Бидэнтэй нэгдэх

Үйл явдал

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

Огноо:

,

Сэтгүүлч:

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 22-ны өдөр Булган, Төв, Хэнтийн өмнөд, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж салхилж, хүчтэй шороон шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.


2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс, секундэд 7-12 метр, нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.


2025 оны дөрөвдүгээр сарын 23-наас 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр, 24-нд тал, хээрийн нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 23, 26-нд нутгийн зүүн хагаст, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. Дөрөвдүгээр сарын 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үйл явдал

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажлын 4 өдрийн горимд шилжлээ

Огноо:

,

Засгийн газрын тогтоолын дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид ажлын шинэ зохион байгуулалтад шилжин, долоо хоногт дөрвөн өдөр ажлын байран дээр ажиллаж, нэг өдрийг зайнаас буюу цахимаар ажиллах горимд орлоо.

Шинэ зохицуулалтын хүрээнд байгууллагууд ажлын ачаалал, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах үүднээс дотоод зохион байгуулалтаа өөрчилж, албан хаагчдыг ээлжлэн цахимаар ажиллуулах байдлаар хэрэгжүүлж байна. Ингэснээр иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ доголдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж буй юм.

Энэхүү шийдвэр нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, мөн төрийн албан хаагчдын бүтээмж, ажлын уян хатан нөхцөлийг сайжруулахад чиглэж байна. Түүнчлэн цахим ажлын соёлыг төлөвшүүлэх, төрийн байгууллагуудын дижитал шилжилтийг эрчимжүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Харин иргэдэд үзүүлэх үйлчилгээний хувьд зарим байгууллага харилцан адилгүй зохицуулалт хийж болзошгүй тул холбогдох байгууллагын мэдээллийг урьдчилан шалгахыг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг бүрэн төвлөрүүлжээ

Огноо:

,

Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Үндэсний аудитын газрын шаардлагыг биелүүлэх хүрээнд “Оюу толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг бүрэн төвлөрүүлээгүй зөрчлийг арилгуулсан байна.

Тус компанийн 2010–2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан боловч төвлөрүүлээгүй байсан барьцаа хөрөнгийг нөхөн төлүүлж, мөн 2025–2026 оны барьцаа хөрөнгийг нэмж тооцсоноор нийт 9.9 тэрбум төгрөгийг 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нөхөн сэргээлтийн тусгай дансанд бүрэн төвлөрүүлжээ.

Энэхүү ажлыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтууд, Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, албан шаардлагын хүрээнд үе шаттайгаар зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулсан байна.

Ингэснээр уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлтийн ажлыг санхүүгийн баталгаатай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна. Цаашид байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, барьцаа хөрөнгийн төвлөрөлд тогтмол хяналт тавьж ажиллахаар холбогдох байгууллагууд мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Огноо:

,

Элчин сайдууд ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх, суугаа болон тухайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа.

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НАР:

  1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэндийн Мөнх-Оргил,
  2. Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жагдагийн Оюунбаатар,
  3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гунаажавын Батжаргал,
  4. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дансрангийн Булган,
  5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганбаатарын Хулан,
  6. Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямцэрэнгийн Энхтайван,
  7. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсайханы Болормаа,
  8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Лхагвасүрэн,
  9. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржраагийн Мөнхтөр,
  10. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэмчигийн Тэгшжаргал,
  11. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганболдын Уянга,
  12. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Даваахүүгийн Баттөр,
  13. Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доньжчимбуугийн Бямбадорж
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/04/13

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажлын 4 өдрийн горимд шилжл...

Үйл явдал2026/04/13

“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг...

Хэн юу хэлэв...2026/04/13

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

Үйл явдал2026/04/13

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Дэлхий нийтээр..2026/04/10

“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ

Үйл явдал2026/04/10

“Ногоон автобус”-ны хэрэг Улсын дээд шүүхийн шатанд үргэлжилж ба...

Хэн юу хэлэв...2026/04/10

Аббас Арагчи: Хурцадмал байдлыг намжаахад олон улсын хамтын ажиллага...

Дэлхий нийтээр..2026/04/10

НҮБ-ын төлөөлөгч Тегеранд очиж хохирлын нөхцөл байдалтай танилцлаа

Үйл явдал2026/04/06

Швейцарт хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын хоёр ховор бичвэри...

Хэн юу хэлэв...2026/04/06

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлэ...

Үйл явдал2026/04/03

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуул...

Үйл явдал2026/04/03

Судалгаа: Америкчуудын дийлэнх нь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэ...

Дэлхий нийтээр..2026/04/03

Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриала...

Үйл явдал2026/04/03

Казахстан Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс санхүүжилт олгоно

Үйл явдал2026/04/03

Ж.Золзаяа “THE BEST WOMEN OF THE YEAR” шагнал хүртлээ

Дэлхий нийтээр..2026/04/03

ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монголд нөлөөлж болзош...

Үйл явдал2026/04/03

Тегеранд 100 гаруй жилийн түүхтэй халдварт өвчин судлалын төв цохилт...

Хэн юу хэлэв...2026/04/03

Элон Маск сансрын бага тойрог замыг сая сая хиймэл дагуулаар дүүргэн...

Хэн юу хэлэв...2026/04/03

Трамп эмийн бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулах санал танилцуу...

Хэн юу хэлэв...2026/04/02

Турк улс Персийн булангийн орнуудыг Ираны эсрэг мөргөлдөөнд оролцохг...

Хэн юу хэлэв...2026/04/02

Шинэ геополитикийн тэнцвэр: Иран, Орос, Хятад ойртож байна

Хэн юу хэлэв...2026/04/02

Түгжрэлийг бууруулах бодлого эсрэг үр дүн авчрах уу

Үйл явдал2026/04/02

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр технологийн хэрэг...

Чөлөөт бүс2026/04/02

Өмнөд Хятадын тэнгисийг захирч асан Улаан далбаат флот

Дэлхий нийтээр..2026/04/02

Иран барууны технологийн компаниудын байгууламжуудыг онилж болзошгүй...

Үйл явдал2026/04/02

Ираны нийслэлд болсон халдлагын үеэр ахлах албан тушаалтан шархадсан...

Чөлөөт бүс2026/04/02

Хүн төрөлхтөн 50 гаруй жилийн дараа дахин Сар луу нисэв

Дэлхий нийтээр..2026/04/02

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурц хэвээр үргэлжилж байна

Үйл явдал2026/03/31

АНУ, Ираны төлөөлөгчид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлын үеэр хурц ма...

Дэлхий нийтээр..2026/03/31

Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 116 ам.долларт хүрч, дэлхи...

Санал болгох