Дэлхий нийтээр..
Дэлхийн сэтгүүлчид “Цар тахлын дараах эрин үе” сэдвээр чууллаа

Энэ жилийн хувьд “Цар тахлын дараах нийгэм ба сэтгүүл зүйн үүрэг,” “Дэлхийн уур амьсгалын асуудлууд”-сэдвээр нийгэм, хүрээлэн буй орчин, амьд организмд нөлөөлөөд буй уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх хамтын хариу арга хэмжээний талаар хэлэлцсэн бөгөөд хурлыг БНСУ-ын ерөнхий сайд ноён Чун Се Гюн нээж үг хэлсэн юм.
Эхний өдөр сэтгүүлчид цар тахлын дараа нийгэм хэрхэн өөрчлөгдсөн байх вэ үүнд сэтгүүл зүйн үүрэг нь юу байхыг хэлэлцсэн. The Korea Times агентлаг, Монголын сэтгүүлчдийн эвлэл, The Irish Times, Индонезийн сэтгүүлчдийн холбоо, Мексикийн "Nest Taller de Communicacion" тэргүүтэй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл бүхий 26 илтгэгч коронагийн дараах өөр өөрсдийн улс орны нөхцөл байдлын талаарх саналаа хуваалцаж, сэтгүүл зүйн үүрэг юу байх талаар санал бодлоо солилцсон. Данийн Politiken сонины төлөөлж Flemming Ytzen "Хэвлэл мэдээллийн байгууллага дөрөвдөгч засаглал болохын хувьд улс орны удирдагчид нөхцөл байдалд ямар хариу арга хэмжээ авч байгааг үнэн зөвөөр сурвалжилж, эрдэмтдийн төлөөлөл юуг зөвлөж буй хараат бусаар г олон нийтэд хүргэх нь энэ мэргэжлийн хариуцлага, ёс зүйн үүрэг "гэдгийг санууллаа.

Харин хурлын хоёр дахь өдөр Афганистан, БНСУ, Монгол, Бангладеш, Бахрейн, Сингапур зэрэг улсын 22 илтгэгч "Уур амьсгалын өөрчлөлт дэх олон улсын байгууллагуудын хариу арга хэмжээ болон сэтгүүл зүйн үүрэг" сэдвээр хуралдсан юм.
Зохион байгуулагч байгууллага болох JAK буюу БНСУ-ын сэтгүүлчдийн холбоо нь энэ жил 57 жилийн ойгоо тэмдэглэж буй бөгөөд 195 хэвлэл мэдээллийн байгууллага, 11,000 гишүүний бүрэлдэхүүнтэй дэлхийн сэтгүүлчдийн томоохон байгууллага юм.
Дэлхий нийтээр..
Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриалав
Дэлхий нийтээр..
ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монголд нөлөөлж болзошгүй
Оросын Засгийн газар бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь шатахууны импортын хамаарал өндөртэй Монголд тодорхой нөлөө үзүүлэх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна.
Монгол Улс шатахууны хэрэглээнийхээ дийлэнх хувийг ОХУ-аас импортолдог. Ялангуяа бензин, дизель түлшний нийлүүлэлтийн ихэнхийг Оросоос авдаг тул экспортын хязгаарлалт нь нийлүүлэлт, үнэ ханшид нөлөөлөх эрсдэл дагуулж болзошгүй.
Өмнө нь:
- 2023 онд ОХУ шатахууны экспортод хязгаарлалт тогтоох үед
- Монголд шатахууны нийлүүлэлт саатах
- Үнэ өсөх дарамт үүсэх
тохиолдол гарч байсан.
Шинжээчдийн үзэж буйгаар:
- Зуны улиралд шатахууны эрэлт нэмэгдэх
- Хөдөө аж ахуйн ажил эхлэх
- Зам тээврийн идэвхжил өсөх
үед нийлүүлэлт саатвал Монголд шууд нөлөөлөх магадлалтай.
Гэхдээ зарим тохиолдолд Орос улс стратегийн түнш орнууддаа нийлүүлэлтийг үргэлжлүүлдэг практик байдаг тул Монгол Улсад нийлүүлэлт бүрэн зогсох магадлал бага гэж үздэг.
Ийнхүү ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монгол Улсад шатахууны нийлүүлэлт, үнэ ханшийн хувьд болгоомжлох шаардлагатай нөхцөл үүсгэж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Дэлхий нийтээр..
Иран барууны технологийн компаниудын байгууламжуудыг онилж болзошгүй гэж анхааруулав
Ираны зэвсэгт хүчний нөлөө бүхий байгууллага болох Хувьсгалт хамгаалагчдын корпус Ойрхи Дорнод дахь АНУ-ын технологийн компаниудыг боломжит бай гэж анхааруулсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Тодруулбал, Ираны тал 18 компанийн жагсаалт гаргасан бөгөөд үүнд Microsoft, Apple, Tesla, мөн Google, Intel, IBM, Boeing зэрэг компаниуд багтсан байна. Эдгээр компанийн бүс нутгийн байгууламжуудыг “боломжит бай” гэж үзэж, халдлага дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж болзошгүй гэж мэдэгдсэн тухай мэдээлжээ.
Мөн Ираны мэдэгдэлд, АНУ болон Израилын ажиллагаанд технологийн компаниудын мэдээлэл, хиймэл оюун, хиймэл дагуулын дэд бүтэц ашиглагдсан гэж буруутгасан бөгөөд бүс нутаг дахь ажилтнуудыг ажлын байраа орхихыг хүртэл анхааруулсан байна.
Энэ нь Ойрхи Дорнодын хурцадмал байдал улам өргөжиж, цэргийн зорилтот бай зөвхөн цэргийн объект бус, эдийн засаг болон технологийн дэд бүтэц рүү чиглэх эрсдэл нэмэгдсэнийг харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ.
Хэдий тийм боловч одоогоор бодит халдлага болсон тухай баталгаатай албан ёсны мэдээлэл гараагүй бөгөөд нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна.
