Тод зураг
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 13. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын давхардсан 14. Сугар гараг. Чөдөр одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр.
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Уул
Өдрийн наран 6 цаг 23 минутад мандан, 19 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.
Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Тод зураг
Хаки, Инга нар дэвжээн дээр өрсөлдөв
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Таеквондогийн тэмцээний сүүлийн өдрийн өрсөлдөөн “Степпе Арена”-д үргэлжлэн явагдаж байна. Энэхүү наадмын бэлгэдэл Хаки, Инга нар таеквондогоор тулалдав.
-
Тод мэдээ2024/03/19
Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 байна
-
Тод мэдээ2024/11/08
Бүтээмжийн хувьсгалаас өндөр цалингийн тогтолцоо руу шилжинэ
-
Тод мэдээ2021/09/27
Ирэх сарын 1-ний дотор торгуулийнхаа 50 хувийг төлөөгүй тохиолдолд өршөөлд хамра...
-
Өнөөдөр2020/04/29
Нам, эвсэл болон бие даагчид энэ удаагийн сонгуульд 470 гаруй тэрбум төгрөг зарц...