Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Огноо:

,

Сэтгүүлч:

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хот нийтийн их цэвэрлэгээний талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Энэ жил нийт зургаан удаагийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Эхнийх буюу сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулахаар дүүргүүдэд үүрэг өгсөн. Үүний дагуу дүүргүүд зохион байгуулалтад орж нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга, гэр хороолол, аж ахуйн нэгж байгууллагуудын цэвэрлэгээг хариуцаж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээр ажиллана” гэв.

Аж ахуй нэгж, байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах үүрэгтэй байдаг. Иймд иргэн, аж ахуй нэгжийг бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Монгол, Азербайжан улсын зам тээврийн салбарын харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн дэд сайд Элнур Маммадов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд 2 улсын Засгийн газрын бодлого, зорилтын талаар харилцан мэдээлэл солилцож, Монгол, Азербайжан хоёр улсын зам тээврийн салбарын харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
 
Тэр дундаа Монгол Улсын Хамтарсан Засгийн газраас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төсөл, мөн нийслэл хотод 2025 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон ажлуудын талаар мэдээлэл өгч хоёр улсын тээвэр логистикийн салбарт бодит үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
 
Мөн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хоёр улсын эдийн засгийн харилцаа, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Азербайжаны олон улсын тээврийн салбарын гол зангилаа болсон төмөр замын сүлжээ, авто тээврийн холболтуудыг ашиглаж, Ази Европыг холбосон шинэ тээврийн гарц бий болгох, ачаа тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцов.
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Монгол Улсын Их Сургуулийн нэрийн маргааныг Дээд шүүх эцэслэн шийдвэрлэжээ

Огноо:

,

Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаар Монгол Улсын Их Сургуулийн оноосон нэртэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгджээ. Тодруулбал, Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Монголын Үндэсний их сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Монгол Улсын Их Сургуулийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Улсын дээд шүүхийн тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд Монгол Улсын Их Сургууль түүхэн нэрээ баталгаажуулахаар болов хэмээн МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо

Огноо:

,

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан болж, Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, 2025 оны Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах, салбар хороодын төлөвлөгөө, төсвийн төслийн танилцуулга мэдээллийг сонсож зарим салбар хороонд үүрэг чиглэл өглөө.
 
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан жил бүр Үндэсний их баяр наадамтай холбоотой асуудлыг цагийг нь тулгаж танилцуулдаг, алдаа дутагдлыг арилгаж, баяр наадмын бэлтгэл ажлыг эртнээс сайтар төлөвлөж зохион байгуулахыг салбар хороодын дарга, гишүүдэд үүрэг болголоо.
 
Мөн энэ зун зохион байгуулагдах "Эдийн засгийн форум"-д оролцож буй гадаад, дотоодын өндөр түвшний зочид төлөөлөгчид Үндэсний их баяр наадмыг үзнэ. Тиймээс эмх цэгц, агуулгад илүү анхаарч тэдэнд зориулсан хөтөлбөр арга хэмжээг сайтар дэглэж зохион байгуулах шаардлагатайг сануулав.
 
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороог ойрын үед дахин хуралдуулж, 2025 оны Үндэсний их баяр наадмын салбар хороодын төсөв болон нээлт, хаалтын арга хэмжээний найруулагчийн сонгон шалгаруулалтыг эцсийн байдлаар шийдвэрлэхээр тогтлоо гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ5 цаг 42 минут

Монгол, Азербайжан улсын зам тээврийн салбарын харилцаа хамтын ажилл...

Тод мэдээ5 цаг 45 минут

Монгол Улсын Их Сургуулийн нэрийн маргааныг Дээд шүүх эцэслэн шийдвэ...

Тод мэдээ5 цаг 49 минут

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан б...

Тод мэдээ5 цаг 54 минут

Он гарснаас хойш иргэд E-Mongolia системээр дамжуулан 3 063 567 төри...

Тод мэдээ6 цаг 1 минут

“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, ши...

Өнөөдөр6 цаг 6 минут

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Өнөөдөр2025/02/04

Офицеруудын ордноос Тэрэлж чиглэлд үйлчилж байсан автобусыг өнөөдрөө...

Тод мэдээ2025/02/04

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газар орон нутагт хуралд...

Тод мэдээ2025/02/04

УИХ-ын даргын 174 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хурал...

Тод мэдээ2025/02/04

Зудын эрсдэлийн үнэлгээгээр бага, дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэ...

Тод мэдээ2025/02/04

Олон улсын прокуроруудын холбоо үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ой...

Тод мэдээ2025/02/04

Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв

Тод мэдээ2025/02/04

Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуу...

Тод мэдээ2025/02/04

Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хоригло...

Өнөөдөр2025/02/04

Ерөнхий хяналтын сонсголоор цуврал хэлэлцүүлгийн талаарх мэдээлэлтэй...

Өнөөдөр2025/02/04

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн

Тод мэдээ2025/02/03

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

Өнөөдөр2025/02/03

"Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийд...

Тод мэдээ2025/02/03

Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн ахлагчтай ажлын хэсэг Зүүн бүс н...

Тод мэдээ2025/02/03

Улаанбаатар хотын камерын хяналтад АI технологи нэвтрүүллээ

Тод мэдээ2025/02/03

Төрийн байгууллагуудын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтад дүн ши...

Өнөөдөр2025/02/03

Ойн туруутан амьтдын байршил нутагт эрдэс тэжээлийн дэмжлэг үзүүллээ...

Тод мэдээ2025/02/03

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако ...

Өнөөдөр2025/02/03

УИХ: Өнөөдөр болох ажлын хэсгийн хуралдаан, хяналтын сонсгол

Өнөөдөр2025/02/03

Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

Тод мэдээ2025/01/31

Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн...

Тод мэдээ2025/01/31

Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэ

Тод мэдээ2025/01/31

Орон нутагт олгох ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, орлогод ...

Тод мэдээ2025/01/31

Төрийн байгууллагуудын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтад дүн ши...

Тод мэдээ2025/01/31

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, худалдаалалтад хяна...

Санал болгох