Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

АНХААР! Даваа гарагт бүх шатны сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэнэ

Огноо:

,

Сэтгүүлч:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай зөвшилцсөний үндсэн дээр Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Уг захирамжийн хүрээнд 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр буюу ирэх даваа гарагт нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх, нийслэлийн зарим байгууллагын албан хаагчдын 60-аас доошгүй хувийг гэрээс нь ажиллуулах, тодорхой гудамж, замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах зэргээр зохицуулалт хийхээр боллоо.

Энэ бямба гарагаас эхлэн даваа гараг хүртэл буюу 36 цагийн турш цас орж, зарим газар 40 хэм хүртэл цочир хүйтэрнэ гэсэн урьдчилсан мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн.

Олон улсад цаг уурын ноцтой өөрчлөлт гарах үед хүүхдийн аюулгүй байдлыг хамгийн чухалд тооцон, эрсдэлээс урьдчилан сэргийлдэг жишгээр болзошгүй эрсдэлээс бага насны хүүхдийг сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс  энэхүү захирамжийг гаргаж буй.  

Цаг агаарын нөхцөл байдал хүндрэх үеэр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргүүд бэлэн байдалд, бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана. Мөн эл өдөр замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурах тул энэ хугацаанд гудамж, замыг цэвэрлэж, халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээ авна.

Захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга

  • Төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх;
  • Эмнэлэг, цагдаа, онцгой байдал, инженер хангамж, дэд бүтцийн чиглэлээр байнгын бэлэн байдлыг ханган ажилладгаас бусад нийслэл, дүүргийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдын 60-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 10 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулах;
  • Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор зорчилт хөдөлгөөний ачаалал ихтэй гудамж, замын уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах;
  • Чиглэлийн тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрлэн дохио бүхий тээврийн хэрэгслүүдийг үндсэн чиглэл, маршрутын дагуу зорчилт хийхийг дэмжих зохион байгуулалтын арга хэмжээ авч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах;
  • Замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчилж, хязгаарласан гудамж, замуудад нийтийн хэв журам, аюулгүй байдал, бэлэн байдлыг хангаж, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажиллах;
  • Замын хөдөлгөөний цогц үйл ажиллагааны цаг үеийн зохион байгуулалтыг удирдан ажиллах зэргийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Тус өдөр зах, худалдааны төв, худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй. Мөн захирамжийн хүрээнд байгууллагын албан хаагчдын 50-иас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллений Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллен, түүний гэргий Дорис Шмидауэр нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулах хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг бэлгэдэж Их тэнгэр цогцолборт дурсгалын мод тарилаа.

Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллен, гэргий Дорис Шмидауэр нар мөн энэ үеэр монголын нүүдэлчин ахуй, зан заншилтай танилцан, эрийн гурван наадам, монгол үндэсний дуу хөгжим, бүжгийг толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхлоо.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

“Бүртгэл-Хариуцлага, хамгаалалт” нөлөөллийн аяныг эхлүүлжээ

Огноо:

,

Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бүртгэлийн хариуцлагыг дээшлүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Бүртгэл - Хариуцлага, хамгаалалт” нөлөөллийн аяныг өчигдөр эхлүүлжээ.

Гадаадын иргэнийг байрлуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь түүнийг Гадаадын иргэн, харьяатын газарт 48 цагийн дотор бүртгүүлэх бөгөөд бүртгэлийг цахимаар хийж болох хуулийн зохицуулалттай. 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар 14310 гадаадын иргэнийг цахим системээр бүртгүүлсэн байна.

Энэхүү бүртгэл нь зөвхөн хяналтын механизм биш, харин тухайн гадаадын иргэнийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хамгаалах суурь юм. Түүнчлэн бүртгэлийг үнэн зөв хийснээр жуулчдын аяллын маршрут бодитой гарах, маршрутын дагуу жуулчдад зориулсан аялал жуулчлалын бүс байгуулах бодлогыг тодорхойлох зэрэг олон талын ач холбогдолтой.

Иймд гадаадын иргэнийг байрлуулж буй зочид буудал, амралтын газар, аялал жуулчлалын байгууллагуудыг аянд нэгдэж, цахим бүртгэлийн систем (e-mongolia.mn, isf.mn) ашиглан гадаадын иргэнийг бүртгүүлэхийг уриалж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Монгол Улсын хамгийн анхны задгай усан паркийг энэ зун бүрэн ашиглалтад оруулна

Огноо:

,

Монгол Улсын хамгийн анхны задгай усан паркийг Дархан хотын "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан.

Өнгөрсөн долоо хоногт усан паркийн хэвийн үйл ажиллагааг нарийвчлан шалгах туршилт, тохируулгын тестийг хийсэн. Туршилтын үеэр техникийн 1 асуудал илэрчээ.

Паркийг бүрэн ашиглалтад оруулахад дээрх техникийн асуудлыг засварлах шаардлагатай тул нээлтийн өдрийн тов тодорхойгүй байна.

Усан паркийг энэ зундаа багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ21 цаг 33 минут

Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа

Тод мэдээ21 цаг 43 минут

“Бүртгэл-Хариуцлага, хамгаалалт” нөлөөллийн аяныг эхлүүлжээ

Тод мэдээ21 цаг 55 минут

Монгол Улсын хамгийн анхны задгай усан паркийг энэ зун бүрэн ашиглал...

Тод мэдээ22 цаг 1 минут

Орон нутгийн сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч н...

Тод мэдээ22 цаг 12 минут

“Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа

Тод мэдээ22 цаг 15 минут

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн...

Тод мэдээ22 цаг 23 минут

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Чингис хаан үндэсний музейд ...

Өнөөдөр22 цаг 58 минут

УИХ: Өнөөдөр болох байнгын хорооны хуралдаан

Өнөөдөр23 цаг 14 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр23 цаг 33 минут

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Тод мэдээ2025/05/27

Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ

Тод мэдээ2025/05/27

Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина

Тод мэдээ2025/05/27

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 77 гомдол, мэдээллийг хянан шалгав

Тод мэдээ2025/05/27

“УИХ-ын цом 2025” спортын тэмцээн эхэллээ

Тод мэдээ2025/05/27

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/05/27

УИХ: Өнөөдөр болох байнгын хорооны хуралдаан

Өнөөдөр2025/05/27

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Тод мэдээ2025/05/27

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах ту...

Өнөөдөр2025/05/27

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/27

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Тод индэр2025/05/26

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Тод мэдээ2025/05/26

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж ...

Тод мэдээ2025/05/26

АИ-92 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ

Өнөөдөр2025/05/26

Зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицу...

Тод мэдээ2025/05/26

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад өнөөдөр айлчилн...

Тод мэдээ2025/05/26

Монголд анх удаа “Milk Festival-2025” болно

Өнөөдөр2025/05/26

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/05/26

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/05/26

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/26

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Санал болгох