Чөлөөт бүс
Сурагч А.Төгсгоо "Best of best kids model of the Universe"-ийн ГРАНПРИ шагнал хүртлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 95 жилийн ойн өдөр бахархалтай нэгэн мэдээ Италийн Милан хотоос ирлээ. Италийн Милан хотноо “Best kids model of the universe pageant” олон улсын уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн улс орны төлөөллүүд оролцсон тус уралдаанд монгол хүүхдүүд амжилттай оролцов.
Дөрвөн насны ангилалд өрсөлдсөн охидоос “Бяцхан мисс-2019” уралдааны тэргүүн байрын шагналт, мөнгөн титмийн эзэн Амарсанаа овогтой Төгсгоо шилдгийн шилдэг ГранПри цом хүртэж, эх орныхоо нэрийг Миланы загварын тайзнаа өндөрт өргөлөө. “Best of best kids model of the Universe” шагнал хүртсэн тэрбээр “Хобби” дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч юм.
Насны дээд ангилалд 11-р ангийн хүүхдүүд өрсөлдсөн. Олон улсын тэмцээнээс шагнал хүртэж явсан шилдгүүдийг ардаа орхиж, дээд шагналыг эх орондоо авчирсан А.Төгсгоо хос шагналтай буусан. Тэрбээр Гранпри шагналаас гадна уралдааны “Best kids model Talent” шагналыг мөн хүртжээ.
“Бяцхан мисс”, шилдэг охид болох Э.Энхрийлэн, Н.Биндэръяа, Б.Баярмаа, Ц.Анужин, Б.Маргад, А.Төгсгоо нар ч мөн Италийн загварын тайзнаа гялалзаж чадсаныг дараах амжилт харуулна.
ОХИДЫН АМЖИЛТ
А.Төгсгоо. “Best of the best kids model of the universe” шилдгийн шилдэг Гранпри шагнал, Baby ангиллын “Best kids model talent” номинацийн эзэн, Хос титмийн эзэн,
Ц.Анужин. Baby ангиллын ялагч “Best kids model of the universe” номинаци, титмийн эзэн,
Б.Маргад. Mini ангиллын “Best kids model international” номинаци, титмийн эзэн,
Э.Энхрийлэн. Pre-teen ангиллын “Best kids model of the World” номинаци, титмийн эзэн,
Н.Биндэръяа. Pre-teen ангиллын “Best kids model of Asia” номинаци, титмийн эзэн,
Б.Баярмаа. Teen ангиллын “Best teen model National costume”, “Best teen model of Asia” хос номинаци, Хос титмийн эзнээр тус тус шалгарчээ.
Чөлөөт бүс
Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.
Галзуу өвчтэй гэрийн тэжээвэр амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлдэг.
- Тиймээс зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах яаралтай арга хэмжээг та бүхэнд хүргэж байна.
- Шархыг усаар 15 минут сайтар урсгаж угаан, 5%-ийн иодын уусмалаар шархыг сайтар шавшаарай.
- Эмнэлэгт яаралтай очиж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдаарай.
- Эмчийн заавраар галзуу өвчний эсрэг вакцинд хамрагдана.
Чөлөөт бүс
Аянга цахилгаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Чөлөөт бүс
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.