Тод мэдээ
Монголын авто замчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна
"Чанартай зам-Чансаатай засвар арчлалт" Монголын замчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус зөвлөгөөнд оролцож авто замчдад Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050", "Шинэ сэргэлтийн бодлого”-ын одоогийн үр дүнг танилцуулж, үүнд тус салбарын оролцоо чухлыг онцоллоо.
Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-д боомтуудыг авто замаар холбохоор тусгаж томоохон төслүүд эхлэн ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотод 225 км нэмэлт холбоос зам барихаар зураг төслийн ажил эхлээд байна. Эдгээрийг амжилттай гүйцэтгэхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах, баригдаж буй замын чанар, засвар арчлалтыг сайжруулах зэргээр салбарын тулгамдсан асуудал, шийдлийн талаар ярилцлаа.
Өнгөрсөн 2 жилд Монголын авто замчид 689,1 км урт хатуу хучилттай зам, 330 у/м төмөр бетон гүүр барьж байгуулсан байна.
Тод мэдээ
Монгол Улс нэгдүгээр улиралд 17.6 сая тонн нүүрс экспортлов
Монгол Улс нэгдүгээр улиралд 17.6 сая тонн нүүрс экспортолжээ. Тодбуулбал, 2024 оны 1-5 дугаар сарын 1 хүртэл манай улс 17.6 сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээ байна.
Үүнээс Гашуунсухайт боомтоор 12.7 сая.тн, Шивээхүрэн боомтоор 7.1 сая.тн, Ханги боомтоор 2.4 сая.тн, Замын-Үүд боомтоор 1 сая.тн, Булган боомтоор 1 сая.тн, Бичигт боомтоор 584 мян.тн, Хавирга боомтоор 7 мян.тн, нийт 25 сая.тн нүүрс экспортолсон байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай тэмцэнэ
2024 онд Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн 3000 га-д ойн хөнөөлт, хортон шавжтай тэмцэх ажил хийнэ.
Монгол Улсад хэрэгжиж буй “Эрүүл ой” төслийн хүрээнд Монгол Улсад газраар ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэж байгаа арга технологитой газар дээр нь танилцах, гадаадын эрдэмтдээс туршлага судлах сургалтад МУИС-ийн судлаачид, ЗГХА Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбоо” зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.
Америк, Канад улсаас ирсэн эрдэмтэд Монгол орон хөнөөлт шавжтай тэмцэхдээ дэвшилтэт технологи ашиглаж байгааг онцоллоо. Цаашид Монгол орны ойн эрүүл байдлыг хамгаалах, хадгалах талаар зөвлөмж боловсруулж хүргүүлнэ.
2024 онд Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай онгоцоор тэмцлийн ажил хийхээр төлөвлөөд байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Тод мэдээ
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа
-
Тод мэдээ2023/01/10
Авлигатай тэмцэх газраас мэдэгдэл гаргалаа
-
Өнөөдөр2022/04/15
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
-
Тод мэдээ2023/05/18
БСШУСБХ: Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
-
Тод мэдээ2022/01/26
Энэ 7 хоногт ажиллах шинжилгээний цэгүүд
Сэтгэгдэл