Бидэнтэй нэгдэх

Тод индэр

Мэндчилгээ

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Төрийн цэргийн байгууллагын генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа!

Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагч цэнхэр дуулгатнууд аа!

Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг батлан хамгаалж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулан, Монгол цэргийн түүхийг бахархам үйлсээрээ баяжуулж буй Та бүхэндээ “Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Улс үндэстнээ сэргээн мандуулахын төлөө цогтой тэмцэгчид, эх орныхоо тусгаар тогтнолыг амь бие үл хайрлан батлан хамгаалагчид, бүтээн байгуулалтад хөдөлмөр бүтээлээ шингээсэн халуун эх орончдын байгуулсан гавьяа, уламжлуулж үлдээсэн үнэт зүйл нь Зэвсэгт хүчний үе үеийн дайчдын бахархал, үлгэр дуурайл болсоор ирсэн юм.

Өнгөрсөн онд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын бие даасан ажиллагааг хангах, Агаарын цэргийн зэвсэглэл, техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх, Зэвсэгт хүчний гадаад хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ихээхэн дэвшил гарч, улс орны томоохон бүтээн байгуулагч хүчин болохоо илтгэн харуулсаар байна.

Халхын голын байлдааны түүхт ялалтын 80 жилийн ойн арга хэмжээ, олон улсын “Цэргийн наадам”-ын шинэ төрөл болох “Аравт” морин цэргийн уралдаан, “Торгоны зам” олон улсын авто раллиг тус тус эх орондоо анх удаагаа амжилттай зохион байгуулж, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг Сайншанд хоттой холбох 17,5 км хатуу хучилттай хүнд даацын тусгай зориулалтын авто зам, Дорнод аймгийн Халх гол суманд хэрэгжүүлсэн “Шинэ сум” төсөл, нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад тус тус амжилттай оролцсон Монгол цэргийн мэргэжлийн ур чадварыг эх орондоо төдийгүй олон улсад таниуллаа.

Төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн эх орноо батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гамшиг, ослоос ард, иргэдээ авран хамгаалах их үйлсэд цаг, наргүй зүтгэж, хуулиар хүлээсэн үндсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ даян дэлхийн энх тайвныг бэхжүүлэх үйлсэд олон үндэстний дайчидтай мөр зэрэгцэн оролцож, улс орны гадаад бодлогыг хэрэгжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Зэвсэгт хүчний өнөөгийн болон цаашдын хөгжлийн дүр төрх, бидний хамтдаа бүтээсэн ололт амжилт бүхэн Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа нь болж, улс орны их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг урагшлуулан даян дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх үйлсээр тодорхойлогдож байна.

Өнөөдрийн Монгол Улсын Зэвсэгт хүчний өнгө төрх, үйл ажиллагааны үр дүн, гаргасан амжилт бүхэн жагсаалын байлдагчаас эхлээд ажил албандаа бүтээлчээр хандаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт алба хаагчид Та бүхний хүч хөдөлмөрийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Суу билигт эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө бие сэтгэлээ зориулж, эх орноо батлан хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж байгаа Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярын дайчин цогтой мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛ ЦЭРГИЙН СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод индэр

Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдийг дэмжин, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна

Огноо:

,

Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий  ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас татварын багц хуулийн шинэчлэлийн талаар тодрууллаа.

-Татварын багц хуулийн шинэчлэлийн онцлогийг танилцуулахгүй юу?

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан манай ажлын хэсэг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтран татварын багц хуулийн шинэчлэлийн талаар олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийтдээ 180 гаруй удаагийн хэлэлцүүлэгт  200 гаруй мянган иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож татварын багц хуулийн шинэчлэлийг хэрхэн хийх талаарх саналаа ирүүлсэн. Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад өөрчлөлт оруулах талаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг ажлын хэсгийн санал, дүгнэлтийн хамт Сангийн яаманд хүргүүлсэн.

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хувь хүний орлогын албан татварыг бууруулах, нийгмийн аль хэсэгт нь татварын хөнгөлөлтийг илүүтэй үзүүлэх талаар тодорхой тусгах, нэмэгдсэн өртгийн албан татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар зохих өөрчлөлт оруулж, татварын уян хатан тогтолцоог бүрдүүлэхийг чухалчиллаа. Өнөөдрийн байдлаар  нэмэгдсэн өртгийн албан татварт нийгмийн салбарын 70 хувь нь хамрагдаж байна. Энэхүү албан татвараас чөлөөлөгддөг хөдөө аж ахуйн салбарыг нэмэгдсэн өртгийн албан татварт хамруулдаг болгох эрх зүйн тогтолцоог бий болгох, иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар, 800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 50 хувиар, үүнээс давсан хэсэгт 20 хувиар тус тус хөнгөлж буцаан олгох зэрэг заалтуудыг тусгалаа.

-Аж ахуйн нэгжүүдэд татварын ямар хөнгөлөлт үзүүлэхээр төсөлд тусч байна вэ?

-Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглүүлэв. Аж ахуйн нэгжүүдийг татвараа төлөөгүй бол дансыг нь бүхэлд нь хаачихдаг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. Тухайн аж ахуйн нэгжид тодорхой хугацаа өгч татвараа нөхөн төлөх боломжийг бүрдүүлэх ёстой. Мөн  зарим нэг төрлийн татвар эргээд иргэд, аж ахуйн нэгжүүдийг өрөнд оруулдаг. Жишээ нь гаалиар дөнгөж бараа бүтээгдэхүүн нь орж ирэнгүүт олон төрлийн татвар ногдуулдаг хатуу тогтолцоо байсан. Тэгвэл тухайн бараа, бүтээгдэхүүнийг борлуулсны дараа буюу үр ашиг нь буй болсон цагт татвар ногдуулах нь зөв юм. Эдгээр татварын хөнгөлөлтийг буй болгосноор төсөвт ойролцоогоор 4-4.5 их наяд төгрөгийн дарамт учирна. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт орж ирдэг байсан 4-4.5 их наяд төгрөгийг эргээд хувийн хэвшил рүү шилжүүлж байна гэсэн үг. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр бизнес эрхлэгчдийг дэмжиж, ингэснээр  иргэдийн худалдан авах чадвар сайжирч, эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ.   Үндсэндээ бол  татварын багц хуулийн шинэчлэлийн зорилго нь   бизнес эрхлэгчдийг дэмжихээс гадна өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хамгаалах, баталгаажуулахад чиглэж байна гэсэн үг.

УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

 

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Байгаль орчны яаманд шинэ амь, орон зай авчирсан сайд

Огноо:

,

С.Одонтуяа нь "Эрдэнийн багийн хүн" гэх шүүмжлэл дагуулсан ч бодит ажил хэрэг дээрээ Байгаль орчны яаманд шинэ амь, орон зай авчирсан гавьяатай.

Тэрээр “Стандарттай байгаль орчин” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, байгаль орчны салбарт шинэ, эерэг өөрчлөлтүүдийг эхлүүлж байна. Иргэний нийгэм, хувийн хэвшилтэй нээлттэй, итгэлцэлтэй хамтран ажилладаг нь түүнийг “шилэн сайд” хэмээн үнэлэгдэхэд хүргэсэн юм.
 
Н.Цэрэнбат
Өөрийгөө хамгаалах баг бүрдүүлээгүй ажилласан сул талтай. Гэхдээ байгаль орчны салбарт гэрэл татуулсан үйлс нь дийлнэ. Жишээ нь “Хандлагаа өөрчилье” аян, салбарын мэргэжлийн багийг тогтвортой ажиллуулж хүчийг нь зөв чиглүүлж чадсан. Асуудал бүрт мэргэжлийн хүмүүсийг сонсож, түншлэл хамтын ажиллагааг  шийдвэр гаргахдаа ашиглаж байсан. Салбарт сайн менежер гэж үнэлэгдэж үлдсэн.
Н.Уртнасан
Салбарын хүний нөөцийг хэрхэн самарч болдог вэ гэдгийг хамгийн сайн харуулсан. Мэдлэггүй хүн айх айдасгүйгээр салбарыг тогтворгүй байдалд хүргэж, санхүүгийн хувьд чадамжгүй болгосон хамгийн муу менежер мөн. Алсын удирдлага нь согтуу Ундрам.
Б.Бат-Эрдэнэ
Байгаль хамгаалагчдын асуудал болон аялал жуулчлалын салбарт ганц нэгхэн гялтайх цайх юм хийсэн. Хүчний байгууллагын үүлэн чөлөөнийхнөөс бүрдсэн хамгаалагчид, мэргэжлийн бус мэргэшсэн хулгайчдаас бүрдсэн баг авчирж байгаль орчны салбарыг санхүүгийн хувьд орох орон, оочих аягагүй болгосон Поп сайд намдаа үнэ цэнтэй хулгайч байж болох ч салбарын чалхыг унагаж чиглэлийн яам болгосон нарцист.
С.Одонтуяа
Эрдэнийн багийн хүн гэгдэх муу нэртэй. Байгаль орчны яамыг орох оронтой болгосон гавъяатай, “Стандарттай байгаль орчин” хөтөлбөрийг эхлүүлж өдрөөс өдөрт салбарт эерэг ажлууд санаачилж эхлүүлсэн. Иргэний нийгэм, хувийн хэвшилд урам хайрлаж итгэл өгсөн шилэн сайд гэж үнэлэгддэг.
 
Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, гэргий Дорис Шмидауэр нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчилэв.

Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Өнөөдөр2 цаг 59 минут

Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар то...

Тод мэдээ4 цаг 17 минут

Өнөр хорооллын ус тогтдог хэсгүүдэд инженерийн иж бүрэн шугам угсарч...

Тод мэдээ5 цаг 27 минут

Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг тө...

Тод мэдээ5 цаг 30 минут

“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2025” үзэсгэлэн төв талбайд...

Тод мэдээ5 цаг 40 минут

Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зө...

Тод мэдээ6 цаг 4 минут

Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо

Өнөөдөр6 цаг 6 минут

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Өнөөдөр6 цаг 11 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/06/12

Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд газар хөдөлжээ

Тод мэдээ2025/06/12

Улсын Их Хурлын 2025 оны Хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн ху...

Тод мэдээ2025/06/12

Их, дээд сургуулиудын оюутнууд жуулчдад үйлчилнэ

Тод мэдээ2025/06/12

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо бо...

Өнөөдөр2025/06/12

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Тод мэдээ2025/06/12

“ДЦС-3” ТӨХК-д ажилласан УИХ-ын ажлын хэсэг хөдөлмөрийн аюулгүй ...

Өнөөдөр2025/06/12

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Тод мэдээ2025/06/10

Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохи...

Тод мэдээ2025/06/10

Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх замыг хааж шинэчилнэ

Тод мэдээ2025/06/10

Дэлхийн адууны өдрийг долоодугаар сарын 11-ний өдөр дэлхий нийтээр а...

Тод мэдээ2025/06/10

Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант ...

Тод мэдээ2025/06/10

"Имж эх асаргаа" нь нярайн эндэгдлийг 40 хувь бууруулдаг

Тод мэдээ2025/06/10

Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно

Тод мэдээ2025/06/10

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Өнөөдөр2025/06/10

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/06/10

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/06/10

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Тод мэдээ2025/06/09

Хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна

Тод мэдээ2025/06/09

Нөөцийн махыг 8 дүүргийн 38 байршилд хямдралтай үнээр борлуулж байна...

Тод мэдээ2025/06/09

ТЦГ: Насанд хүрээгүй 13-16 насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож...

Тод мэдээ2025/06/09

Толгойтын авто замаас Улаанчулуутын хогийн цэг хүртэлх замыг хэсэгчл...

Өнөөдөр2025/06/09

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд

Санал болгох