга хэмжээнд гүйцэтгэлийн хяналт, шалгалт хийсэн бол төсвийн хяналтын сонсгол явуулна” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн 2 дахь заалтын 1 дэх заалтыг “улсын төсвөөс санхүүжүүлж, хэрэгжүүлэхээр Төсвийн тухай хуульд тусгаж, батлагдсан төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн нэмэгдлийг төрийн аудитын байгууллагын  дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн төсвийн хуульд тусган шийдвэрлэх” гэж өөрчлөх, төслийн 2 дахь заалтад “төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн бараа, ажил үйлчилгээний худалдан авалт, хөрөнгө оруулалт, татвар төлөлт, өр төлбөр, хүний нөөцийн мэдээллийг тухайн хуулийн этгээдийн цахим хуудаст ил тод, нээлттэй байршуулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулалт, экспортын гэрээг татварын нэгдсэн системд бүртгүүлэх, бүртгүүлээгүй тохиолдолд бүтээгдэхүүнийг экспортод гаргахгүй байх, борлуулалт болон худалдан авах нууц гэрээг Улсын Их Хуралд танилцуулах, ЭМДСанд үүссэн өр, төлбөрийг 2023 оны төсвийн жилд өр төлбөр үүсэхгүйгээр барагдуулах арга хэмжээ авах” гэж нэмэх саналуудыг мөн гишүүдийн олонх дэмжсэн хэмээн санал, дүгнэлтэд дурдсаныг Ц.Сандаг-Очир гишүүн танилцууллаа.

Ийнхүү Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлж, Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлтийг танилцуулснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны уйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" зорилгыг хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил"-ээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгав. 

Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. 

Эрүүл мэндийг дэмжих чиглэлээрх үйл ажиллагаа, арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар ханган ажиллах, холбогдох санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэх, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Огноо:

,

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны 11 дүгээр сарын олголтын хуваарийг танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлэх хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн хараат бус аудитын компаниар тус компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, хөндлөнгийн үнэлгээний компанийн үнэлгээг шинэчлэн тогтоолгох зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 20 хүртэлх хувийг, 2018 оны 73 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахаар шийдвэрлэсэн.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат болгох чиглэлээр удаа дараа үүрэг даалгавар өгсөн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хүрээнд тус компанийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хараат бус хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэх шаардлага үүсжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох, хувьцааг биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэж дүгнэлт гаргуулахаар гүйцэтгэгчийг нээлттэй зарлаж, шалгаруулах Ажлын даалгаврыг боловсруулсан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ18 цаг 49 минут

2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа

Тод мэдээ18 цаг 53 минут

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусл...

Тод мэдээ18 цаг 56 минут

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаа...

Тод мэдээ19 цагын өмнө

Нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг ил болгож, компанийн сайтад...

Тод мэдээ19 цаг 4 минут

“Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах...

Тод мэдээ19 цаг 11 минут

Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг ша...

Өнөөдөр19 цаг 18 минут

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр19 цаг 24 минут

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Тод мэдээ19 цаг 42 минут

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 6...

Өнөөдөр19 цаг 46 минут

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Тод мэдээ2025/11/05

Австрали улс гадаадын хоригдлуудыг Науру руу шилжүүлж эхэллээ

Өнөөдөр2025/11/05

Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг бол...

Тод мэдээ2025/11/05

Архидан согтуурсны улмаас хамт байсан хүнээ хутгалж гэмтээжээ

Тод мэдээ2025/11/05

Нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барина

Тод мэдээ2025/11/05

Нислэгийн хөдөлгөөний удирдагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган а...

Тод мэдээ2025/11/05

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар м...

Тод мэдээ2025/11/05

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/11/05

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/11/05

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/11/05

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Тод мэдээ2025/11/03

А.Амартүвшин: Гурван төрлийн түлшийг 25.5-26 кг-аар савлаж байна

Тод мэдээ2025/11/03

Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байна

Тод мэдээ2025/11/03

Нийт нутгийн 23 хувьд цастай байна

Тод мэдээ2025/11/03

Энэ сарын 21, 26-нд бүх нийтээр амарна

Тод мэдээ2025/11/03

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын “Асуулгын цаг”-т дундаж давхар...

Тод мэдээ2025/11/03

Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос”/Монгол/ ХХК-ийн ү...

Тод мэдээ2025/11/03

УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод

Өнөөдөр2025/11/03

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/11/03

Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

Өнөөдөр2025/10/31

Манба Дацан хийдийн Зурхайч, АУ-ы магистр Д.Сайнсайхан: Төрсөн өдрий...

Санал болгох