Дэлхий нийтээр..
Энэ жилийн зуныг цастай угтлаа
Энэ талаар иргэн Д.Лхамаа: "Өмнөх зунтай харьцуулахад сэрүүхэн зун болж байна. Зургаан сар гарчихсан гэхэд сэрүүн намрын өдөр шиг л байна. Бороо ч хомс, гандуу зун үргэлжилж байна.Хүйтэнд хөдөөгүүр тариалан эрхэлж буй иргэдэд хүндрэлтэй байгаа болов уу. Малчин өрхүүдэд ч мөн ирэх өвлийн ургац, идэш тэжээл хомстохоос эхлүүлээд малын тарга тэвээрэг муудаад хэцүү байгаа." гэж байв.
Мөн иргэн Н.Дөлгөөн: "Энэ жил их сонин хүйтэн зун болж байна. Эрт өвөл болох болов уу гэж бодож байна. Монголын амьдралд энэ байдал нь ямар сөрөг үр дагавартайг сайн мэдэхгүй ч, тариалан, ургац хураалтад асуудал учруулах байх. Эрт хүйтрэх байх. Би өөрөө орон сууцанд амьдардаг учир гэр хороололд амьдардаг иргэдийг бодвол гайгүй ч, сэрүүхэн л байна." гэлээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал, Өнгөрсөн хавар нэлээд салхи шуургатай байсан. Энэ таван сар нэлээд сэрүүхэн боллоо. Салхи шуурганы хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд онцлог байна. Ер нь салхи шуурга гуравдугаар сарын дунд үеэс эхлээд олон удаагийн давтамжтай боллоо. Дөрөвдүгээр сард дөрвөн ч удаа хүчтэй шороон болон цасан салхи шуурлаа. Тавдугаар сард дөрвөн удаагийн салхи, шуурганы үзэгдэл ажиглагдсан. Бусад жилүүдээс 5 дугаар сар хүйтэн байлаа. 2019 онд бас иймэрхүү хүйтэн байсан. Зургадугаар сарын эхээр хэдий дулаарах ч, 6-ны өдрөөс эхлээд баруун аймгуудаар хүйтэрч, уулаараа нойтон цас орно, 7-нд төвийн аймгуудаар, зүүн аймгийн нутгийн баруун хэсгээр, 8-нд нутгийнхаа зүүн хагас руу үзэгдэл шилжинэ.
Өмнөх хүйтрэлтийг бодоход арай зөөлөн байх хэдий ч уулаараа нойтон цастай, салхи шуургатай байна. Баруун аймгуудад аюултай үзэгдлээс сэргийлэх мэдээг гаргана. гэж ярьж байлаа.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2024/10/17
Галт зэвсгээр хэвлий тус газарт нь буудаж гэмтээжээ
-
Үйл явдал2024/08/08
Зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтаасан этгээдийг шалгаж байна
-
Дэлхий нийтээр..2024/07/01
Унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана
-
Дэлхий нийтээр..2023/09/19
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд...
