Тод мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ

"Тавантолгой түлш" ХХК-иас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд,
Тавантолгой түлш компани үйлдвэрлэлийн 5 шугамаар хоногт 2500-2800 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Нийслэлийн хэмжээнд 21 агуулахад 40 мянга гаруй тонн шахмал түлшний аюулгүйн нөөцтэй байна. Манай компани 25 кг-ийн шуудайтай шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулдаг.
“Гуравдугаар сарын 1-ээс шахмал түлшний үнэ нэмэгдэнэ” гэдэг мэдээлэл ташаа бөгөөд үнэ нэмэгдэхгүй, хомсдол үүсэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье" гэжээ.
Тод мэдээ
“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа
Улаанбаатар хотын хүнсний аюулгүй байдал, импортын бүтээгдэхүүний хэмжээг бууруулах, хямд өртөгтэй эрүүл хүнсээр хангах, инновац шингэсэн үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Агросити” дагуул хотыг барихаар төлөвлөж байна.
Энэхүү “Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа. Тендерийн материал хүлээн авах эцсийн хугацаа тавдугаар сарын 7-ны өдөр бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ.
“Агросити” дагуул хот нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 361-ын гарам, Рашаант, Жаргалант зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан суурьшлын бүсүүдтэй. Дагуул хотын нутаг дэвсгэрийн 9000 га талбайд Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор “Эдийн засгийн тусгай бүс”-ийг байгуулсан. Одоогийн байдлаар хотын уг суурьшлын бүсэд 2689 өрхийн 7652 иргэн оршин сууж байна. Тус бүсэд цахилгаан хангамжийн шугам сүлжээ хэвийн, бие даасан дулааны эх үүсвэртэй.
“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Тод мэдээ
Зам тээврийн осолд өртсөн 164 хүүхдийн эрхийг хамгаалж ажиллав
Тээврийн прокурорын газраас Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар судалж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах талаар 10 аж ахуйн нэгжид прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.
Тодруулбал, зам тээврийн 147 ослын улмаас 164 хүүхэд өртөж, 83 хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхдийн тоо 4.1 хувиар өссөн байна.
Үүнээс 52.4 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 26.2 хувь нь 10-13, 15.8 хувь нь 6-9, 3.6 хувь нь 3-5, 1.8 хувь нь 3 хүртэлх насныхан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 85 нь эрэгтэй, 79 нь эмэгтэй хүүхэд байна.
Зам тээврийн ослын улмаас хүүхдэд учирсан 75.2 сая төгрөгийн хохирол мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөгджээ.
Тод мэдээ
Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна
БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын газар, салбарын хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна.
Ажлын хэсэг хар тугалган батарейг байгальд ээлтэй технологиор дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Электрокем Монгол" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус үйлдвэр нь жилд 12 мянган тонн хар тугалган батарейг боловсруулах хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар жилд 5 мянган тонныг боловсруулж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
-
Тод мэдээ2020/07/15
Төгрөг суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош шинжилгээгээр...
-
Тод индэр2020/08/08
Монгол Улсын Шадар сайд Азийн хөгжлийн банкны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
-
Тод мэдээ2022/11/09
Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельги улсад ашиглахыг хүлээн зөвшөөрөв
-
Тод мэдээ2021/02/01
Цэцэрлэг, ЕБС-иуд гуравдугаар сар гартал теле болон цахимаар хичээллэнэ