Тод мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын хаант улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд-ын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд болон албаны бусад хүмүүстэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно.
Тод мэдээ
2024 оны өвлийн Монгол хэл, бичгийн шалгалтын онлайн бүртгэл энэ сарын 10-нд эхэлнэ
2024 оны өвлийн Монгол хэл, бичгийн шалгалтын онлайн бүртгэл 10-р сарын 10-ны 09:00 цагаас эхэлнэ. 2024 оны 11-р сарын 10-ны хооронд eyesh.eec.mn цахим хуудсаар явагдана гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Тод мэдээ
Таван шараас Чингис хаан Олон улсын нисэх буудал хүртэл иргэдэд үйлчилж эхэллээ
Хан-Уул дүүргийн иргэдийн нийтийн тээврээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын даргын А/119 дугаар тушаалаар Х:20 “Чингис хаан олон улсын нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлийн замналыг “5 шар” автобусны зогсоол хүртэл сунгаж Х:20 “Чингис хаан Олон улсын нисэх буудал-5 шар” болгон маршрутыг шинэчиллээ.
Тодруулбал, тухайн чиглэл нь өнөөдрөөс эхлэн 5 шараас Чингис хаан Олон улсын нисэх буудал хүртэл иргэдэд үйлчилнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Тод мэдээ
Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох 3.9 км авто замын хөдөлгөөнийг 11 сард нээнэ
Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Толгойтын авто замыг Ард аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох 6 эгнээ бүхий 3.9 км авто замын ажлыг өнгөрсөн 2022 онд эхлүүлсэн. 31 метр урт гүүр, 4 нүхэн гарцтай тус замын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд дээрх авто замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр 360 гаруй нэгж талбарын газрыг чөлөөлсөн.
Мөн тус замын бүтээн байгуулалтыг хийхийн тулд цахилгаан, дулааны шугам хоолойг шилжүүлэх, айлуудын газар чөлөөлсөн. Гэсэн ч авто замын бүтээн байгуулалтын явцад далангийн бэхэлгээний нэмэлт зардал, 280 метр дулааны шугамыг шилжүүлэх, худаг нүүлгээд байна.
Тус авто замын хөдөлгөөнийг ирэх 11 дүгээр сард багтаан хучилтын ажлыг гүйцэтгэж, хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байна.
Энэ зам ашиглалтад орсноор нэгдүгээр хорооллын урд талын болон 21 дүгээр хороолол руу чиглэсэн замын ачаалал эрс багасах боломжтой гэж тооцоолж буй юм.
-
Өнөөдөр2021/08/02
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2019/10/11
Монголын сайтын холбооноос “Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” ...
-
Тод мэдээ2021/01/29
Авлигатай тэмцэх хүчирхэг шинэ агентлаг Өмнөд Солонгост удахгүй нээгдэнэ
-
Өнөөдөр2022/04/06
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой