Тод мэдээ
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.04.26/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
ЦАГ |
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
ХААНА |
|
10.00 |
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
“Их засаг” танхим |
|
10.00 |
Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
334 тоот өрөө |
|
10.00 |
Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
"Үндсэн хууль" танхим |
|
14.00 |
Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
"Үндсэн хууль" танхим |
|
14.00 |
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
“Их засаг” танхим |
Тод мэдээ
Толгойтын авто замаас Улаанчулуутын хогийн цэг хүртэлх замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ


Тод мэдээ
ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар Хятадын Олон улс судлалын хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар 2025 оны зургаадугаар сарын 06-ны өдөр Хятадын Олон улсын судлалын хүрээлэнгийн Дэлхийн энх тайван, аюулгүй байдлын судалгааны газрын захирал Жү Жунбө тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд цаг зав гарган хүлээн авч уулзсан Д.Цогтбаатар гишүүнд Жү Жунбө захирал талархал илэрхийлээд, Олон улсын судлалын хүрээлэнгийнхээ талаар товч танилцууллаа. Хятадын Олон улсын судалгааны хүрээлэн (CIIS) нь БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх судалгааны төв бөгөөд стратегийн ач холбогдол бүхий дунд болон урт хугацааны бодлогын асуудлууд, олон улсын улс төр, дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг байна.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар зочдод Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээрх хууль тогтоомжуудын талаарх мэдээллийг танилцууллаа. Үргэлжлүүлэн зочдын сонирхсны дагуу олон улсын харилцаа, худалдааны нөхцөл байдал, Зүүн хойд Ази болон бүс нутгийн аюулгүй байдал, Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар нээлттэй ярилцсан юм хэмээн Улсын Их Хурлын хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна.
Төслийн нэгдүгээр шугам буюу Яармаг-Хархорин чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар өрөмдлөгийн шон суурийн ажлыг бүрэн дуусгасан бөгөөд холбогч тавцан, багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
Ажлын явцын талаар “Моннис Инженеринг” ХХК-ийн Төслийн менежер Б.Мөнхбаясгалан “Төслийн хүрээнд хийх нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан багана суурийг байрлуулсны дараа шон суурь металл хийцийн угсралтын ажлыг эхлүүлнэ. Өнөөдрийн байдлаар голын ай савд байрлах багана сууриуд цутгалт авахад бэлэн болсон. Цутгалт авснаас хойш бетоны бэхжилт 70 хувьд хүрэхэд дээд талын металл хийц угсралтын ажил эхлэх юм. Ийнхүү ирэх наймдугаар сард багтаан бүх суурийн ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэлээ.
Бүтээн байгуулалтын ажилд 70 гаруй инженер, текникийн ажилтан дүүжин замын тээврийн трасс дагуу 21 байршилд ажиллаж байна. Барилга угсралтын ажлыг энэ оны арванхоёрдугаар сард бүрэн дуусгаж, ирэх оны II улиралд улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгааг тэрбээр онцоллоо.
Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр хоёр зогсоолтой, 98 кабинтай байх бөгөөд нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ.