Дэлхий нийтээр..
“Далайд дусал нэмэр” хандивын аяны хүрээнд хүнсний 2000 ширхэг багцыг зорилтод бүлгийн иргэдэд хүргэж байна
Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачлан зохион байгуулж буй “Далайд дусал нэмэр” аяны хүрээнд Коронавируст халдварт өвчний хөл хорионы улмаас өрхийн орлогогүй болсон иргэдэд хүнсний тусламж олгох үйл ажиллагаа эхэллээ.
Хүнсний хандивын арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР” аянд иргэд болон ААН байгууллагууд нэгдэж идэвхитэй оролцож байгаа нь хүнд хэцүү цагт нэг нэгэндээ тусалсан шиг туслаж чаддаг ард түмэн гэдгийг батлан харуулж байна. Мөн энэ удаагийн хандивын аян дүүргийг томоор нь харж, нэгдсэн зохион байгуулалтад орж хийж байгаа гэдгээрээ онцлогтой. Мөн зорилтот бүлгийн иргэдээ сонгохдоо ДОК-ын дэргэд ажиллаж байгаа “CALL CENTER”-д ирсэн иргэдийн хүсэлтүүд болон хороо дүүргийн нийгмийн ажилтнуудын гаргасан тусламж, дэмжлэг нэн яаралтай хэрэгтэй айл өрхүүдийн судалгаан дээр үндэслэж байгаа учраас ХҮНСНИЙ БАГЦ яг зорилтот эзэддээ очих боломжтой гэж ойлгож болно” гэлээ.
Баянзүрх дүүргийн хэмжээнд амьжиргааны түвшин доогуур, өдөр тутмын орлого нь зогссон иргэдэд зориулж 2000ш хүнсний багцыг түгээх ажлыг эхлүүллээ. Энэхүү 2000ш хүнсний багцын түгээлтийг дүүргээс сонгогдсон төлөөлөгчид хариуцаж байна. Харин иргэдийн судалгааг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын нийгмийн халамжийн хэлтэс, “CALL CENTER” 1900-1063 дугаарт тусламж авах хүсэлтэй иргэдийн дуудлагын дагуу бүртгэн авчээ. Түгээгдэж байгаа хүнсний 2000ш багцад Милл Хаус ХХК, Ариг сувд ХХК, Гүрж амт ХХК, Мон давс ХХК, Мон райс органик фүүдс ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудаас нийт 34 тонн 460кг гурил, будаа, ургамлын тос, цайны идээ, өрмөнцөр, давс, ёотон зэрэг багтжээ.
“Далайд дусал нэмэр” аян нь 11-р сарын 23ны өдрөөс эхэлсэн, одоогийн байдлаар 32 аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, сургууль цэцэрлэгийн удирдлагууд нэгдээд байна. Өнөөдрийн байдлаар нийт 150 орчим сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн, эд зүйлс цугласан байна. Тухайлбал 41 сая төгрөг бэлнээр, 71000ш амны хаалт, 6000ш ариутгалын бодис, 10ш халаагуур зэрэг цугласан.
Аяны хүрээнд өмнө нь Баянзүрх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 28 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай амны хаалт, гар ариутгагч, хамгаалалтын хувцас, нүүрний хаалт зэргийг хандивласан. Мөн дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, Олон улсын байгууллагын хандив тусламжаар 2558 өрхөн хүнс тэжээлийн дэмжлэг, 1499 өрхөнд нийгмийн халамжийн сангаар дамжуулж шахмал түлшний тусламж үзүүлжээ.
“ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР” хандивын аян үргэлжилж байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Үйл явдал2020/12/15
“COVID-19”-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал /2020.12.15-ны 11:...
-
Дэлхий нийтээр..2020/06/29
Америкийн Нэгдсэн Улс УИХ-ын сонгуулийн дүнд баяр хүргэв
-
Үйл явдал2023/03/02
Монгол Улсад Хурандаа цол олгож эхэлсний 87 жилийн ой тохиож байна
-
Дэлхий нийтээр..2022/08/26
БНХАУ-ын Их, дээд сургуульд суралцагч оюутнуудын анхааралд






