Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

Есөн настай охиныг хойд эцэг нь хөнөөсөн байж болзошгүй...

Огноо:

,

Сэтгүүлч:

Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхэд нас барсан байна гэх дуудлга мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тус дуудлага мэдээллийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгаж ажиллахад тус хаягт оршин суух хаягтай 9 настай эмэгтэй Э нас барсан нөхцөл байдал тогтоодсон.

Шалгалтын ажиллагааны урьдчилсан байдлаар охиныг түүний хойд эцэг гэх 36 настай Б хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Өнөөдөр

УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана

Огноо:

,

УИХ-ын байнгын хороодын ирэх 7 хоногийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

1.Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

5.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

Огноо:

,

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

2020 оны 10 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар цас орно, бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Халх гол орчмоор 2-7 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 6-11 дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 8-10 хэм дулаан байна.

2020 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11 дүгээр сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд Алтайн салбар уулсаар, 30, 31-нд нутгийн зарим газраар, 11 дүгээр сарын 1-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

30-нд нутгийн баруун хагаст, 31-нээс ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 28. Буд гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 12. Лхагва гараг. Могойг хүлэгч одтой, есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр.

Өдрийн наран 7 цаг 31 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.

Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох